Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов

Ж.МӨНГӨНШАГАЙ: Ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцасны ханган нийлүүлэлтийн асуудлыг яаралтай шийднэ

-Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн хэлтсийн дарга, үйлдвэрийн ҮЭХ-ны төлөөлөлтэй ажилчдын хувцас, хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлт, хүрэлцээ,түгээлтийн талаар санал бодлоо солилцов. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай, ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболд нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хувцас, хамгаалах хэрэгслээр ажилтнуудыг хангах ёстой. Сүүлийн гурван жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүн худалдан авалтын тендертэй холбоотой асуудал гарсан. Тэгэхээр ажилтнуудын дунд хөдөлмөр хамгааллын хувцасны хүлээлт үүссэн байгаа. Энэ бүхнийг зөв шийдүүлэхийн тулд ХАБЭХ-ийн дарга Д.Мөнхболдтой, манай ажлын хэсэг уулзаж санал бодлоо солилцлоо. Цаашид шийдвэр гаргах асуудлыг үйлдвэрийн удирдлагуудын түвшинд тавихаар тохиролцлоо. Ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцасны ханган нийлүүлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай. 

-Ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг олгох, түгээх программыг шинэчилж байгаа. Энэ талаар...?

-Тэгэхээр ХАБЭАХ-ээс хамаарахгүй ажил их байна. Тухайлбал, программын хувьд бүтцийн нэгжүүдийн ажлын уялдааны асуудал хөндөгдөнө. Иймээс Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран энэ асуудлыг шийднэ. Программыг 14 хоногийн хугацаанд шинэчилж сайжруулах үүрэг авсан байна. Энэ хугацааг богиносгоно. Ажилчдын эрх ашиг хөндөгдсөн ийм асуудлыг шийдэхийн тулд яагаад илүү цагаар ажиллаж болохгүй гэж. Энэ асуудлыг дариу шийдэх ёстой.

-Хөдөлмөр хамгааллын хувцасны чанар стандартын талаар та ямар бодолтой байдаг вэ?

 -Ер нь хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын талбар дээр хэрэглэж чанарыг нь мэдэх ёстой. Аливаа шинэ зүйл хэрэглэхээр эргээд асуудал гарах тохиолдол бий. Хөдөлмөр хамгааллын хувцасны тухайд энгэрийн кармаг гүнзгий хийх талаар яригдлаа. Энэ мэтчилэн шинэчлэн сайжруулаад явах асуудлууд байгаа.

Д.МӨНХБОЛД: Ажиллагсдын хувцас, хамгаалах хэрэгсэл шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавина

-Та ҮЭХ-ны төлөөлөлтэй ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн талаар хөндөж санал бодлоо солилцлоо. Программ ашиглах болсон талаар мэдээлэл өгнө үү?

  -Манай үйлдвэр хэзээнээс хөдөлмөрийн аюулгүй байдал дээр маш сайн анхаарч ирсэн. Сүүлийн хоёр жилд үйлдвэрийн хэмжээнд программ хангамжийн шинэчлэл хийгдэж байгаа. Харин ХАБ-ын программ хангамж хөгжөөгүй хоцорчихсон. Үүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл гарч байна. Мөн худалдан авалттай холбоотой төлөвлөлт хийх болсон. Өмнө нь чиглэл хариуцсан хэлтсүүд өөрсдөө захиалгаа хийдэг байсан. Одоо зардал мөнгөтэй холбоотойгоор заавал бүтцийн нэгжээр оруул гэсэн шаардлага тавигдсан. Үүнтэй уялдаатай сүүлийн хоёр жил дутуу захиалга хийгдэх асуудал гарсан. Сүүлийн гурван жилд худалдан авалтын удаашралаас шалтгаалан  бараа материал хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны хугацаа дууссан, элэгдсэн асуудал гарч байна. Түүнчлэн үйлдвэрийн хэмжээнд ажилчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангах хэрэгцээ эрс өссөн. Тэгэхээр программ шинэчлэхээс гадна энэ долоо хоногт ХАБ-ын хамгаалах хэрэгслийн бодит хэрэгцээ ямар байна, хэрхэн зөв хэрэглэж байгааг шалгана. Хоёрдугаарт хувцас, хамгаалах хэрэгсэл ажиллагсдын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавина. Тухайлбал хэчнээн хүний гутлыг солих шаардлагатай байна. Хэчнээн хүнд дулаан хувцас хэрэгтэй байна гэх мэтчилэн бодит судалгаа гаргана. Ингэснээр хүлээлт үүссэн хувцас хамгаалах хэрэгслийн худалдан авалт бодитоор хийгдэнэ. Энэ мэтээр дараа жилүүдэд худалдан авалт хийгдэж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн нөөцтэй болмоор байна. Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлээр маш олон ажил хийсэн. Үүний нэг нь аваарын үеийн нөөц бүрдүүлсэн. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материал дээр нэгээс гурван сар хүртэлх хэмжээний технологийн нөөцтэй ажиллаж байгаа. Үүнтэй нэгэн адил ХАБ-ын хувцас хамгаалах хэрэгслийн нөөцтэй байх санаачилга гаргасан. Үйлдвэрлэлийн шаардлагаар зарим ажиллагсдын хамгаалах хэрэгсэл тосонд норох, бохирдох, ашиглах боломжгүй болсноос зайлшгүй солих шаардлага гардаг. Ийм үед нөхөөд олгох нөөцтэй болмоор байна. Сүүлийн хоёр жил нэлээн хүнд нөхцөлд ажиллалаа. Хамгаалах хувцас хэрэгслийн тендерт оролцогч компаниуд гомдол гаргаснаас сонгон шалгаруулалт хойшилсон. Үүнээс улбаатай ханган нийлүүлэлт удааширсан. Гэрээ хийсэн компаниуд бараа материалаа хугацаанд нь нийлүүлж чаддаггүй. Найман сард гэрээ хийсэн компанийн материал 12 сард ирж байх жишээтэй. 

-Одоогийн байдлаар ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн нөөц хэр байна вэ? Цаашид аваарын нөөцөд хэдий хэмжээний хувцас хэрэгсэл хэрэгтэй байх шаардлага амьдралаас  урган гарч байна.

  -Эрдэнэт үйлдвэрт жилд 200-300 хүн шинээр ажилд орж байна. Хүний нөөцийн эргэлт иймээс бид шинээр ажилд орсон хүн бүрт хөдөлмөрийн аюулгүй байдлын гутал хувцас, хамгаалах хэрэгсэл олгох ёстой. Тэгэхээр шинэ ажилчдаа хувцас, хамгаалах хэрэгслээр таслахгүй байх үүднээс 200-300 ширхгийг нөөцөлсөн. Гэвч ханган нийлүүлэлт муугаас ажилчдын хэрэгцээ их байна. Асуудлыг янз бүрийн хэлбэрээр шийдүүлэхийн төлөө явж байна. ҮЭ-ээс ч энэ асуудлыг цаг алдахгүй зөв шийдвэрлүүлэх талаар санаачилга гаргалаа. Энэ бол маш зөв. Ер нь асуудлыг бодитоор харж ажиллах ёстой. Уг асуудлыг болж байгаа мэтээр ажиллаад байвал үнэнд гүйцэгдээд хэцүү байдалд орно. Иймээс хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн хүрэлцээ, ханган нийлүүлэлтийн талаар бодитой шийдвэр гаргана. 

-Ажиллагсдын хувцас, хамгаалах хэрэгслийн чанар стандарт ямар байна вэ?

-Ер нь бол чанарын стандарттай. Олон улсын, европ, америкийн стандарт гэж бий. Монгол улсын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хувцас, хамгаалах хэрэгслийн стандартууд байгаа. Хувцас, хамгаалах хэрэгсэл худалдан авах гэрээний техникийн тодорхойлолт дээр стандартын шаардлага тавигддаг. Чанарын хяналтын хэлтсээс томилогдсон ажлын комисс ийм стандартын шаардлага хангасан материал авахад хяналт тавьж ажилладаг. Сүүлийн тендерүүдэд бид Монгол улсын стандарт хэмжил зүйн баталгаажуулалт хийгдсэн байх шаардлага тавьж байгаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %