Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ

-Өнгөрсөн оныхоо үйл ажиллагааны тайланг танай цех амжилттай хамгааллаа. Ажлын ямар үр дүн гарч байна вэ?

-2022 оны тайлангаа бид “Хангалттай сайн” буюу 93 хувийн үзүүлэлттэй хамгааллаа. Манай үндсэн ажил бол хүдрийн өрөмдлөг. Энэ ажлын хүрээнд 28005 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 101 хувиар давуулан биелүүлсэн. Уг ажлын гүйцэтгэлд Турмалины, Оюутын, Завсрын хэсэг хамрагдсан. Одоогийн байдлаар лабораторид хүргүүлсэн дээжүүдийн хариу ирж байна. Мөн исэлдсэн хүдрийн овоолгуудын нөөц тогтоох ажил гүйцэтгэсэн. Өнгөрсөн зун Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа хүргүүлж хамгаалсан. 2022 онд ийм амжилттай ажиллалаа.

-Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна. Цаашдын зорилт юу вэ? 

-Энэ оны үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө гарсан. Чиглэлийн дагуу Үйлдвэрийн газрын Ерөнхий инженерээр батлуулаад байна. Энэ ажлын хүрээнд 40,1 мянган тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь Оюутын орд дээр нарийвчилсан хайгуулын ажил хийнэ. Тус ордод 1989 он хүртэл ОХУ-ын хөрөнгө оруулалтаар урьдчилсан хайгуул хийгээд зогссон ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Энд 10 мянган тууш метр өрөмдлөгийн ажил, үүний дээж боловсруулалт, шинжилгээ хийхэд манай үйлдвэрийн болон гаднын лабораториуд оролцоно. Өнгөрсөн оны сүүлчээр Эрдэнэт үйлдвэрт Оюутын орд ороод хайгуулын нийт зургаан тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хэтийн төлөв бүхий илрэлүүд байгаа. Энэ илрэлүүдэд геологийн шат дараалсан ажил хийснээр ордууд нээгдэх магадлалтай. Хэрвээ үйл ажиллагаагаа алдаа мадаггүй хийвэл бүгд ордын хэмжээнд очно. Үүний эхнийх нь Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил. 

Хэтийн төлөв бүхий талбайнуудад авсан энэ хайгуулын лиценз дээр хайгуулын зардал тавигдсан. 2023 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ. Мөн жил бүр хийгддэг Ил уурхайн ашиглалтын хайгуул, геотехникийн өрөмдлөгийн ажил явагдана. Өөрөөр хэлбэл, уурхайн гулсалт, нуралт, суултыг судлах, хамгаалах зэрэг геотехникийн өрөмдлөгийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.       

-Таны дээр дурдсан ажлыг хүн хүчний ямар бүрэлдэхүүнтэй хийх вэ? Ер нь танай экспедицэд ажлын арвин дадлага туршлагатай хүмүүс олон бий юу?

-Өнгөрсөн онд долоон ахмад ажилтан гавьяаны амралтдаа гарсан. Тэдний шавь нар болох хэсгийн дарга, мастерууд бүгд 10-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүс бий. Эдгээр хүмүүс бусдыгаа манлайлж ажилладаг. Хэсэг тус бүрийн дарга, ахлагч, инженер, мастерууд. Манайх долоон өрмийн тоног төхөөрөмжтэй. Үүнээс гадна авто тээврийн бүрэн үйлчилгээ явуулах бааз, засварын хэсэгтэй. Тэнд өөрөө хөдлөх 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй, үүнд бүрэн засвар үйлчилгээ хийдэг. Манай Геологи хайгуулын экспедицийн 140 хүн бүрэн бүрэлдэхүүнээрээ дээр дурдсан ажлыг хийнэ. Гэвч ажиллах хүчний хүрэлцээ хомс байдаг. Иймээс улирлын чанартай түр гэрээгээр туслах ажилчид авч ажиллуулна. 2023 онд 37 хүнийг түр гэрээгээр ажиллуулахаар төлөвлөсөн. Геофизикийн хувьд дөрвөн инженер ажилчидгүй байдаг. Иймээс хээрийн геофизикийн ажилчид, өрөмдлөгөөр түр гэрээнийхэн түлхүү ажиллана гэсэн үг. Манайх долоон өрмийнхөө дөрвийг ажиллуулах үндсэн бүрэлдэхүүний боломжтой. Иймээс дахин нэг өрмийн бригад ажиллуулж, жилийн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх шаардлагатай болдог тул түр гэрээгээр ажилчид авч ажиллуулдаг. 

-Та “Зэс ордын геологи, эрэл хайгуул” нэртэй хамтын бүтээл гаргалаа. Энэхүү номынхоо агуулгын талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Энэ ном нь Монгол Улсын гавьяат багш Г.Ухнаа, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг бид гурвын хамтын бүтээл. Манай анги удирдсан багш Гэндэнгийн Ухнаагийн санаачилгаар энэ ном бүтсэн гэж болно. Энэ эрхэм хүн есөн ном хэвлүүлсэн. Урьд нь уран, төмөр, алт, мөнгө, хайлуур жонш, цайр, хар тугалга, алтны шороон ордын эрэл хайгуул нэртэй найман ном бичсэн байдаг юм. Ес дэх номоо зэсээр бичих саналтай байгаагаа бид хоёрт хэлсэн. Монгол улс зэсийн том ордууд ашигладагтай холбоотой мэргэжлийн олон эрдэмтэд байдаг. Тухайлбал, Г.Жамсрандорж, Г.Дэжидмаа гэх мэт. Эдгээр хүмүүс мэргэжлийн өндөр шалгуур тавьж харна. Тиймээс тун хариуцлагатай ажил гэдгийг бид ухамсарласан. Ажил үйлстээ сайн мэргэшсэн хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх учраас их зориг шаардсан ажил байсан. Ингээд бид гурав номоо бичсэн. Геологи судалгааны том мэргэжилтэн Г.Жамсрандорж, С.Мягмарсүрэн нарын хүмүүсээр хянан тохиолдуулж номоо гаргасан. Энэ хүмүүс 1970-аад оны эхээр ОХУ-ын Эрхүү хотод дээд сургууль төгссөн, манай Г.Ухнаа багшийн үеийн геологичид. Тус номд нэгдүгээрт, зэсийн ордын ерөнхий ойлголт, гарал үүсэл, төрөл ангилал, эрэл хайгуулын тухай тусгасан. Хоёрдугаарт, Монгол орны хэмжээнд байгаа бүх зэсийн ордыг дурдсан. Үүн дотор томоохон хэмжээний олборлолт явуулж буй Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суваргын ордыг тодорхой баримттай, анхны судалгаатай нь геологийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Одоо нэлээн эрэлт хэрэгцээтэй байна. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар захиалсан. Энэ оны гуравдугаар сарын 30-ны үед Улаанбаатарт Геологийн судалгааны ажлын чуулган болох юм. Цар тахлын нөхцөлөөс шалтгаалаад энэ чуулган хоёр жил завсарласан. Манай үйлдвэр тус чуулганд урилгаар оролцож үзэсгэлэн гаргадаг. Энэ чуулганы үзэсгэлэнд номоо тавьж танилцуулах бодолтой байна.

-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %