Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ жилээс жилд өсгөж, захиалагчдынхаа итгэл, талархлыг хүлээн ажиллаж байна. Төмрийн дархчуул энэ жил Дулааны 4 дүгээр цахилгаан станцтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, 14 нэр төрлийн 440 гаруй сая төгрөгийн эд анги үйлдвэрлэж, цаг хугацаанд нь нийлүүлэх төлөвлөгөөтэй. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж буй тус хамт олны захиалга эхнээсээ гарчээ. Ингээд Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэнтэй зөвхөн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнх нь талаар ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ? 

-Бид өмнө нь Эрдэнэт үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээг хангах, технологийн тоног төхөөрөмжүүдийг сул зогсолтгүй ажиллуулах үндсэн үүрэг хүлээхийн зэрэгцээ гаднын байгууллагад ажил үйлчилгээ үзүүлээд л явдаг байсан. Тэгэхдээ 2014 он хүртэл импорт орлох, шинэ бүтээгдэхүүний бүртгэл судалгаагүй явсан. Ингээд 2014 онд Ерөнхий захирлын тушаал гарч, Ерөнхий механикийн хэлтсийн удирдлага дор Засвар, механикийн заводын үйлдвэрлэдэг импорт орлох бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлэх, цаашид импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Түүнээс хойш импорт орлох бүтээгдэхүүнийхээ тооцоо судалгааг хийгээд явдаг болсон. 2014-2022 оны хооронд 420 гаруй нэр төрлийн 29.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тооцоо бий. Өнгөрсөн онд гэхэд манайх нийт 29 нэр төрлийн 4.6 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 

-Гаднын байгууллагаас захиалга их ирж байна уу? 

-Одоогоор манай заводтой гаднын 70-аад байгууллага харьцаж байна. Эдгээрээс 10 орчим аж ахуй нэгж нь тогтмол харилцаатай. Уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүчний салбарынхнаас захиалга  их ирдэг. Экскаватор, бульдозерийн газартай харьцдаг эд ангиуд, уурхайд ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийн түргэн элэгддэг эд ангиудыг их хийлгэдэг. Хамгийн сүүлд гэхэд Дулааны 4 дүгээр цахилгаан станц 14 нэр төрлийн эд анги хийлгэх санал оны өмнө ирүүлж 2023 он гараад гэрээ байгуулсан. Тэгээд бид зургаа гаргах, үнэ өртгөө тооцох гээд бэлтгэл хангасан. Одоо үйлдвэрлэл ид явагдаж, эхнээсээ эд ангиуд гарч байна. Тухайн компани гаднаас импортоор авдаг байсан бүтээгдэхүүнээ манайхаар хийлгэж байгаа учраас бид албан ёсоор импорт орлох бүтээгдэхүүн гэж бүртгээд, тооцоо судалгаа хийгээд явна.

-Импорт орлох бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцож гаргадаг вэ? 

-Ер нь ихэнх тохиолдолд худалдан авах үнэтэй харьцуулж гаргадаг. Жилийн хугацаанд 4.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгийг эдийн засгийн хэмнэлт гэж ойлгож болно. Худалдан авах үнэ, манай үйлдвэрлэж байгаа үнэ хоёрын зөрүү ийм гэсэн үг. Бид гаднын байгууллагын захиалгыг ашиг тооцсон өртгөөр үнэлдэг. Гэсэн ч манай бүтээгдэхүүн импортын эд ангиас хямд. Чанарын хувьд дутахгүй. Ер нь бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх, чанарын үзүүлэлтийг сайжруулах, гаднын захиалагчийг татах бодлого сүүлийн үед баримталж байна. Засгийн газраас импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуулан дотоодын зах зээлд байр сууриа эзлэх, үүний тулд үнийн бодлого барих хэрэгтэй. Энэ хүрээнд үнийн шинэчилсэн аргачлалыг боловсруулаад туршилтын байдлаар ашиглаад эхэлсэн. Энэ оны эцэст бодит үр дүн гарна. Ингэснээр үнэ илүү бодитой болно. 

-Захиалагчид ямар асуудал тавьдаг вэ? 

-Ерөнхийдөө гурван асуудал тавьдаг юм. Хамгийн түрүүнд ямар үнэтэй вэ? гэж асуудаг. Дараа нь, хэзээ гарах вэ? Хамгийн сүүлд, чанар асуудаг. Бид өртгийн өөрчлөлт хийж үндсэндээ дууссан гэж хэлсэн. Одоо өртгийн шинэчилсэн аргаа хэрэгжүүлээд явж байна. Чанарын үзүүлэлтийг сайжруулахын тулд 2018 оноос ISO9001 стандарт нэвтрүүлэх бэлтгэл хангасан. Хүмүүсээ сургалтад хамруулаад, судалгааны түвшинд ажилласан. 2020 оноос хойш хэрэгжилтийн түвшинд сайжирсан. Харин 2022 оны сүүлчээс үйлдвэрийн газрын хэмжээнд уг стандарт нэвтрэхэд манайх туршлага болж өгсөн. Бид бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төдийгүй үйл ажиллагааны чанарыг зохих түвшинд сайжруулсан. Бүтээгдэхүүнийхээ чанарын түвшинг сайжруулахын тулд техникийн стандарт хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Гаднын байгууллагын захиалагч нар хугацаа асуудаг. “Өчигдөр эвдэрчихлээ, маргааш хэрэгтэй байна” гэдэг байдлаар ханддаг. Стандарт гэдэг өнөөх хугацаа, ажлын зохион байгуулалт. Тэгэхээр бид захиалагчийн хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжтой болж байгаа юм. 

-Завод энэ жил импорт орлох хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн бэ? 

-Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн. Түүний тодорхой хувь нь мэдээж импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл байх болов уу. Учир нь хуучин эд анги, тоног төхөөрөмж засварлах ажил ч багтдаг юм. Эрдэнэт үйлдвэрийнхээ хэрэгцээнд, дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд борлуулалтын орлогод ордоггүй шүү дээ. Бид борлуулалтын төлөвлөгөөний 30 гаруй хувийг эхний улиралд хийсэн. Захиалга ирээд байвал бид үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж зохион байгуулах боломжтой л гэсэн үг. Захиалгын зонхилох хувийг Дарханы төмөрлөг, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр, МАК, ТЭЦ-4 болон Монполимет групп бол байнгын харилцагч гэж болно. Тухайлбал, манайх “ТЭЦ-4”-тэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Технологийн нөхцөл байдал, ажлын ачаалал зэргээс хамаараад 2023 онд есөн төрлийн, 350-иад тэрбум төгрөгийн захиалгыг гүйцэтгэнэ. 2024 онд таван төрлийн, 90 гаруй тэрбум төгрөгийн эд анги үйлдвэрлэж нийлүүлэх юм. Бүтээгдэхүүний чанар чансаа, үр дүнгээс хамаарч цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлно. Улсын хэмжээнд ажиллаж байгаа станцууд манай заводтой хамтран ажиллах үүд хаалга нээлттэй. 

-Техник, технологийн шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ? 

-Эрдэнэт үйлдвэртэйгээ эн чацуу Засвар, механикийн заводын 45 жил ажилласан тоног төхөөрөмж хуучирч, төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж буурч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд техник, технологийн шинэчлэл эрчимтэй хийгдэж байна. Цутгуурын цехийн хувьд хэвний технологи, хайлах хүчин чадалд санаа зоволтгүй. Захиалга эрс нэмэгдвэл одоо өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа илчийн боловсруулалт дээр жижиг асуудал үүсэх хэдий ч 10-15 хувь нэмэгдэх төдийд бол зохион байгуулалт хийх боломжтой. Бид нийт тоног төхөөрөмжийнхөө 10 гаруй хувьд шинэчлэл хийсэн. Орчин үеийн тоон удирдлагатай суурь машины төв байгуулсан. Тэр чиглэлд ачааллаа нэмэгдүүлээд ажиллаж байна. Жижиг оврын эд анги үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Гол үндсэн үйлдвэрлэл Цутгуурын цехэд явагддаг. Энд бид онцгой ач холбогдол өгч, түлхүү анхаарч байгаа. Механик боловсруулалт, токарийн хэсгийн үйлдвэрлэлийн хувьд ачаалал аваад ажиллах боломжтой. Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжүүдээ автоматжуулж, заримыг нь хагас автомат болгох буюу суурь машинуудыг орчин үеийн шийдлээр сэргээн, шинэчлэн засварлаж бүтээмж, техникийн үзүүлэлтүүдийг сайжруулж байна. 

-Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын давуу талыг цөөн өгүүлбэрээр танилцуулбал..? 

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй металл боловсруулах жижиг үйлдвэрүүдтэй харьцуулахад техник технологи, хүчин чадал арай илүү өндөр түвшнийх гэж болно. Манайх өндөр марганцат ган, өндөр хромт ширэм, хийцийн ган, хийцийн ширэм, өнгөт металлаар цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Төрөл бүрийн гангаар 8.5 тонн хүртэл жинтэй эд анги цутгах, 5 метрийн голчтой 20 тонн хүртэл жинтэй, 1000 мм хүртэл голчтой 8 метрийн урттай эд анги боловсруулах боломжтой. Тэрнээс доош бол ойлгомжтой, болно гэсэн үг. Резинэн эдлэлийн үйлдвэрлэлд 2000 тонны халуун пресс хоёр байна. Резинэн эдлэлийн бусад тоног төхөөрөмжүүд бүрэн байна. Бид өнөөдөр уул уурхай болон эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж буй резинээр хуягладаг эд ангиудыг хийх бүрэн боломжтой гээд олон давуу тал бий. Ер нь манай завод Монгол Улсын хэмжээнд цутгамал бүтээгдэхүүн болон механик боловсруулалттай эд анги үйлдвэрлэх хамгийн том бааз суурь.  

-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %