Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.ОДОНЧИМЭГ: “Хэрэв бүтэлгүйтвэл энэ зургаан залуу, Про театр урлагийн тайзнаас шууд арчигдана” гэсэн айдастай байлаа

     Хавар цаг хаяанд айлссан эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо нэгэн шинэ жүжиг тайзнаа “мэндэлсэн” нь Дэлхийн суут Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”. Про театрын уран бүтээлчдийн “амилуулсан” уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Бат-Өлзийн Даваасүрэн гэх залуу бүсгүй ажиллажээ. Урлагийн халуун бүлд багтах эсэх шүүлт, бас шалгуурын өмнө уран бүтээлээ дэлгэн зогссон түүнийг харахад халшрам хэдий ч хайр “урсана”. Ирэх тавдугаар сард биднийг зорин ирэх Б.Даваасүрэнг Эрдэнэтийн унаган охин болохын хувьд сэтгүүлч миний бие ихэд олзуурхав. Төрөлх хотдоо хүрэлцэн ирж, тайзны бүтээлээ толилуулахаар яаран догдлох тэр халуухан зүрхэнд хайр, урам, ерөөлийг харамгүй өгөхсөн. Эрдэнэтээр овоглосон шинэхэн найруулагчийг нижигнэсэн алга ташилт дор угтан авахсан...
     -“Инээмтгий хүн” жүжгийн Ерөнхий найруулагчийг таны охин гэдгийг Эрдэнэтийнхэн төдийлөн мэдэхгүй байх. Энэ нууцыг хамтдаа задлъя?
      -Би хоёр охинтой, бага нь Даваасүрэн. Эрдэнэтийн орос цэцэрлэг, орос сургуулиар хүмүүжиж өссөн. Ер нь Эрдэнэтийн хүүхдүүд Завхан, Москва, Улаан-Үдийн алинд ч очсон их онцгой, өөр харагддаг. Тэд усан санд сэлнэ, орос, англи хэлээр ярих чадвартай, тухайн сургуулийнхаа “Овоо гайгүй нь юмуу даа” гэж харсан хүүхэд “Эрдэнэтийнх” гэж хариулдагт би хувьдаа баярладаг, бас бахархдаг. Миний охин тэдний л нэг. Эрдэнэт хотдоо амьдарч, энэ сайхан газарт сурч боловсорч, эрүүл агаараар нь амьсгалж өссөн хүүхэд. Урлагийн хүн болоход нь “Уурхайчин” соёлын ордны агаар, амьсгал ихээхэн нөлөөлсөн байх гэж боддог. “Бөртэ хатан” дуурийг хийж байх үед миний охин соёлын ордны тайзан дээр л явдаг байсан. Нэг л өглөө орноосоо босож ирэхдээ “Би жүжигчин болно” гээд шийдчихсэн. Хувь тавилан эзнээ сонгоод ирдэг юм шиг, тэр хавар нь ОХУ-ын Соёлын яамнаас төсөл хэрэгжиж, сонгон шалгаруулалт зарлагдсан. Эхний шатны 160-аад хүүхдээс 20 гаруй хүүхэд үлдэж, дараагийн шалгаруулалтад 10 хүүхэд сонгогдсон юм. Ингээд 10-уулаа гар гараасаа хөтлөлцөөд хойд хөршийг зорьсон. 
         -Хүүхэд бүрийн өгөгдөл өөр байдаг даа. Эх хүний хувьд багаас нь олж харсан зүйл юу байв?
       -Аав ээж нь урлагийн хүмүүс болоод ч тэр үү урлагт их ойр өссөн гэж боддог. Миний охин аливаа зүйлийг тултал хийдэг зантай. Гурил элдсэн ч, бууз чимхсэн ч гүйцэтгэл сайтай хийнэ. Энэ бүхнээс ажигласан ч, урлагийн хүн болно гэж бодож байсангүй. Москва хотод диплом хамгаалах жүжгээ тавихад нь очиж үзсэн хэдий ч тэнд тоглож байгаа жүжигчид нь мундаг учраас театрт нь үнэлгээ өгснөөс охиндоо үнэлгээ өгөөгүй буцаж ирсэн. Одоо ч үнэлгээ тавиагүй л яваа, дүгнэхэд эрт байна. Магадгүй, гавьяаны амралтдаа гарсны дараа нь “Юу хийчих вэ” гэж эргээд харахад нэг дүн гарах байх. 
    -Охиныхоо найруулсан драмын жүжгийг үзэгчийн суудлаас шимтэн үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тайзны тавилтыг найруулагчийн нүдээр дүгнэхийн зэрэгцээ эх хүний өнцгөөс хэрхэн тунгаав? Жүжгээс олж авсан сэрэл, мэдрэмжийн тухайд?
       -Анх Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг хийнэ гэхэд нь би хувьдаа их эмзэглэсэн. Тухайн үед охиноосоо, “Нэгдүгээрт, маш хүн сэдэв. Хоёрдугаарт аймшигтай харанхуй, бие биенээ үзэн ядсан, хайрлаж дурласан ч тэр нь аз жаргалгүй зохиолыг яагаад сонгов, амар “хоол” биш шүү” гэж асууж байлаа. Тэр хэлэхдээ, “Манайхан Уран сайхны зөвлөлөөрөө хэлэлцэж тохирсон. 3-4 найруулагчаас намайг сонгосон” гэснээс өөр хариулт хэлээгүй л дээ. Нээлтийн тоглолт дээр эх хүнийхээ хувьд, “Энэ жүжиг нь болохгүй бол яана” гэсэн айдас, догдлол байсан учраас дүгнэлт хийх хэмжээнд анх үзэж чадаагүй юм. Дараа нь дахиж үзье гэж зориглоод очсон. Харин эндээс харсан дүгнэлт нь ямар ч “хийгүй” жүжиг буюу унахдаа унаж, босохдоо босож, инээлгэхдээ инээлгэж, уйлуулахдаа уйлуулсан, нэг долийн хийгүй болсныг анзаарсан.  
       -Гурван боть зохиолын “шүүсийг шавхаж” дэглэнэ гэдэг найруулагч, уран бүтээлчээс маш их хүч, хөдөлмөр шаардсан байх?  
     -Про театр 6 залуу уран бүтээлчтэй, 2 охин, 4 залуу бий. Тэд насны хувьд залуу учраас Ц.Төмөрхуягийг урьж тоглуулсан гэж байсан. Мөн “Хүнд таалагдтал, тултал нь хийе гэж бодсон бол бид алдартнуудыг авч ирж болох байсан. Харин бид нэгнээ чангалж, зохиолоороо өөрсдөө хөгжих ёстой” гэсэн үзэл санаа нь надад таалагдсан.  
     -Тайзны арын зовлон жаргал дундуур явсан хүний хувьд охиноо энэ замаар оруулахад хайран байв уу? Найруулагч хийнэ гэдэг эмэгтэй хүнээс багагүй золиос шаардсан мэргэжил гэж боддог?
      -Хүний амьдралын философи гэж бий. Миний гэр бүлийн хүн урлагийнх. Охины маань хань ижил ч мөн ялгаагүй найруулагч, жүжигчин, зураач мэргэжилтэй урлагийн хүн. Яагаад ч юм миний хувьд, гэртээ халуун хоолоо хувааж идээд суухыг амьдрал гэж төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Магадгүй бусад мэргэжлийг эзэмшсэн бол амьдрал дэндүү уйтгартай байх байсан. Өдөр бүр бидэнд шинийг бодож сэтгэх боломж олгодог амьдрал л хамгийн аз жаргалтай. Тэр утгаараа өөртөө аз жаргалыг бий болгож яваа гэж хардаг. Харин эгч нь хуульч мэргэжилтэй. Найруулагчийн мэргэжлийг ойлгохгүй тал бий. 
     -Эцэг эх биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлдэггүй гэдэг дээ. Найз нартайгаа ОХУ-ын театрт ажиллах урилга авсан ч эх орноо зориод ирсэн тухай нэг ярилцлагаас нь уншсан. Таны хувьд энэ шийдвэрт нь хэрхэн хандсан бэ? 
     -Аав нь “Монголдоо ирээсэй” гэж их хэлдэг байлаа. Би бол “Хүрээд ирээрэй” гээд шууд хэлж чадахгүй ч хүний нутагт байлгахыг бас хүсэхгүй л байсан. Нэг л мэдэхэд бүгд хүрээд ирсэн. Энэ жүжгийг тоглоно гэхэд миний дотор нэг айдас төрсөн нь, “Хэрэв бүтэлгүйтвэл энэ зургаан залуу, Про театр урлагийн тайзнаас шууд арчигдана” гэсэн бодол байлаа. Санкт-Петербургт сургуулиа төгсөх жил нь би очсон юм. ОХУ-д очоод гоёлоо зүүгээд гарах гэтэл, “Ээжээ, энгийн бай. Наад алт мөнгөн гоёлоо ав. Авахгүй бол би таныг дагуулж явахгүй. Багш нар Даавкагийн ээж юу вэ гэж таныг харна, би тэдний өмнө хэн ч биш болно” гэдэг юм байна. Хүн насан туршдаа суралцдаг бололтой. Охиныхоо хэлсэн үгнээс би өөрөө суралцаж, өндөр зэрэглэл гэдэг эгэл даруу байдгийг ойлгох жишээтэй. 
       -Эрдэнэтчүүд энэ жүжгээс юуг олж хараасай гэж Та бодож байна вэ? Бид яагаад очиж үзэх ёстой талаар?
     -Би өмнө нь “Эрдэнэтийн хүүхдүүд хаа яваа газраа өөр байдаг” тухай өгүүлсэн дээ. Найзууд нь Эрдэнэтэд олон бий. Ялангуяа залуучууд “Бид хаана явна, бид хэн юм бэ” гэдэг дээр дүгнэлт хийж, “Миний юм”, “Манай хүн” гэдэг утгаар нь ойлгож, хүлээн аваасай. Найруулагчаар нь бахархах гэхээс илүүтэй “Манайхан энэ түвшинд байна” гэдэг ойлголтыг аваад гарвал өөр хэрэг шүү дээ. Эрдэнэтийн сургуульд суралцаж, өвөл зунгүй энэ хотод амьдарч, алхаж, амьсгалаагүй бол Даваасүрэн өнөөдөр найруулагч болохгүй ч байсан байж магад. Тэр утгаараа бид нэгэн шинэ үеэ “өлгийдөн” авах гэж байна. 
     Миний охин 10 гаруй жил ОХУ-д суралцсан. Гэхдээ л Эрдэнэтдээ маш их хайртай нь мэдрэгддэг. Зун гэртээ ирээд 10-аас олон хонож чаддаггүй юм. Нэг удаа таксины жолоочоос, “Ахаа, зогсож байгаарай” гэж хэлчихээд машинаас бууж Эрдэнэт ууландаа дээж өргөж билээ. Одоо найзууддаа, “Миний төрсөн газар Эрдэнэтэд очно, та нар юу гэж бодож байна” гээд догдолж байгаа сурагтай. 45 настай цэл залуухан Эрдэнэт хотын минь шинэ үе гарч ирж байгаад би хувьдаа баяртай байна.  
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
24
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
2
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %