Б.БАТТУЛГА: Багачуудын танил үлгэрийн баатрууд тайзнаа амилна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгаас Хүүхдийн “Сүлд мод”-ны наадмын талаар тодрууллаа.

-Манай Соёл, урлагийн цогцолбороос жил бүр уламжлал болгон Хүүхдийн “Сүлд мод”-ны наадмыг зохион байгуулдаг. Хүүхдийн зохиолын үлгэрийн баатруудыг амилуулах жүжигчилсэн тоглолтын үзүүлбэр бэлтгэж байгаа бөгөөд 12-р сарын 20-оос 30-нд өдөрт гурван удаа тоглох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 30 удаагийн тоглолт болно. Өдрийн 11, 13, 15 цагаас тоглолт явагдана. Уг тоглолтыг найман мянган төгрөгийн тасалбараар үзэж болно. Мөн 30 мянган төгрөгөөр өвлийн өвгөн аавын бэлэгтэй үзэх боломжтой. Хүүхдүүдэд Номин их дэлгүүрээс бэлтгэсэн бэлэг өгнө. “Сүлд мод”-ны наадмыг цэцэрлэгийн хүүхдүүд болон сургуулийн сурагчид үзэж сонирхох боломжтой. Бид хүүхэд, багачуудыг аль болох өргөн оролцуулах зорилгоор цэцэрлэг, сургуулиудад танилцуулга материал хүргүүлсэн. Эндээс тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байгаа болов уу. 

-Энэ жилийн тоглолтын онцлог юу вэ?

-“Интернациональная ёлка” наадмын үзэгчдэд манай дугуйлангийн хүүхдүүд “Гүнж нарын адал явдал” сэдэвт жүжигчилсэн тоглолтоо толилуулна. Цасан гоо ба 7 одой, Араатан ба үзэсгэлэнт гүнж, Алтан үст Рапунзел, Синдрелла гүнж, Мөсөн хатан Элса гэх мэт хүүхэд, багачуудын танил үлгэрийн баатрууд амилна. Төгсгөлд нь таван гүнж, ханхүү нартайгаа шинэ жилийн вальс бүжиглэн хүүхдүүдийг хөгжөөх юм. Хүүхдүүдийн хамгийн сайн мэдэх үлгэрийн баатрууд амилах болохоор тэд их сонирхдог. Мөн дуу, бүжгийн тоглолттой. Энэ тоглолтод 70 хүүхэд оролцож байгаа. Манай цогцолборын дугуйлангийн хүүхдүүдийн тоглолтыг уран бүтээлчид маань найруулж олны хүртээл болгоно. Мөн тайзны заслын ажлыг манай цогцолбор хариуцаж ажиллана. Одоогийн байдлаар хүүхдүүд дүрээ авчихсан бэлтгэл хийж байна. 

-Танай цогцолборын дугуйлангуудад хэчнээн хүүхэд хамрагдаж байна?

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборт нийт 13 дугуйлан хичээллэдэг. Ардын болон сонгодог дуу, бүжиг, төгөлдөр хөгжим, морин хуурын дугуйлан гэх мэт. Мөн драмын дугуйланд хүүхдүүд өргөн хамрагдаж байна. Энэ дугуйлангийн хүүхдүүд “Сүлд мод”-ны наадамд түлхүү оролцож байгаа. Манай дугуйлангийн хүүхдүүд хоббигоороо дамжуулж өөрийн авьяас билгээ хөгжүүлдэг. Улмаар авьяас сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгох тохиолдол ч бий. Манай дугуйлангаас дуучин, бүжигчин, хөгжимчин болохоор Соёл, урлагийн сургуульд шалгалт өгч элссэн хүүхдүүд. Энэ жил 180 гаруй хүүхэд манай цогцолборын дугуйланд хичээллэж байгаа. Эдгээр хүүхдүүдэд мэргэжлийн 20 багш хичээл орж байна.

-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %