О.Алтансүх: Хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүний цахим танилцуулгад идэвхтэй оролцоорой

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг ирэх баасан гарагт болох цахим танилцуулгад урьж байна. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн товчооны дарга О.Алтансүхээс тодрууллаа. 
-Энэхүү цахим танилцуулгын зорилгыг хэлнэ үү?
-Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн 28.1.9-д хөдөлмөрийн хортой, хэвийн бус нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн холбогдох ажилтнууд үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнийх нь мэдээллийг сонсож, цаашид үйлдвэрийн ажилчдад олгох боломжийг судалж, оновчтой тодорхойлох зорилгоор цахим танилцуулга зохион байгуулахаар төлөвлөсөн.  
-Эрдэнэт үйлдвэрээс ямар ажилтнууд оролцох вэ?
-Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Бараа материал худалдан авах ажиллагааны хэлтэс, ХАБЭАХ, Маркетингийн хэлтэс, Хуулийн хэлтсийн ажилтнууд, Бүтцийн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, Хөдөлмөрийн эрүүл ахуйч, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эрдэнэт” сувиллын цогцолборын цех хариуцсан эмч нар, бусад мэргэжилтний төлөөлөл оролцоно. 
-Цахим танилцуулгад хэн хамрагдах боломжтой вэ?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч, гадаадаас нийлүүлэгч байгууллагууд, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд оролцох боломжтой. 
Цахим танилцуулга энэ сарын 14-ний өдрийн 14 цагт болно. Доорх хаягаар нэвтэрч оролцоорой. Zoom ID: 858 5816 9054, Pass:888
-Материалыг хүлээн авах хаяг, утас?
-Танилцуулах илтгэлийг өдөр бүрийн 08.00-16.00 цагийн хооронд хүлээж авна. И-мэйл хаяг: s.altankhuyag@erdenetmc.mn, 757-71536, 99175946 утсаар холбоо барьж болно. 
-Танилцуулгын үйл явц хэрхэн өрнөх вэ? 
-Бүртгэл хийгдсэний дараа оролцох байгууллага санал болгож буй хүнсний бүтээгдэхүүнийхээ онцлог шинж чанар, ач холбогдлыг 7 минутад багтаан слайдаар танилцуулна. Танилцуулга бүрийн дараа 10 минутад багтааж, бүтээгдэхүүний талаарх асуултыг чатаар авах авах бөгөөд, хариулт тайлбарыг чатаар болон амаар өгч болно. Бүтээгдэхүүний нууцлалыг хангаж, тухайн байгууллагын танилцуулгын дараа, дараагийн байгууллагын танилцуулгыг сонсох дарааллаар явна. 
-Цахим танилцуулгад ямар шаардлага тавигдах вэ?
-Power point программ дээр 10-аас ихгүй слайд бэлтгэнэ. 
-Байгууллага болон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологи ажиллагаа, түүхий эдийн гарал үүслийн мэдээлэл,
-Хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн тухай клиник, эмнэл зүйн туршилт, судалгааны үр дүн, судлагдсан байдлын мэдээлэл,
-Бүтээгдэхүүний савлагаа, хэмжээ, хэрэглэх заавар, түгээлтийн хэлбэр зэрэг мэдээллийг багтаасан байна. 
-Мөн савлахгүйгээр ажлын байранд нь олгох боломжтой, карт уншуулах, хэрэглээг хянах төхөөрөмжтэй бол давуу тал болно. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %