С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм

“Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн хоол зүйч С.Баярцэцэгтэй зөв зохистой хооллолтын талаар ярилцлаа. 
-Зөв зохистой хооллолт гэж юу вэ?
-Хүн бие организмдаа шаардлагатай илчлэг, шим тэжээлийг авахаас гадна улирал, ажил хөдөлмөрийн нөхцөл, нас, хүйс, биеийн онцлогоос шалтгаалан зохистой хооллохыг хэлнэ. Зөв хооллох хэд хэдэн зарчим бий. Нас, хүйс, суугаа, эсвэл хүнд хөдөлмөр эрхэлдэг зэрэг онцлогоос шалтгаалан авах шим тэжээл өөр өөр байдаг. Энэ онцлогтоо тохируулан хооллох хэрэгтэй. Манайхан нэг дор хэт их идэх хандлагатай. Хоёрдугаарт, ходоодны гуравны хоёрт нь хоолтой, гуравны нэгийг нь хоосон үлдээх ёстой. Гуравдугаарт, тодорхой давтамжтай хооллох нь зохистой хооллолтын зарчим юм. Бие организм нь цаанаасаа давтамжтай хооллох нөхцөл бүрдэж байдаг учраас ойрхон бага, багаар идэх хэрэгтэй. 
-Өвчлөл ихсээд байгаа нь юутай холбоотой вэ?
-Бидний хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой. Дээхэн үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн цөөн байсан. Хоолоо өөрсдөө боловсруулж иддэг байсан учраас өвчлөл бага байсан гэж үздэг. Холоос зөөвөрлөх, удаан хадгалахад өнгө, бие бүтцийг нь алдуулахгүйн тулд хүнсний бүтээгдэхүүнд Е индексээр тэмдэглэдэг нэмэлтүүд хийдэг. Будагч бодис, нөөшлөгч, тогтворжуулагч гэх мэт. Түүнийг ирээдүйд ямар үр дагавартай болохыг мэдэхгүй учраас нөөшилсөн, удаан хадгалах бие бүтэцтэй хүнсний зүйлээс татгалзах хэрэгтэй. Гэртээ өөрсдөө хоолоо бэлтгэх эсвэл халуун боловсруулалт хийсэн хоол хүнс хэрэглэх шаардлага тулгарч байгаа. Хоолоо элдэв төрлийн нэмэлт орсон амтлагчаар бус сонгино, саримсаар амталж хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангасан ус маш чухал. 5 номерын тэмдэглэгээтэй хуванцар сав суулганд халуун хүйтэн боловсруулалт хийх боломжтой гэж үздэг. Гэр хорооллын зарим айл ямар материалаар хийсэн нь тодорхойгүй, тэмдэглэгээгүй хуванцар, никель саванд ус хадгалдаг. Никель сав нь 304, 316, эсвэл 10, 18 зэрэг тэмдэглэгээтэй байдаг. Ийм тэмдэглэгээгүй сав хэрэглэхэд хоол хүнсэнд хүнд металл тодорхой хэмжээгээр орох магадлалтай. Ингэснээр хүнд металлын илүүдэл үүсэх эрсдэл дагуулдаг. 
-Хоол зүйчид олон нэр төрлийн хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Үүний учир шалтгааныг тайлбарлана уу?
-Үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өөх тос гээд хүнсний зургаан бүлэг бүтээгдэхүүн байдаг. Бүх шимт бодисыг биедээ тэнцвэртэй авахын тулд эдгээрийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Зөвхөн үр тарианы бүлэг бүтээгдэхүүн болох гурил, будаа идлээ гэхэд тэндээс нүүрс ус, өөх тос авна. Мах, махан бүтээгдэхүүнээс уураг, өөх тос, хүнсний ногооноос нүүрс ус, өөх тос авдаг бол жимс жимсгэнэд зөвхөн нүүрс ус байдаг. Тос тосон бүтээгдэхүүнээс гэхэд зөвхөн тосоо л авах жишээтэй.
-Эдгээрээс бүх шимт бодис агуулсан төгс бүтээгдэхүүн байдаг уу?
-Хамгийн төгс нь сүү, сүүн бүтээгдэхүүн. Үүнд уураг, өөх тос, нүүрс ус аль аль нь бий. Сүү, цагаан идээг өдөр бүр хэрэглэснээр нүүрс ус, өөх тос, уургаа тодорхой хэмжээгээр авах боломжтой. Жимс жимсгэнэ, хүнсний ногоонд амин дэм хамгийн ихээр агуулдаг. Өглөө, өдөр орой юу идэв, уураг, өөх тос, нүүрс усаа авч чадсан уу, гэдгээ тооцож байх хэрэгтэй.
-Сайн, муу нүүрс ус, өөх тос байдаг гэх юм. Үүнийг яаж ялгах вэ?
-Муу нүүрс ус гэдэг нь хэт боловсруулалтад орсон бүтээгдэхүүн. Боловсруулалтын явцад эрдэс амин дэм нь багасах, байхгүй болох, зарим эрдэс нэмэгдэх тохиолдол ч бий. Ийм учраас өнөөдөр буудайн гурил идсэн бол маргааш хөх тарианы гурил, нөгөөдөр бүхэл үрийн гурил гэх мэтээр давтамжтайгаар сольж хэрэглэх хэрэгтэй. Өөх тос технологийн процессын явцад транс тос болох явдал бий. Жишээ нь ургамлын гаралтай шингэн тосыг нүүрс хүчилжүүлээд хатуу төлөвт шилжүүлээд амт чанарыг сайжруулах нэмэлт хийснээр маргариныг бий болгодог. Түүнийг хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон. Маргаринтай хүнснээс ер нь татгалзах хэрэгтэй. Мөн тосны найрлагыг мэдэхгүйгээс буруу хэрэглэх нь бий. Жишээлбэл экстра виржин оливыг технологиор зөвхөн салатад хэрэглэх атал, манайхан шарж хуурахад ашигладаг. Температурын горимоосоо шалтгаалаад транс тос болох тохиолдол бий. Шар тос, сүүлний тос, авакоданы тосыг 230 хэм хүртэл халаахад транс төлөвт шилжихгүй. Иймээс хэрэглээн дээр анхаарахын сацуу, мэдлэг мэдээллээ сайжруулах хэрэгтэй. 
-Хоол ундны зохистой хэмжээний талаар юу хэлэх вэ?
-Хоол хүнсний хэмжээ нь тухайн хүний нас хүйс, эрхэлж буй ажил хөдөлмөрөөс шалтгаална. Илчлэгийн хуваарилалтаа 100 хувь гэж үзвэл өглөө 20-25 хувь, орой 20-25 хувийг хэрэглэнэ. Өглөө, оройд юухан хийхэн идэх биш. Заавал халуун боловсруулалт хийсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Орчин үед ажил амжихгүй шалтгаанаар бэлэн сериалууд идэж байгаа. Энэ нь амин дэмээр баяжуулсан гэдэг ч нэмэлт ихтэй, худалдааны зорилготой. Иймээс өглөө сүү, сүүн бүтээгдэхүүн ашиглан хоол хүнс хийх боломжтой. Төрөл бүрийн будааны сүүтэй хоол хийж болно. Өглөө цөс болон нойр булчирхайн ферментүүдийг ялгаруулах нөхцөлийг бүрдүүлэх, аягахан ч гэсэн хүнс идээд гарах л хэрэгтэй. Бас завсрын хүнсэнд ач холбогдол өгөөрэй. Энэ үеэр самар идэж болно. Ингэснээр ашигтай тос, Е амин дэмээ авах боломж байна. Самрыг нэг удаа 7 гр буюу алганы хонхорхойд багтах хэмжээгээр хэрэглэнэ. Сүү, цагаан идээг махан хоолтой хамт иддэггүй. Давтамжтайгаар хамт идвэл төмөр кальцийн шимэгдэлтийг сааруулдаг учраас ясны сийрэгжилт, цус багадалтын эрсдэлийг дагуулдаг. Иймээс завсрын хүнсэндээ нэг аяга сүү эсвэл тараг ууж болно. Мөн жимс жимсгэнийг ч идэж болно. 
Өдрийн хоолонд өдөржин идэх хоолны бараг талыг авах ч хэтрүүлэн идэж болохгүй. Үйлдвэрийн дүүрэг дэх хоол хүнд хөдөлмөр хийж байгаа ажилчдад зориулж тооцсон илчлэгтэй. Ажилчид өөрсдийн онцлогт тохирсон хэмжээгээр авч болно. Заавал цадталаа идэх биш, ходоодондоо боловсруулалт, задралын процесс явуулах зай үлдээж байгаарай. Салат, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоолныхоо өмнө идвэл сайн. Оройн хоолоо унтахаас өмнөх 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Цадталаа идэх нь бүсэлхийн тойргийг нэмэгдүүлж, чихрийн шижингийн урьдал үүсгэх, таргалах зэрэг олон эрсдэлтэй. 
-Хүн бүр өдөрт авах уураг, нүүрс ус, тос, амин дэмийн норм бий юу?
-Эрдэмтдийн тогтоосноор нийт илчлэгийн 60 хувьд нүүрс ус, 25 хувьд өөх тос, 15 хувьд уураг авах норм бий. Уургийг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авах боломж байдаг. Махны хэрэглээ хэт ихсэхээр бодисын солилцооны боловсруулалтын явцад цус өтгөрөл бий болно. Иймээс махыг зохистой хэрэглэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 200 гр мах идэх нормтой. Гэхдээ нас хүйс, ажил хөдөлмөрийн онцлог гээд хэлбэлзэх юм бий л дээ. 
-Хүмүүс турах зорилгоор нүүрс усыг ихээр хасдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Үүнийг сайн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авч, хэрэгжүүлэхгүй бол эрүүл мэнддээ эрсдэл дагуулах үйлдэл хийх вий. Нүүрс усны задралын процессын дүнд глюкоз бий болдог. Энэ нь тархины тэжээл. Тэгэхлээр нүүрс усыг хэт хассанаар мартах өвчний суурь бий болох магадлалтай. 
-Өөртөө тохирсон илчлэгтэй хоол хүнсийг зөв хэрэглэж заншвал таргалахгүй. Мөн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Суучхаад идээд байвал задралын процесс явагдахгүй учраас өөх тосны хуримтлал биед бий болж таргална. Манайхан гэнэт маш их ачаалалтай хөдөлгөөн хийгээд л бие нь булрахаар орхичихдог. Аажуу, алгуур, бага багаар давтамжтай хөдөлгөөнийг өдөр бүр хийх хэрэгтэй. 
-Та ажилчдад хандаж юу хэлэх вэ?
-Манайхан хоолны порц эсвэл мах нь бага байна гэж шүүмжилдэг. Хоолны нэр төрлөөс шалтгаалаад зөвхөн хоёрдугаар хоолонд 180-230 гр мах ордог. Махнаас гадна уургийг өндөг, будааны төрлөөс ч авдаг. Тэгэхлээр үйлдвэрийн хоолноос хоногийн махны хэрэглээгээ бүрэн авдаг юм. Халуун боловсруулалтад орсон хоолыг хоёр цагийн дотор идэх эрүүл ахуйн шаардлага байдаг. Манай ажилчид заалнаас хоол авч, хадгалж байгаад иддэг. Хөргүүр сав, халааж идэх нөхцөл байхгүй. Буруу хадгалж, идсэнээр хоол боловсруулах эрхтний эмгэг суурь тавигддаг. Иймээс хоолны зааланд идэх, гэртээ эрүүл ахуйн энэ дэглэмийг сахих хэрэгтэй. Халуун боловсруулалт хийсэн хоолыг хадгалахдаа өөр саванд юүлж хөргүүрт хийн, идэх үедээ 100-гаас дээш хэмд халаана. Хоолыг аюултай температурт удаан байлгаж идэх нь эрсдэл дагуулдаг гэдгийг анхааруулъя.
-Цаг зав гарган хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %