Л.ЛОМБО: Хөдөлмөрийн талбарт тэсвэр хатуужилтай, өндөр бүтээмжтэй ажиллах ёстой

Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Засвар, механикийн заводын ахмад ажилтан Лэгсүрэнгийн Ломбо гуай. Түүний талаар, он удаан жил ижилдсэн ханиас нь асуухад, их төлөв даруу зантай, ажлын төлөө л төрсөн хүн. Ном унших их дуртай хэмээн нэмж тодотгов. Эднийх өнгөрсөн онд “Оюунлаг гэр бүл”-ээр шалгарсан бөгөөд Л.Ломбо гуай шилдэг уншигчдад олгодог Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч “Дашдоржийн Нацагдорж” тэмдэгтэн болжээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
-Сайн байна уу Та. Сайхан намаржиж байна уу?
-Өнөтэй сайхан намаржиж байна. Энэ жил их сайхан урт намар боллоо.
-Одоо та ямар ажил эрхэлж байна?
-Онцын хийсэн юмгүй, гэр зуураа л байна. Улаан толгойд цэвэр агаарт амьдарч байна, хөгшинтэйгөө.  
-Эхлээд та хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би Түдэвтэй сумын анхны 4-р анги төгссөн 12 хүүхдийн нэг. Дараа нь Нөмрөгийн 10 жилд суралцсан. Манай аав өртөөний 200 гаруй адуу маллаж байсан юм. Ер нь би багаасаа өглөө, орой адуунд их явдаг, эмнэг сургаж, хурдны морь унаж өссөн. Миний аав адуучин Лэгсүрэн панз гэж хүн л дээ. Худалдаа наймаа их хийж явсан шиг байгаа юм. Ойр хавийн сумынхан андахгүй. Өртөөний адуу олон жил малласан. Би Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат. Манай сум бүр цаана Довонтоо гэдэг газар байсан. Сүүлд одоо байгаа газраа нүүж ирсэн түүхтэй. 1965 он хүртэл би сумандаа амьдарч, Бадрал нэгдэлд улаач хийж байлаа. Мориор явж хүмүүст зар хүргэдэг ажилтай. (Инээв.) Дараа нь Тосонцэнгэл сумын Дулааны цахилгаан станцад слесариар ажилласан. 1967 онд цэрэгт татагдаж Улаанхуарангийн холбооны батальонд гурван жил алба хаасан. Ардын армийн 013 дугаар ангид.
-Таны төрсөн нутгийн бахархал вэ?
-Юун түрүүн Ойгон нуураа нэрлэе. Тэр хавийн газрыг их авшигтай гэдэг. Хавцгайтын гол гэж байна. Улсын тусгай хамгаалалтад авсан газрууд. Байгалийн сүр хүч төгс бүрдсэн энэ нутагт жалханз хутагт Содномын Дамдинбазар, дилов хутагт Башлуугийн Жамсранжав нарын таван хутагт, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Улсын начин Усны- Эхийн Балжинням нарын улс төр, урлаг спортын алдартнууд төрсөн.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Би 13-уулаа. Одоо дөрвөн хүн л амьд мэнд явах шив дээ.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?  
-Цахилгааны механик инженер мэргэжилтэй. Хуучнаар Политехникийн дээд сургуулийг эчнээгээр төгссөн.
-Та хэзээнээс Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон бэ? 
-Завханы Тосонцэнгэлд ажиллаж амьдарч явтал Эрдэнэт үйлдвэрийн нэгэн төлөөлөл, манай сумаас илгээлтийн эзэн таван хүн авахаар очсон юм. Тэр хүний нэрийг мартчихаж. Энд багтаж эвлэлийн илгээлтээр 1977 оны 9-р сард  Эрдэнэтэд ирж байлаа.
-Тухайн үеийн ямар дүр зураг таны сэтгэлд тод үлдсэн байна. Дурсамжаасаа хуваалцана уу?
-Анх би Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад слесариар ажилласан. Анхны зуух дөнгөж ашиглалтад орсон үе л дээ. Манай цехийн Ерөнхий эрчим зүйч Балжинням гэж буриад хөгшин байлаа. Тухайн үед  ОХУ-ын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж явлаа. Төд удалгүй, мэргэжил эзэмшээд Ил уурхайд слесарь, жижиг хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад Засвар, механикийн заводад ирсэн. Энд гавьяаныхаа амралтад гарах хүртлээ ажилласан даа. Цутгуурын цехийн хэвний хэсэг, Эрчим зүйн албанд цахилгаанчны алба хашиж явлаа.
Шигтгээ: Энэ үед түүний гэр бүлийн хүн бидний ярианд оролцож дурсамж хүүрнэв. Намайг Ламжавын Отгон гэдэг. Манай Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жил чинь Улсын тэргүүний сургууль. Анх би Нацаг гэж  мундаг захиралтай хамт олон дунд орж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Эрдэнэтэд Сэтэрхийн буудлын нэг гэрийн зүүн хатавчинд хөлтэй самбар тавиад 20 хэдэн хүүхдэд хичээл зааж явлаа. Гал түлдэг болохоор урд талын хүүхдүүд халууцана. Нэлээн ар талын хүүхдүүд арай сэрүүн орчинд хичээллэх жишээтэй. Заримынх нь дээлийн хойд хормой түлэгдчихсэн явж харагддагсан. Тухайн үед Говилийн сургуулиас өөр сургууль байгаагүй. Харин олон багш Эрдэнэтэд шилжиж ирсэн. Багшийн илүүдэлтэй байсан юм. Эхлээд би бага ангийн багшаар төгссөн. Дараа нь технологийн багш болсон замналтай. Мэргэжлээрээ ажиллаж байтал төрөөс Эрдэнэтийн номын худалдааны даргаар намайг томилж, соёлын байгууллагын намын даргын албыг хавсран хийж байлаа. Энэ үед Москвад 45 хоногийн ном судлалын чиглэлээр курст суралцсан. Мөн тусгай сургуулийн захирлаар ажилласан. Би соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Тэтгэвэрт гараад зүгээр суугаагүй. Тэс петролиум колонкийн эрхлэгчээр зургаан жил ажилласан. Тэгээд манай өвгөн тэтгэвэрт гарч Улаан толгой руу шилжиж амьдраад 13 жил боллоо. Чимээ шуугиангүй энд маш сайхан. Одоо та хоёр ярилц даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Энэ хүн өөрийнхөө талаар ярьчихлаа. Манайх гурван хүү, нэг охинтой. Бүгд тусдаа гарсан. Мэргэжил эзэмшсэн. Хамгийн бага нь 40 хүрч байх шив дээ. Манай гурван хүү эр цэргийн алба хаасан. Би өөрөө гурван жилийн цэрэг. Энэ утгаараа өөрийнхөө арга барилаар л хүүхдүүдээ хүмүүжүүлсэн. Манай дөрөв дотор ээж шигээ яриа, аав шигээ дуугай нь ч байна. Миний том хүү ОХУ-д цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн. Барилгын салбарт ажилладаг. Охин Цахилгаан шугам сүлжээний газар инженер. Удаах хүү нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Өмнөговийн Тавантолгойд тогооч хийж байна. Бага хүү Улаанбаатар хотын гар утасны Теди төвд засварчин. Манайх Л.Гантөмөр, Л.Ганболд, Г.Ган-Эрдэнэ, Л.Ганчимэг нэртэй дөрвөн хүүхэдтэй.
-Үртэй хүн баян гэдэг. Бүгдийнх нь нэрэнд ган оржээ. Танай хүүхдүүдийн нэрийг хэн өгсөн бэ?
-Тухайн үед  эмнэлгээс гарахад нь төрсний гэрчилгээ бичсэн эмч нь нэр өгчихдөг байлаа. Анхны хүүхдийн нэрийг Жүгдэр эмч өгсөн. Бага хүүгийн нэрийг манай эхнэрийн том ах Шийрав өгсөн. Ах нар нь  гантай юм. Эрдэнэтэд төрлөө. Эрдэнэ нэмчихье гээд л. Тэгээд Ган-Эрдэнэ гэж хүүтэй болсон. Нөгөө хоёрынх нь нэрийг өөрсдөө өгсөн санагдана.
-Таны эзэмшсэн мэргэжлийн онцлог юу вэ? 
-Өндөр хүчдэлтэй харьцаж цахилгааны залгалт, салгалт хийдэг болохоор хүнээс их том хариуцлага шаарддаг. Ажлаа ном журмын дагуу хийсэн байхад ямар ч асуудалгүй.
-Та хөдөлмөрийн талбараас юу олж авсан бэ? 
-Цагийг бүтээмжтэй өнгөрүүлэхийн тулд тэсвэр хатуужил олж авсан.
-Таны гаргасан амжилтад ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог вэ?
-Гэр бүлийн тогтвортой байдал нөлөөлсөн. Муу эр гэргийгээ магтдаг гэж үг бий. Гэвч би магтмаар байдаг. Яагаад гэвэл бид 52 дахь жилдээ хамт амьдарч аль нэгэнгүйгээрээ нөгөөхөө төсөөлшгүй болж.
-Хөдөлмөрийн хүмүүжлээс та яг юу олж авсан бэ?
-Бие бялдрын хүмүүжил олж авсан. Их тэсвэр тэвчээр суусан санагддаг.
-Амьдралд та сэтгэл хангалуун байна уу? Гавьяа шагнал юу билээ.
-Сэтгэл хангалуун явдаг. Ойн медалиудаар л шагнагдсан. Өөр гавьтай шагнал урамшил авсангүй. Харин Нийгмийн асуудал хариуцсан захирал асан Ё.Баярсайханы үед нэг өрөө байр хувьчилж авсан. Энэ хүнд их баярлаж явдаг. 
-Та залууст юу захиж хэлдэг вэ? 
-Ажлаа цагт нь, чин сэтгэлээсээ сайн хий л гэдэг. Би үр хүүхэддээ нэг их үглээд байдаггүй. Үйлдлээрээ л үлгэрлэж ирсэн. Ер нь хүн хөдөлмөрийн талбарт тэсвэр хатуужилтай, өндөр бүтээмжтэй ажиллах ёстой.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны сэтгэлээс гардаггүй ямар зохиол байна вэ?
-Монгол романуудыг их уншсан. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Б.Ренчингийн “Үүрийн туяа”, Ж.Бямбын “Хорвоогийн өнгө” гэх мэт. Нэг хэсэг үзэсгэлэн худалдаанаас ховор ном их цуглуулсан. Адал явдалтай зохиол унших дуртай. Жюль Вернийн “Газар доогуур 20000 бээр аялсан нь” роман гоё шүү. Ер нь би цэргийн алба хаасан болохоор тэмцэл, ялалт, ялагдалтай кино үзэх сонирхолтой. Цэргийн алба хаасан эр хүн хаагаагүй нэгнээс арай өөр шүү.
-Баярлалаа. Танд урт наслаж, удаан жаргахын ерөөл өргөе.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %