Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй

     Бид энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны шилдэг ажилтан, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан автоматикийн инженер Ганболдын БОЛД-ыг сонины хоймортоо урилаа. Тэрээр Зууны манлай үйлдвэрт төдийлөн удаан ажиллаагүй ч үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 3, 4 дүгээр шугамын түүхэн бүтээн байгуулалтын цахилгааны ажлыг гардаж хийсэн гавьяатай. Мөн өргөтгөлийн 4 дүгээр шугамын цахилгаан тоног төхөөрөмжийн техникийн бичиг баримтуудыг “Найпу” компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч анх удаа боловсруулснаар өөрийн мэдлэг чадвараа дахин батлан таниулсан юм. Г.Болд аливаа асуудал, бэрхшээл, ажлын даалгавар, ачааллыг өөрийгөө харуулах боломж хэмээн хүлээн авдаг. Энэ нь түүний амжилтын гол үндэс байж ч мэдэх.   

-Эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүсэл хэзээнээс төрсөн бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү? 

-Би 1989 онд Эрдэнэт хотод айлын том хүү болон мэндэлсэн. Манай гэр бүлээс Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байгаагүй. Гэхдээ хүүхэд байхаасаа Эрдэнэт үйлдвэрээрээ бахархах үзлээр хүмүүжсэн. Би 4-р сургуулийг 2006 онд төгссөн юм. Тэгээд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн цахилгааны инженерийн ангид элсэн суралцсан. Дараа нь Франц, Швейцарт хоёр жил гаруй хугацаанд ажиллаж амьдарч байгаад, 2014 онд Монголдоо ирсэн. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орох зорилготой гадаадаас ирсэн гэж хэлж болно. Тэгээд сонгон шалгаруулалт болохыг хэсэг хүлээх зуураа “ОРА металл” компанид жижүүрийн цахилгаанчнаар ажиллаж байлаа. 2015 онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 3 дугаар шугамын бүтээн байгуулалт эхлэхэд сонгон шалгаруулалтад тэнцэж, цахилгааны засварчнаар анх ажилд орсон.  

-Түүхэн тэр өргөтгөл өөрийг чинь өдий зэрэгт хүргэж дээ...? 

-Ёстой тийм шүү. Тэр үед анхдагч ажилчдын бүтэн үе солигдох таарсан. Намайг анх Өөрөө нунтаглах хэсэгт очиход дандаа 20-30 жил ажилласан ах нар угтсан. Хамгийн бага нь болж очоод, тэднээсээ маш их юм сурсан, би их азтай хүн. Ажлыг хэрхэн яаж чин сэтгэлээсээ хийх вэ, харилцаа хандлага ямар байвал зохилтой, олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн санаачилгатай оролцох вэ, гэр бүлээ яаж сайхан авч явах вэ гээд бүх зүйлд суралцсан. Ах нараасаа үлгэр дуурайлал авч, тэдэнтэй адилхан болохыг эрмэлзэж, өөрийгөө маш их дайчилсан.  

-Амжилт ойрхон байсан уу?  

-Хичээвэл амжилтад хүрч болох юм байна гэдгийг эхний гурван жилдээ мэдэрсэн. Баяжуулах үйлдвэр дотор ажил мэргэжлийн уралдаан зарлахад ихэвчлэн шинэ залуу ажилчид ордог. Технологийн болон механик, цахилгааны чиглэлээр уралдаан явагддаг юм. Засварчнаар ажилд ороод, гурван сар болж байхдаа ажил мэргэжлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Хоёр жил тутамд явагддаг уралдаан л даа. Дараагийн удаа ороод дахиад хоёрдугаар байрт шалгарсан. Таван жил хэртэй ажиллаад, багаа ахалж ороод дахиад хоёрт орсон. Энэ бол миний хувьд том амжилт. Хууччуулын эгнээнд ороод ажил мэргэжлийн уралдаанд дахин ороогүй. 

-Өөрөө Баяжуулах үйлдвэрийн түүхэн гэмээр хоёр том бүтээн байгуулалтын цахилгааны автоматжуулалт дээр ажилласан байна. Ялгаа юу байсан бэ? 

-Тоног төхөөрөмжийн хувьд 3 дугаар шугам тухайн үедээ маш их автомат секц байсан. Харин 4 дүгээр шугам бол түүнээс илүү автоматжсан. 3 дугаар шугам дээр шинэ хүн орж ирсэн болохоор ах нартаа туслахыг хичээгээд, тэднийг хаана юу хийхийг алдалгүй хараад, дагаад гүйдэг байлаа. Энэ удаа ах нар гавьяаныхаа амралтад гарчихсан. Хүүхдүүд нь ороод ирчихсэн. Шинэ залуу ажилчид олноор бий болсон. Би өөрөө ах болчихсон. Том дарга, инженерүүдтэй шууд харилцаад, бригадаа өөрөө зохион байгуулж удирдаад, дүү нартаа зааж зөвлөх хэмжээнд ажилласан. Өөрөөр хэлбэл бие даан гардаж ажилласан маань бахархалтай санагддаг. Тэр хэмжээгээр маш их туршлага, дурсамж хуримтлуулсан. Зуны гурван сарын турш өдөр бүр 12 цагаар ажиллалаа. Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн, мөн Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мундаг инженерүүдтэйгээ, Цахилгааны алба, “Найпу” компанийн мэргэжилтнүүд гээд өдөрт 100-аад инженер хамтран ажиллаж байж цахилгааны автоматжуулалтын том ажлын ард гарсан даа.  

-Анх засварчнаар ажилд орсон хүн автоматжуулалтын инженер болтлоо өсөхөд юу нөлөөлсөн бэ? 

-Мастерынхаа даалгасан ажлыг цаг тухайд нь маш хариуцлагатай, чанартай хийхийг л хичээдэг байсан. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрт надаас шалтгаалсан алдаа гарч болохгүй шүү дээ. Түүнээс гадна компьютерын хэрэглээний программууд дээр ажилладаг. Өөрөө нунтаглах хэсгийнхээ цахилгааны талын схем юмнуудыг мэддэг маань давуу тал болсон юм болов уу.  

-Ажилдаа баримталдаг алтан зарчим юу вэ? 

-Мэдэхгүй гэж хэлэхээс ичихгүйгээр асуудаг. Амьдрал дээр ч тэр, ажил дээр ч тэр худлаа ярьж, дүр эсгэхийг тэвчдэггүй. Мэдэхгүйгээсээ санаа зовох хэрэггүй санагддаг.

-Орчин үеийн залуусын давуу болон сул талыг юу гэж харж байна?  

-Сүүлийн үеийн залуус мэдээллийн технологи сайн ашиглаж байна, компьютерын программ дээр ажиллах нь илүү байна. Хурдтай байна. Сул тал гэвэл 20 жил ажилласан ах нар шигээ нягт байж чадахгүй байна. Ухамсар, хандлага зөв байх хэрэгтэй байна. Би энэ ажлыг хийснээрээ сайхан амьдарч байгаа шүү гэдгээ ухамсарлаад, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг хандлагатай хүмүүс таардаг. Залуус маань цагийг өөрт ашигтай, үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй. Зав гарвал нэг ч гэсэн схем уншаад, өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг. Утсаа барих нь их, хэрэггүй мэдээлэлд сатаарах нь элбэг ажиглагддаг. Ажилд орсон эхний нэг, хоёр жил орчиндоо дасах хугацаа хэрэгтэй байдаг л даа, үнэндээ. Ажлынхаа амтанд ороод ирэхээр зүтгэл аяндаа ирнэ. Манай залуус ах нарын хийснийг илүү сайжруулаад үйлдвэрээ сайхан авч явааг үгүйсгээгүй шүү. 

-2022 оны Шилдэг ажилчин болсон мэдээг хэрхэн хүлээж авсан бэ? 

-2022 он миний хувьд насан туршдаа мартамгүй сайхан жил болж өнгөрсөн. Манай хэсэг дээр өргөтгөлийн том төсөл хэрэгжсэн нь надад шилдэг болох боломжийг азаар олгосон гэж боддог. Оны эхэнд хоёрдугаар тээрмийн хөдөлгүүрийг давтамж хувиргагчтай хөдөлгүүрээр сольсон. Энэ үйлдвэрийн хэмжээнд шинэ, маш том ажил болсон. Үүний дараа 4 дүгээр шугамын ажил эхэлсэн. Намар ажил ерөнхийдөө жигдрээд дууссан. Улсын комисст хүлээлгэж өгөх, бичиг баримтын цахилгаан талын ажлыг би гардаж хийсэн. Их ч зүйл сурсан. Тэгээд 11-р сард ээлжийн амралтаа аваад Солонгос явсан юм. Шагнал гардуулах ёслолоос ердөө гурав хоногийн өмнө ирсэн.  Тэгсэн хүний нөөцийн ажилтан маань надад “Шилдэг ажилтны шагнал авахаар болсон шүү” гэж хэлэхэд үйлдвэрийн хэмжээний том шагнал гэж бодоогүй. Үнэндээ, шагнал авах хүртлээ бүрэн итгээгүй. Тэр өдөр Белазын гарааш руу ороод л дуу хөгжим, гэрэл гялбасан сүрлэг орчин угтахад өөрийгөө шилдэг ажилтан болж байгаад итгэсэн дээ. Үнэхээр бахархам сайхан байсан. Анх удаа ажлын байранд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулсан нь бүр их онцлог, гоё болсон. Аав, ээж маань телевизээр үзээд маш их баярласан. Тэр хамгийн гоё мэдрэмж. 

-Шагналтай хамт юу ирсэн бэ? 

-Шагналтай хамт “Шилдэг ажилтан” гэх алдрыг дааж явах том хариуцлага ирсэн.  Илүү ихийг сурч, сайн ажиллах ёстой гэсэн бодол төрсөн. Сарын өмнө миний албан  тушаал өөрчлөгдөөд, өөр хэсэг дээр ирлээ. Бутлан тээвэрлэх хэсгийнхээ цахилгааны схемүүдийг судлаад шинэчлэх гээд ажиллаж байна. Манай хүний нөөцийн бодлого алсын хараатай юм. Би сурсан газраа, мэддэг юмаа давтаад л байвал төдийлөн хөгжихгүй. Гэтэл намайг өөр хэсэгт шилжүүлж, нэг талаар дахиад сурах орчин нөхцөл бүрдүүлж байна. Нөгөө талаар хоёр жилийн дараа манай Бутлан тээвэрлэх хэсэгт шинэ цех бий болох хэмжээний том өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалт өрнөнө. Ирээдүйд хийгдэх энэ ажилд намайг одооноос бэлтгэхээр сонгосон нь надад итгэж байгаагийн илрэл. Өөрийгөө харуулах боломж гэж харж байна.

-Баярлалаа. Ажилд нь улам их амжилт ерөөе! 

Түүний ярианд гүн итгэл, чин сэтгэл, эв нэгдэл, зориг тэмүүлэл, хөгжил дэвшил, гэр бүл гэх үг олонтоо гарна. Хүн ажилд орохдоо зорьж тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л алдахгүй байх хэрэгтэй. Тогтсон цалиндаа сэтгэл амарч, сайн ажиллана даа гэсэн анхны зорилго, мэдрэмжээ алдаж эхэлбэл урагшлахгүй гэх. 

Шилдэг ажилтан маань өнгөрсөн жил хашаатай болж, өөрийн гараар байшин барьжээ. Тэндээ 30 орчим мод тарьсан байна. Ирээдүйд ногоон төгөлдөө гэр бүлээрээ хийсэн бүтээснээ дурсан бахархан суух мөрөөдөлтэй. Ийм л эгэл даруу, эрдэм чадалтай залуу бидний эгнээнд ажиллаж явна.  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
7
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %