О.ДЭЛГЭРМАА: Нэг ээлжинд 500 хүүхэд хүлээн авна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэж буй хамгийн том ажил нь “Сэлэнгэ” амралтын бааз буюу зуслан хүрэх Хангал, Хялганатын чиглэлийн зам засварын ажил юм. Харин зуслангийн багш, ажиллах хүчний бэлтгэл, хөтөлбөр үйл ажиллагааны онцлогийн талаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Арга зүйч-бүтээмжийн мэргэжилтэн О.Дэлгэрмаатай ярилцлаа.

-“Найрамдлын Эрдэнэс” зуслан эхлэх бэлтгэл хэр хангагдаж байна? 

-“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэл ажил Ерөнхий захирлын тушаалаар 4-р сарын 24-нд Ажлын хэсэг байгуулагдаж, хуралдсанаар эхэлсэн. Бид ажлуудаа шуурхай төлөвлөсний үр дүнд, бэлтгэл ажлын төлөвлөгөө 70 хувийн гүйцэтгэлтэй явна. Барилгын засварын ажлууд ерөнхийдөө дууссан. Худалдан авалттай холбоотой зарим ажлууд үргэлжилж байна. Зусланд ажиллах багш, ажилтнуудаа сонгон шалгаруулаад авсан. Тэд маань зуны зуслангийн найман ээлжийн хугацаанд ажиллах үйл ажиллагааны арга зүйн мэдээллийг сургалтаар аваад, бэлтгэлээ хангаж байна. 

-Зусланд ажиллах багш нарыг хэр хугацаанд бэлтгэдэг вэ? 

-Өмнө нь бид эхний дөрвөн ээлжинд нэг багш, дараагийн ээлжинд нь шинэ багш нарыг оруулж ажиллуулдаг байсан. Ачаалал их байдаг учраас дараагийн шинэ хүч сэлбэх байдлаар. Хэдийгээр энэ нь давуу талтай ч заримдаа дадлага туршлагатай хүмүүсээ дараагийн ээлжинд алдах харамсалтай байдаг. Ажлын сайжруулалтын явцад бүлгийн удирдагч багш нараа хоёр сараар ажиллуулаад, туслах багш нараа солиод явах нь нэг талдаа олон хүнийг ажлын байраар хангана, нөгөө талаар зуслангийн хөтөлбөртэй холбоотой багш, ажилчдын тогтвортой байдлыг хадгалах зохион байгуулалт хийж байгаа. Ер нь жил болгон багш нараа бүтэн сарын хугацаанд бэлтгэдэг. Ээлж бүрийн сэдвээс хамаараад, явагдаж байгаа үйл ажиллагааны арга зүйд суралцана гэдэг том ололт. Хүүхдийн ур чадварыг тоглоомын аргад тулгуурлан нээн хөгжүүлэх, хувь хүнийг нь хөгжүүлэх тал дээр хөтөлбөр, үйл ажиллагаа илүү түлхүү явагддаг учраас өөрийн гэсэн арга зүйтэй болно гэдэг хамгийн чухал. Одоо багш нар маань хөтөлбөр, үйл ажиллагааныхаа бэлтгэлийг 50 хувьтай хангаад, бүжгүүдээ сураад, өөрсдийн зүгээс явуулах хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдээ боловсруулж шалгуулаад явж байгаа. 

-Хүүхдийн зусланд олон жил багшилсан, туршлагатай залуус тэдний эгнээнд бий юу? 

-Манай бусад зуслангаас ялгарах нэг давуу тал нь багшлах боловсон хүчин хангалттай байдаг. Хүүхдийн бусад зуслангуудад багш олдохгүй, эрэл сурал болж байхад манайд амарч байсан хүүхдүүд том болоод эргээд зусландаа багшлах их сонирхолтой. Багынх нь мөрөөдөл байдаг. Багшлахаар ярилцлагад орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь “Найрамдлын Эрдэнэс” зусланд олон жил дараалан амарсан, зусланд амарч байх үеэсээ л зуслангийн багш болох хүсэл эрмэлзэлтэй болсон гээд хүрээд ирдэг. Энэ нь бидэнд маш том давуу талыг бий болгодог. Зусланд амарч байсан хүүхдүүд багш болно гэдэг бараг 50 хувийн суурь тавигдчихсан гэсэн үг. 

-Эхний ээлж хэзээ явах вэ? 

-Зуслан 6-р сарын 10-нд эхний ээлжээ хүлээн авахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ долоо хоногт Ажлын хэсэг хуралдана. Хэдийгээр зуслан 6-р сарын 10-нд эхлэхээр төлөвлөгдсөн ч замын ажил дуусахгүй бол засвартай замаар хүүхдүүдээ тээвэрлэхгүйн тулд хойшлох магадлал бий. Үүнийг Ажлын хэсэг ярилцаж шийднэ. 

-Энэ жилийн ээлжүүдийн хөтөлбөрийн сэдэв ямар байгаа вэ? 

-Бид сүүлийн таван жилийн хугацаанд амрагч хүүхдүүд, эцэг эхчүүдээс авсан судалгаанд үндэслэж хөтөлбөрөө боловсруулж ирсэн. Хамгийн чухал нь хувь хүнийг нийгэмшүүлэх, чадварыг нь хөгжүүлэх, багаар ажиллах, бэрхшээл тохиолдвол хамтдаа шийдвэрлэх арга барил дээр нь суурилж, нас насны онцлогт тохирсон хөтөлбөр, үйл ажиллагааны том сэдвүүд гарсан. 1, 2, 3-р ээлжинд 6-14 насны хүүхдүүд голчлон амардаг. Өмнө жил бид шинэ “альфа” үеийнхэн “Z” үеийнхнээс үнэхээр өөр байгааг мэдэрсэн. Тэгэхээр тэдэнд зориулсан өөр хөтөлбөр хэрэгтэй. Иймээс энэ жил бид “альфачууд”-ыг маш сайн судалж байна. Түүнээс гадна дэлхий нийтээрээ экологийн мэдлэг олж авахаас илүүтэй экологийн үйл ажиллагаанд хүн болгон яаж оролцох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Бидний хөтөлбөр ч энэ зүг чиглэнэ. Хэлэх ярих биш хийж сурах хэрэгтэй гэдэг чиг хандлагыг суулгахад хөтөлбөр маань чиглэх болно. 

-Онцлог ээлж бий юу? 

-Хүүхдүүдийн сонирхлыг татдаг, хамгийн эрэлттэй ээлж бол сагсан бөмбөгийн 3х3 Өсвөрийн Улсын аварга шалгаруулах “Эрдэнэс-2023” тэмцээн зохион байгуулагдах тавдугаар ээлж байдаг. Энэ жил хөл бөмбөгийн ээлж гаргахаар төлөвлөсөн боловч арай бэлэн биш байна. Талбайгаа илүү мэргэжлийн болгож засах шаардлагатай учраас энэ удаа өнжөөсөн. Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх жил учраас бид зуслангийнхаа зургадугаар ээлжээр Дэлхийн Монголчуудын холбоотой хамтран Язгуур урлагийн наадам зохион байгуулна. Өвөр монгол хүүхдүүд ирж оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тийм болохоор бид маш сайн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн долдугаар ээлжээр чөлөөт бүжгийн Улсын аварга шалгаруулах сургалттай тэмцээн явагдана. Сүүлийн долоон жил энэ ээлжинд тасралтгүй хамрагдсан хүүхдүүд ч бий. Тэд жилийнхээ чансааг энд эрэмбэлж, тодорхойлдог. Бүжгийн ямар хэв маяг давамгайлж байгааг харж болдог. Энэ мэтчилэн хүүхдүүд хүсэн хүлээдэг, бэлддэг, брэнд бий болгосон ээлжүүд бий. 

-Эрхийн бичиг ямар үнээр, хаана борлуулагдах вэ? 

-Эрхийн бичгийн үнэ эцэслэн гараагүй байгаа. Төлбөрийн мэдээлэл бэлэн болсон даруй хэрхэн яаж авах, ямар линкээр хандаж бүртгүүлэх талаар мэдээлэл өгнө. Энэ жил бид эрхийн бичиг хэвлэхгүй. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд цаасны хэрэглээг багасгах, байгаль дэлхийгээ хайрлах зорилгоор camp.erdenetmc.mn цахим хаягаар ороод эрхийн бичиг дээрх бүх бүрдлийг бичээд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн эцэг эх, асран хамгаалагч QR кодоо уншуулаад төлбөрөө тушаасныхаа дараа QR кодтой хүүхдийн зургаа оруулаад, эрхийн бичиг дээр хуучин байдаг байсан мэдээллийг утсан дээрээ авах боломжтой болно. Зусланд ирэхдээ QR кодтой эрхийн бичгээ хэвлээд аваад ирнэ. Бүлгийн багш нь уншаад, хүүхдийн зурагтай тулгаад оруулах юм. Ингэснээр өмнө нь гардаг байсан маш олон асуудал шийдэгдэж, ачаалал багасна. 

-Цехүүдэд эрхийн бичиг хуваарилагдах уу? 

-Нэг ээлжинд 500 хүүхэд хүлээн авна. “Эрдэнэт медикал” эмнэлэг, Гэрээт цагдаагийн хэлтсийг оруулаад үйлдвэрийн газрын 34 бүтцийн нэгжид нийт 250 эрхийн бичиг нэг ээлжинд хуваарилна. Үлдсэн 250 эрхийн бичгийг худалдан авах иргэдийг мэдээллээр бүрэн хангаж ажиллана. “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн найман ээлжинд 4000 хүүхэд хамруулах хүчин чадалтай. Эрэлт их байгаа учраас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна. Түүнээс гадна 2022 онд Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх заавар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 6-18 хүртэлх насны хүүхдүүд л зусланд хамрагдана. Өмнө нь ажлын ачаалал, урьдчилсан зохион байгуулалт дутмаг байснаас ч юм уу, 19 настай, 20 хүрэх гэж байгаа насанд хүрсэн амрагчид амарсан тохиолдол байдаг. Одоо насанд хүрсэн хүнийг хүүхдүүдтэй хольж амраахгүй байх тал дээр анхаарч, арга хэмжээ авч ажиллана. Мөн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн эрхийн бичгийг дамлан зарсан гэдэг гомдол ирдэг. Үүнд хариуцлагатай, хяналтаа сайжруулж ажиллана. 

-1, 2-р ээлжийн зургаан настай амрагчид гэж ээжийнхээ өврөөс гараагүй шахуу нялхууд очно. Илүү ажиллагаа, асаргаа халамж шаарддаг байх..?

-Үнэндээ, хоёр дахин илүү анхаарал, халамж хандуулах шаардлага тулгардаг. Хөөрч очоод гэнэт олон хүүхдийн дунд орохоороо балмагдаж уйлна, аав ээжийгээ дуудна, юм, юм болно. Нэгнийхээ биед хүрэх, халдах, дураар авирлах үзэгдэл ажиглагддаг. “Ковид”-ын дараах жилд бүр их мэдрэгдсэн. Багш нартаа арга зүйг нь сайн зааж сургаж байгаа. Бусдад хүндэтгэлтэй хандах ёстой, чамд бусад хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үнэт зүйлийг мэдэх үйл явцад нь бид тусалж дэмжинэ. Хүүхдүүд багийн ажиллагаанд ороод ирэхээр бие биедээ шаардлага тавиад, биеэ даагаад ирдэг. Эхний гурван өдөр сорилттой тулгарна. Түүнээс хойш биеэ дааж эхэлдэг. Эмх цэгц, эв нэгдэлтэй байхад суралцана. 

-Эргэлт заримдаа та бүхний үйл ажиллагаанд төвөг учруулж байгаа харагддаг. Үүнийг энэ жил хязгаарлаж журамлах уу? 

-Эргэлт бас их асуудал дагуулдаг шүү. Зусланд хүнсний үйлдвэрлэлийн бүхэл бүтэн алба ажиллаж байна. Хоол хүнс хангалттай. Тэд 6-14 насны хүүхдийн хоолны илчлэгийг тооцоод эрүүл зөв хооллохыг хичээж байхад сүү, үр тариа идэж сураагүй хүүхэд байдаг. Тэд амттанаар өлсдөг. Чемоданыхаа талд нь чихэртэй ирээд, хэмжээ хязгааргүй иддэг тохиолдол байна. Тэр чихэр дээрх шошгыг уншаад хүнсний нэмэлт Е бодисын хэмжээ нь хэтэрсэн эсэхийг эцэг эх нь мэддэг, сонголтоо зөв хийдэг байгаасай. Бид хүүхдүүдэд мэдлэг олгох өртөөчилсөн хөтөлбөрт Е тэмдэгтийн талаар өнгөрсөн жил шинээр оруулсан. Хүүхдүүд хортой бүтээгдэхүүний талаар мэдвэл татгалзаж чадах юм байна гэдгийг харсан. Эргэлтээр ирсэн бохины агууламжийг харахад л 21 төрлийн Е бодистой, бүр тав нь хэрэглэхийг хориглочихсон байх жишээтэй. Гурав нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Авчирч өгсөн болохоор хүүхдүүд хараа хяналтгүй идэж байгаа юм. “Манай хүүхдийн тасагт таван хүүхэд байгаа гэсэн” гээд бүгдэд нь авчраад өгчихдөг. Е тэмдэгттэй амттан хүний хүүхдэд өгнө гэдэг язгуур эрх ашгийг нь өөрийн мэдэлгүй зөрчиж байгаа хэрэг. Тэгэхээр энэ тал дээр эцэг эхчүүд ул суурьтай хандах хэрэгтэй. Хүүхдээ газтай ундаа уумаар байна, гоймон идмээр байна гэхэд нь аваад л ирдэг. Хүүхдийнхээ элгийг гэмтээж байгаагаа ойлгох хэрэгтэй шүү дээ. Хүүхдийн зуслан хүүхдийн эрхийг хамгаалдаг, хөгжүүлдэг байгууллага гэдэг утгаараа эцэг, эхчүүдэд Е тэмдэгтийн талаар мэдээлэл цахим хуудсаараа хүргэнэ. Ер нь бие даалгая гэж зорьж байгаа бол эргэх шаардлагагүй. Гэхдээ хувь хүний эрхийг бид хүндэтгэнэ. 

-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.БАЯРМАГНАЙ: Бараа, материалд чанарын хяналт хийх хугацаа, үйл ажиллагаа илүү тодорхой болсон
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %