Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна

Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтан, Засвар, механикийн заводын засварчин Дамдины Баярсайхантай ярилцлаа.

-Та Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна. Таны үндсэн захиргаа хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Эрдэнэт үйлдвэрт 31 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Засвар, механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсэгт багажны тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж ирлээ. Манай ээж, аав Архангай аймгийн Эрдэнэмандал, Өлзийтийн хүмүүс. 1975 онд Эрдэнэтэд нүүж ирсэн байдаг. Миний аав Эрдэнэтийн анхны цэргийн хэлтсийн дарга Цагааны Дамдин гэж. Нэгэн цаг үед чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч явсан. Ээж маань Эрдэнэт зочид буудлын анхны жижүүр. НАҮГ-т тогооч, оёдолчноор ажиллаж байлаа. Ийм нэгэн эгэл жирийн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Бид эцэг, эхээс 9-үүлээ. Миний нэг эгч МУГЖ, бүжигчин Д.Цэрэннадмид гэхээр Эрдэнэтийнхэн андахгүй. Манайхан урлаг, спортын авьяастай. Эрдэнэтийнхээ ард иргэдэд гэр бүлийн концерт тоглож байлаа. 

-Тэгвэл танд ямар авьяас байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрт ажиллахын чацуу бүжиг, спортын олон төрлөөр хичээллэсэн. Аэробик, хөл бөмбөг, явган аяллын спортоор хичээллэж тодорхой амжилт гаргаж байлаа. Чөлөөт цагаараа Соёл, урлагийн цогцолбор, Спорт ордноос зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирсэн. 

-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 

-Би ОХУ-ын Ленинград хотод багаж тоног төхөөрөмжийн засварчин мэргэжил эзэмшсэн. Тэндхийн Техник мэргэжлийн сургуульд гурван жил суралцсан. Төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Орос мэргэжилтнүүдээс их юм сурсан гэж боддог.

-Хэчнээн тоног төхөөрөмжийг та ажил үүргийнхээ хуваарийн дагуу засаж байна?

-Үйлчилгээний хүрээнд гологдол элэгдэлтэй зүйлийг засаж сэлбэдэг. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжүүдийн эд ангийг засаж сэлбэж ажилладаг. Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ихэвчлэн засаж байна. 

-Таны ажлын онцлог юу вэ?

-Миний мэргэжил бол машин механизмын эд ангийг засаж угсардаг онцлогтой. Мөн өрмийн машины эд ангийг өрөмдөж эрчлээс татаж ажилладаг. Төрөл бүрийн  нарийн багаж хэрэгслийг засаж сэлбэдэг. ЗМЗ-дад төрөл бүрийн мэргэжилтэн ажилладаг. Үүний 20 мэргэжлийн хүмүүс манай үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсэгт ажиллаж байна. Миний хувьд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн багаж хэрэгслийг шинээр үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, нэмэлт гар багажны эд ангийг засварлах, резинэн эдлэлийн хэвүүдийг засах, угсаргааны нэгжүүдийн бэлдцийг өрөмдөж угсардаг. 

-Орчин үед хүмүүсийн харилцаа хандлага чухал гэх боллоо. Та ямар арга барилаар хүмүүстэй харьцдаг вэ?

-Аливаа ажлыг хүн өөрийн сонирхлоороо хийх чухал. Дурлаж хийсэн ажилдаа хүн сэтгэл гаргадаг. Сэтгэлтэй хүн зөв харилцаа хандлагатай байдаг. Аливаа юмыг өөдрөг сайхан талаас нь харахыг хичээдэг. Хүн болгон төгс биш. Хорвоод төгс юм үгүй. Иймээс өөрт таалагдахгүй, амьдралын хар барааныг аль болох зөв өнцгөөс харж, гарц шийдлийг олбол бүх юм сайхан болно гэдэгт итгэдэг. 

-Үйлдвэрт анх нэвтрүүлж хэрэгжүүлсэн ямар ажил таны санаанд тод үлдсэн вэ?

-Олон ажил бий. Хамгийн сүүлд цэвэрлэгээний багаж хамтран санаачилж хийлээ. Шавь Надмидцэрэнгийн Гүнчин-Иштэйгээ 20 гаруй жил гар сэтгэл нийлэн ажиллалаа. 

Шавь Н.Гүнчин-Иш: 
Манай багш бусдыг манлайлж ажилладаг. Бид нэг дор 21 жил ажиллалаа. Олон ч юм зааж өгсөн. Сургасан бүгдэд нь баярлаж явдаг. Би ажил амьдралаа залгуулж яваа энэ мэргэжилдээ хайртай. Засварчны ажил бол хүнээс их эвсэл шаарддаг. Өглөө бүхэн өөр өөр ажил орж ирнэ. Энэ нь их сонирхолтой. Мэдэхгүй чадахгүй бүхнээ багшаасаа асуудаг. Ажлаа бид хоёр зөвлөлдөж хийдэг. Одоо өрмийн машины деталь хийцийн ажил хийж байна. Хэмжээ дамжааг нь алдахгүй хянамгай ажиллах ёстой. Гологдол гарах тохиолдол бий. Энэ бүхнийг аль болохоор засаад явдаг юм.

-Он удаан жил ажиллахдаа та яг юу судалж мэдсэн гэж боддог вэ?

-Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна. Би ахмадуудаасаа ажлын арга барил эзэмшсэн. Одоо залуустаа зааж, тэднийг ойлгохыг хичээдэг. Залууст боломж олгох хэрэгтэй. 

-Тэгвэл та залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуучууд техник сэтгэлгээтэй болсон байна. Тэднийг дэмжих ёстой. Манай залуус шүүмжлэлд их өртдөг. Залуу нас алдаж ононо. Алдаж байж түүнээсээ суралцана. Ажил хийдэг хүн алдаа гаргадаг. Тэгэхээр би тэдэнд аль болохоор урам өгөхийг хичээдэг.  Гол нь залуус өөртөө итгэлтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай, чин сэтгэлээсээ ажиллах нь чухал.  Тэгээд өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж ажиллаж амьдрах хэрэгтэй. Өнөөдөр бүтээмж инновацийн асуудал яригдаж байгаатай холбогдуулан хамт олонтойгоо бүтээлч санал санаачилга өрнүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Бид хоёр жижиг өрөөнд ажилладаг байсан. Энэ өрөөг тохижуулж ороод 10 гаруй жил боллоо. (Өрөөгөө заав.) Энэ өрөөнөөс засварчид, токарьчид багаж хэрэгслээ авдаг, буцаагаад байранд нь тавьдаг. Багаж хэрэгслээ хайж хугацаа алдах явдалгүй, ажлын байр эмх цэгцтэй болсон. 

-Таны амьдралд юу хамгийн үнэ цэнтэй вэ?
-Ажлын газрын хамт олон миний хувьд том байр суурь эзэлдэг. Эзэмшсэн мэргэжил маань надад үнэхээр их хэрэг болсон. 

-Хөдөлмөр хамгааллын хувцасны хангалт хэр байна. Энэ талаарх таны бодол...?

-Сүүлийн үед ханган нийлүүлэлтээс шалтгаалаад жаахан цаг хугацаа хойшилж олгосон явдал бий. Ер нь ажилчин хүн хөдөлмөр хамгааллын хувцсыг журмын дагуу ажлын байрандаа цаг ямагт хэрэглэх ёстой. Ингэснээр гарч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болоод бусдыг хамгаалж чадна. 

-Та гар сэтгэл нийлдэг найз нөхөд олонтой юу?

-Өдий насны эр хүнд байлгүй яах вэ. Ажил, амьдралын явцад танилцсан гэр бүлийн найз нөхөд бий. Зааж зөвлөдөг ах, эгч нар ч байна. 

-Ямар тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд гэмтэл их гардаг вэ?

-Ер нь ямар ч тохиолдолд гэмтэл гарч болно. Энэ бүхнийг урьдчилан тооцож ажилладаг. 

-Бидний яриа энд хүрээд өндөрлөв. Тэр шавьтайгаа туузан дамжуулгын нэгэн эд анги хийхээр үлдсэн юм. Танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %