О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно

     Аж үйлдвэржилтийн Үндэсний зөвлөгөөн тавдугаар сарын 26-нд Нийслэлд болно. Энд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ямар бүрэлдэхүүнтэй, хэрхэн оролцох талаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяраас тодрууллаа. Бид мөн хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй шинэлэг ажлын талаар ч ярилцаж амжсан юм. 

-Аж үйлдвэржилтийн зөвлөгөөнд манайх үндэсний бахархалт үйлдвэрийн хувьд голлох үүрэгтэй оролцох болов уу? 

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Аж үйлдвэржилтийн Үндэсний зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол нэгдэл, Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Улаанбаатар хотод зохион байгуулна. Хөтөлбөр, төлөвлөгөө нь Эрдэнэт үйлдвэрт ирсэн. Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд 400 албан хаагч, ажилчдыг энэхүү зөвлөгөөнд оролцуулахаар болсон. Эрдэнэт үйлдвэрээс удирдах ажилтан болон уурхайчдын төлөөлөл 100 гаруй ажилтан Үндэсний зөвлөгөөнд оролцох юм. Бүтцийн нэгжүүдээс нэрс авч, зохион байгуулах комисст хүргүүлсэн. Энэхүү зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцох учраас төлөөлөгчдийг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээ мэдээллийг хүргүүлэх, илтгэл бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Аж үйлдвэржилтийн Үндэсний зөвлөгөөний хүрээнд удирдах ажилтнууд маань Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх сургалтад хамрагдсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэхэд Үндэсний зөвлөгөөний зорилго оршиж байгаа юм. 

-Үндэсний зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна? 

-Өмнө нь Эрдэнэс Монгол нэгдлийн чуулга уулзалт төлөвлөгдөж байсан боловч өргөн хүрээнд, үндэсний хэмжээнд Аж үйлдвэржилтийн зөвлөгөөн зохион байгуулагдах болсон нь илүү ач холбогдолтой. 

Аж үйлдвэржилтийн нэгэн томоохон төлөөлөл нь яах аргагүй уул уурхайн салбар. Тиймээс хөгжлийн шинэ эрин зуунд аж үйлдвэржилтийн талаар барьж буй бодлого, цаашдын зорилго, Эрдэнэс Монгол нэгдлийн хөгжлийн стратеги, боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг бусад салбарын уялдаа холбоо Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэх юм. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, бодлогын түвшний инженер техникийн ажилтнууд, тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож, энэ зөвлөгөөнөөс гарсан бодлогын баримт бичиг, хэлэлцүүлгээс гарсан саналууд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн бодлого зорилтод тусгалаа олно, үйлдвэржилтийн сэргэлтэд хувь нэмэр болно гэж харж байна. 

-Дашрамд, Хүний нөөц, захиргааны хэлтэст сүүлийн үед хэрэгжиж буй шинэлэг ажлын талаар мэдээлэл өгөөч?

-Манай хэлтэс 2023 оны үндсэн зорилтынхоо хүрээнд төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ жилийн хувьд хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 Олон улсын багц стандартын магадлан аудитад бэлтгэх, дотоод аудитыг илүү ахисан түвшинд, менежментийн тогтолцоонд хүний нөөцийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг дүгнэх аудитыг удирдлагын түвшинд хийж байгаа. Аудит энэ сард дуусна. Дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дээр хүний нөөцийн бодлого аль түвшинд илүү сайн, аль түвшинд сул байна. Юунд анхаарах ёстой вэ, гэсэн тодорхой дүр зураг гарна гэж бид төсөөлж байгаа. Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд ажиллах эрх бүхий хүний нөөцийн 27 аудитор бэлтгэсэн. Энэ хүмүүс өнөөдрийн байдлаар 10 дахь байгууллага дээрээ дотоод аудит хийж байна. Олон хүн/цаг аудит хийсэн, мэргэшсэн аудиторуудыг Монгол Улсын хэмжээнд анх удаа бэлдэж чадсан нь том ололт, амжилт юм. Өөрөөр хэлбэл гаднын байгууллагад хөндлөнгийн аудит хийх чадвар бүхий аудиторууд бэлтгэгдсэн. Аудит гэдэг нь үйл ажиллагаагаа хэмжүүрээр үзэж байна гэсэн үг. Хүний нөөцийн бодлого аль талдаа илүү оновчтой, аль талдаа дутмаг явааг хэмжиж дүгнэж байгаа юм. Ер нь бүтцийн нэгжийн удирдлагаас зохион байгуулалт, төлөвлөлт гээд маш их зүйл шалтгаалж байгаа нь эхний дүгнэлтээс харагдсан. Тэгэхээр аливаа байгууллага цаашдаа олон улсын стандартын түвшинд үйл ажиллагаагаа авч явъя, тогтолцоогоо илүү сайжруулъя гэвэл үйлдвэрийн зүрх, тархи болсон удирдах ажилтнууд дээрээ шинэ сэргэлтийн бодлого, манлайллыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж харж байгаа. Өмнө нь үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг сайн биелүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн тэргүүний зорилт байсан. Шинэ эрин зуунд найдвартай авч явах хүний нөөцийг илүү оновчтой, тогтвортой, зөв төлөвлөлттэйгөөр бүрдүүлэх нь илүү чухал болсон төдийгүй хөдөлмөрийн зах зээл ч үүнийг шаардаж байгаа. 

-Бодлогын баримт бичгийн хяналт шалгалтыг бүтцийн нэгжүүд дээр анх удаа зохион байгуулж байгаа. Энэ талаар..? 

-Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгийн хяналт шалгалтын журамтай нийцүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар баталсан журмын хүрээнд явагдаж байгаа ажил. Нийцлийн стандарт гэж нэрлээд байгаа. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэгжиж буй бодлого, журам, дүрэм хоорондоо хэр нийцэлтэй байна, бодлогын баримт бичгүүд газар дээрээ хэр зэрэг хэрэгжиж байна, тэр нь тухайн бүтцийн нэгжийнхээ үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгааг тодорхой удирдамжийн дагуу Хуулийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Стратеги, хөгжлийн газар оны турш хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ жилийн хувьд хяналт шалгалтыг зөвлөн туслах зорилготой явуулж байгаа. 

-Чадамжийн стандартын үнэлгээчдийг бэлтгэсэн. Тэд ямар үүрэгтэй ажиллах вэ? 

-Чадамжийн стандартын үнэлгээчин бэлтгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хүний нөөцийн бодлогын хүрээнд үйл ажиллагаандаа сайжруулалт хийе гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй. Мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаагийн нэг нь энэ чадамжийн үнэлгээчин бэлтгэх. Өнөөдөр манайх эрх бүхий сертификаттай чадамжийн 100 гаруй үнэлгээчин бэлтгэсэн. Энэ хүмүүс ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулах, ажилтныг үнэлэх, аттестатчилал зохион байгуулах эрхтэй. Бид сонгон шалгаруулалтад үнэлгээчний сертификаттай, эрх бүхий хүмүүсийг оруулахыг зорьж байгаа. Манайд олон сонгон шалгаруулалт хийгддэг учраас хараахан 100 хувь хангаж чадахгүй байна. Гэхдээ тодорхой хувийг бэлтгэн хангасан нь давуу тал болж байна.  

-Сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох чиглэлд программ хангамжийн цахим шинэчлэлүүд хийгдэж байна уу? 

-Энэ онд бид процессын сайжруулалтын 11 төсөл хэрэгжүүлэхээр оны эхэнд төлөвлөсөн. Одоо манай найман төсөл 50-70 хувийн гүйцэтгэлтэй явна. Процессын сайжруулалт гэдэг тухайн ажилтны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг даван туулахад чиглэсэн төслүүд юм. Ажилтан өөрт тулгамдаж буй асуудлаа гаргаж ирээд, түүнд нь хамтын шийдэл гаргаад, төслийн нэг баг болон хэрэгжүүлдэг энэ аргачлалыг бид сүүлийн 5 жил хэрэгжүүлж байна. Хүний нөөц болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд гарч буй ололт, амжилтууд, программын сайжруулалтууд, үйл ажиллагаа, процессын шинэчлэлүүд бүгд төслийн үр дүн. Энэ жил бид хүний нөөцийн чиглэлээр цахимаар ээлжийн амралт авч байгаатай адил чөлөөний хуудсыг цахимаар олгох модулийн шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Оны төгсгөлд 11 төсөл амжилттай хэрэгжиж дуусахад хүний нөөц болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хоёр дахь сайжруулалт хийгдсэн байна. 

-Баярлалаа.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %