О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно

“Энэрэл” төвийн хүү, Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн 9в ангийн сурагч, оюун ухааны Отелло спортын 5KYU зэрэгтэй тамирчин, Одхүүгийн Энх-Эрдэнэ Итали улсын Ром хотод болох “Отелло”-ийн дэлхийн аварга шалгаруулах 45 дахь тэмцээнд оролцохоор мордлоо. Энэ үед нь бид түүнтэй цөөн хором ярилцсан юм. 
-Юуны өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол Улсаа төлөөлөн энэ том тэмцээнд оролцож байгаадаа их баяртай байна. Надад үргэлж тусалж дэмждэг Эрдэнэцэцэг, Эрдэнэзаяа, Мойлоо багш нартаа их баярлалаа. Бас тэмцээнд явах зардлыг дааж буй Эрдэнэт үйлдвэрийн ах эгч нартаа баярлалаа. 
-Та энэхүү спортоор хэзээнээс яагаад хичээллэх болсон бэ?
-Би Отеллогоор 2020 оноос хичээллэж эхэлсэн. Аав минь цэргийн офицер байсан. Хэдийгээр алдаж, онож яваа ч их ухаантай, сэргэлэн хүн. Тийм учраас надад ч энэ чанар нь өвлөгдсөн гэж найдаж, оюун ухаанаа илүү сайн хөгжүүлэхийг би үргэлж хичээдэг. Оюуны спорт болох даамаар багаасаа хичээллэсэн. Отеллогийн спорт сонирхлыг минь бүр ч их татсан. 
-Энэ спортын онцлог юу вэ? 
-Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж хариуцлагатай байх хэрэгтэй. Нэг л буруу нүүдэл хийвэл тоглоом дуусдаг. Отеллогийн чухал тактик бий. Хамгийн гол нь булангаа авчихвал хашсаар яваад ялах боломжтой. 
-Энэрэл төвд Отеллогоор хичээллэдэг хүүхдүүд олон уу?
-Манай төвийн 40-өөд хүүхэд энэ спортоор хичээллэдэг. Би гэрийн даалгавраа хийсний дараа бүгдтэй нь тоглодог. 
-Хэр олон тэмцээнд оролцсон вэ? Хамгийн сэтгэл хөдөлгөсөн ялалтаа дурсана уу?
-Томоохон гурван тэмцээнд орсон. Түүнээс Ази номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд гуравт шалгарсан. Би хамгийн сайнаараа хичээж, анхаарлаа төвлөрүүлж тоглосон. Олон орны тамирчидтай анх удаа тулсан болохоор жаахан сүрдэж, сандарсан. Гэхдээ тэдэн дунд нэг л хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтын үеэр зарим найзууд, багш нар маань их үнэтэй тактик, арга заасан. Тэр нь намайг амжилттай тоглоход их нөлөөлсөн гэж боддог. Энэ тэмцээнээс надад Отелло хөлөгт тоглоом бэлэглэсэн. Хамгийн гоё нь би дэлхийн аваргад оролцох эрхээр шагнуулсан. 
-Саяхан Монголын Отеллогийн холбооныхон ирж, тавдугаар зэрэг гардуулсан. Сэтгэгдэл ямар байв?
-Би маш их баярласан. Тэр том хүмүүс намайг зорин ирж, зэрэг гардуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. 
-Чиний цаашдын зорилт юу вэ?
-Би олон улс орноор аялна гэж мөрөөддөг. Хүсэл, мөрөөдөл маань эхнээсээ биелж байна. Би Отеллогоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болох чин хүсэлтэй. Монгол Улсынхаа, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, аавынхаа нэрийг сайнаар дуудуулна гэж боддог. Бас уул уурхайн инженер болж, аавыгаа гадаад орноор аялуулах нэгэн мөрөөдөл бий. 
-Дэлхийн аваргын тэмцээн удахгүй эхэлнэ. Чамд юу бодогдож байна?
-Энэ тэмцээнд 71 улсын 300 гаруй хүчтэй өрсөлдөгч оролцоно. Насны ангилалгүй энэ том тэмцээнд ялах ялагдахаа мэдэхгүй л байна. Гэхдээ миний хувьд энэ тэмцээнд оролцож байгаа нь хамгийн том амжилт гэж бодож байна. Миний төлөө сэтгэл, зүтгэл гаргасан бүх хүний итгэлийг алдахгүйг хичээж оролцоно. 
-Чиний анхны багш хэн бэ?
-Анхны багш маань Эрдэнэцэцэг. Отеллод хөл тавиулсан Уранболор багш маань “Чи их сэргэлэн хүүхэд байна. Отеллогоор тоглоод үз” гэсэн. Тоглоод л шууд миний хичээллэх спорт мөн байна гэж бодогдсон. Тэгээд дугуйланд явж эхэлсэн дээ. 


 

-Дугуйлан хаана хичээллэдэг вэ?
-Эхлээд Хүүхдийн ордонд хичээллэдэг байсан. Ахмадын хороо, Хүүхдийн өдөр өнжүүлэх газар гээд олон газар хичээллэдэг. 
-Чи ямар хичээлд сонирхолтой вэ?, “Энэрэл” төвд хичээлээ сайн хийх, өөрийгөө хөгжүүлэх боломж хэр байдаг вэ?
-Би математик, физикийн хичээлийг их сонирхдог. Монгол хэл, уран зохиол гээд л бүх л хичээлдээ дуртай. Би “Энэрэл” төвд орсноосоо хойш хичээлдээ бүр ч илүү мэрийж байгаа. Энд хичээл хийх боломж, нөхцөл дүүрэн байдаг. Би багшийн заасныг анхааралтай сурч, өгсөн бие даалт, даалгаврыг заавал хийж очдог. Энэрэл төвийн багш нараасаа ойлгохгүй зарим зүйлээ асуухад их сэтгэл гарган зааж өгч тусалдаг. Бас хичээлээс гадуур дуртай зүйлээрээ хичээллэн, амжилт гаргах бүх нөхцөл бий. Ийм боломжоор хангадаг Эрдэнэт үйлдвэр, “Энэрэл” төвийнхөндөө их баярладаг. 
-Үе тэнгийн найз нартаа хандаж юу хэлэх вэ?
-Гар утас оролдож, үнэт цагаа үрэхийн оронд Отелло тоглож, оюун ухаанаа хөгжүүлээрэй. 
-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
-Их баярлалаа.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %