Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Өнгөрсөн онд Үйлдвэрийн газар 7.5 тэрбум төгрөгийг ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт зарцуулжээ. Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг он дамжин үргэлжилдэг байсныг цэгцэлж, онд нь багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ирэх 3-р сарын 1-нээс эхлэх тов гарсан. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын статистикч эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Өнгөрсөн оны Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнгийн талаар ярина уу? 
-Өнгөрсөн оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар дөрөвдүгээр сард эхэлсэн. 2023 онд 15 төрлийн багц үйлчилгээ үзүүллээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 8523 хүн орсон. Үүний 6488 нь ажилтнууд, 1488 нь ахмадууд, 277 нь үйлдвэрлэлийн осол, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүс байна. Өнгөрсөн жилийн хувьд гэрээт байгууллагуудын албан хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Онцгой байдал, Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн 270 албан хаагч, бие бүрэлдэхүүн үзлэгт хамрагдлаа. Өнгөрсөн онд “Эрдэнэт медикал” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад шинжилгээ өөрчлөлттэй, дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай 380 гаруй хүний мэдээллийг цаг тухайд нь шуурхай гаргасан. Тэднийг нэмэлт шинжилгээнд хамруулж, өвчнийх нь оношийг тодруулан, хэвтэн эмчлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. Ингэснээр өвчтөнийг хүндрэхээс урьдчилан сэргийлж, цаг алдалгүй эмчилгээнд оруулах үйлчилгээ үзүүллээ.
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад хүндрэл бэрхшээл гарав уу?
-“Эрдэнэт медикал” эмнэлгийн тоног төхөөрөмж болох аппаратуудад эвдрэл гэмтэл гарах тохиолдол байлаа. Үүнээс үүдэлтэйгээр компьютер, томограф, дүрс оношилгооны MRI шинжилгээнд орж чадахгүй хүмүүс гарсан. Энэ жилийн хувьд “Эрдэнэт медикал” эмнэлэгт нэмэлт шинэ тоног төхөөрөмжүүд тавьсан болохоор ийм асуудал гарахгүй байх.
-Ажилтнуудаас хавдрын өвчний илрүүлэг нэлээд гарсан. Энд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн гол зорилго нь өвчнийг эрт илрүүлэх. Тухайн хүнд ямар өвчин зовуурь байгааг эрт илрүүлж оношлох ёстой. 2016 оноос “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр хавдрын илрүүлэг маш сайн явж ирсэн. Энэ хугацаанд 150-иад хүн хавдраар оношлогдсон. Одоогийн байдлаар 130 орчим хүн эмчийн хяналтад эмчлүүлж байна. Жилээс жилд хавдрыг эрт илрүүлэн оношилж, эмчилснээр үр дүн гарсан. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх үзлэгт орж буй хүмүүс ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд их хамрагдах хандлагатай боллоо. Яагаад гэвэл хоол боловсруулах замын өвчлөл их байгаа. Манай үйлдвэрийн ажилтнуудын болон хүн амын дунд ходоод, хоол боловсруулах замын, элэг цөсний өвчлөлүүд элбэг байна л даа. Тэгэхээр хүмүүс зөв зохистой хооллож, биеийн жингээ хянаж явахгүй бол хоол боловсруулах замын өвчлөлд өртөх магадлалтай. Үзлэгийн үр дүнгээс харахад хоол боловсруулах замын өвчлөл хамгийн өндөр гардаг. Монгол Улсын хэмжээнд бүдүүн, шулуун гэдэсний хавдар их илрэх болсон статистик мэдээлэл бий. Улаанбаатарын эмч нар бидэнд сургалт явуулсан. Тэд цөсний чулуу авхуулсан, элэг цөсний өвчнөөр өвдөж байсан хүмүүс бүдүүн гэдэсний хавдарт өртөх магадлал өндөр гэж байна билээ. Тэгэхээр бүдүүн шулуун гэдэс, ходоодоо дурандуулж байх шаардлагатай. 


 

-Энэ оны үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог юу вэ? 
-Бүтцийн нэгжүүдээс үзлэгтэй холбоотой санал авсан. Эхлээд олон ажилтантай үндсэн цехүүдийн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар төлөвлөсөн. Энэ онд үйлдвэрийн ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл бамбай, урологи, зүрхний титэм судас шалгах багц нэмэгдсэн. Урологи гэхэд бөөр, шээсний замын өвчлөлийг илрүүлэх нэлээн нарийн шинжилгээтэй багц юм. MRI-н багц нь нуруу, толгойн гэх мэт дотроо задраад нарийн шинжилгээ өгнө. Үйлдвэрийн ажилтнуудаас гадна гэрээт гурван байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 
-Үзлэгт хамрагдах хүмүүс юунд анхаарах шаардлагатай вэ?
-Ажилтнууд тухайн бүтцийн нэгж хариуцсан эмчээсээ зөвлөгөө авч ямар багцаар үзлэгт орохоо шийдэх хэрэгтэй. Зарим ажилтан өөрсдөө багцаа таамгаар сонгоод үзлэгт орчихдог. Хүмүүс бүх багцаар орж үзэх гээд байх болж. Өөрт мэдрэгдэж байгаа зовууриа эмчтэйгээ зөвлөж, багцаа сонговол шинжилгээнээс онош тодорхой гарна. Нөгөө талаар ажилтнууд үзлэг шинжилгээнийхээ дүгнэлтийг эмчдээ үзүүлж, зөвлөгөө авч эрүүлжих ёстой. Яагаад гэхээр зарим нь шинжилгээнийхээ хариуг аваад алга болчихдог. Өөрт илэрсэн өвчлөл байвал цаг алдахгүй эмчээс зөвлөгөө авч эмчлүүл гэсэн үг. 
-“Эрдэнэт” сувиллын цогцолборын хэмжээнд ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай цогцолбор нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн хяналтууд, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа багтдаг. Хүн амд эрүүл мэндийн сургалт явуулж, амьдралын буруу хэв маяг, зан үйлийг нь өөрчлөх явдал чухал байдаг. Үүнтэй уялдан нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгждэг. Энэ утгаараа уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад үзүүлж болох хөтөлбөрүүдийг бүтцийн нэгжүүдийн онцлогт тохируулан хэрэгжүүлдэг. Манай ажилтнуудын дунд зүрх судас, чихрийн шижин, хоол боловсруулах зам, ходоод, элэг цөсний өвчтэй хүмүүс нэлээдгүй байгаа. 2023 онд 16 хөтөлбөрийг 26 удаагийн давтамжтайгаар 26 цех, нэгжид хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Энэ жилдээ эрүүл жиндээ хүрье”, “Тогтмол даралт”, “Эрүүл уушги”, “Тэгш нуруу” гэх мэт хөтөлбөрийг нэрлэж болно. Дасгал хөдөлгөөн хийж жингээ хэвийн жиндээ оруулах, даралтаа тогтворжуулах, тамхинаас гаргахад нь туслах зорилгоор дээр дурдсан төслүүд хэрэгжсэн. Мөн “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” сэдэвт төсөл байна. Эдгээр төсөл, хөтөлбөрт 1865 хүн оролцсон. Ер нь төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амьдралын зөв дадал хэвшилд сурах, буруу дадлаасаа салах, зөв хандлага төлөвших ёстой. Тэгэхээр хүмүүсийн амьдралд хэвшсэн буруу дадлыг богино хугацаанд өөрчлөх бэрхшээлтэй. Иймээс “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамт олон аль болохоор хүмүүсийг буруу зуршлаас нь салгаж, зөв хандлага тогтоох зорилготой ажиллаж байна. Буруу дадал хэвшилтэй хүмүүс энэ төсөл, хөтөлбөрт оролцсоноороо хандлагаа өөрчлөх ач холбогдолтой. “Энэ жилдээ эрүүл жиндээ” төсөлд оролцсон хүмүүс жингээ нэлээн хассан. Нийлбэр дүнгээрээ 400 гаруй килограмм хассан байгаа. ”Эрүүл уушги” төсөлд хамрагдсан хүмүүсээс дөрвөн хүн тамхи татахаа больсон. Зургаан хүн тамхи татах хугацаагаа багасгаж, хаяхаар хандлагаа өөрчлөөд байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %