А.БАТМАГНАЙ: Спортын өндөр цол, зэрэгтэй тамирчдын дунд тэмцээн өрсөлдөөнтэй шударга явагдаж байна

-Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын Ахлах арга зүйч, волейболын спортын мастер А.Батмагнайгаас үүрд хадгалах цомын төлөөх “Уурхайчдын спортын их наадам”-ын онцлогийн талаар тодрууллаа. 
-Манай Эрдэнэт үйлдвэрээс 59 тамирчин, зургаан дасгалжуулагч энэ тэмцээнд оролцож байна. Уг тэмцээний нэг онцлог нь цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан дөрвөн байгууллага хамтран зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэр зохион байгуулагчийн хувьд тэмцээний зөвхөн заал танхим, тамирчдыг байршуулах, хооллож ундлах асуудлыг хариуцсан. Бусад зохион байгуулалтын асуудлыг өөр газрууд хариуцаж байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой гэх мэт байгууллагууд үүрэг хариуцлага хүлээн оролцож байгаа нь онцлог. Нөгөө талаар тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагааг тухайн жил нэг компани тусад нь хариуцдаг болсон байна. Тэгэхээр зөвхөн нэг компани бүх ачааллыг үүрэхгүй, хамтран зохион байгуулж, тэмцээнд оролцож байна гэсэн үг. 
-Манай үйлдвэрийн тамирчид тэмцээнд хэрхэн оролцож байна? Тэмцээний явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр эрэгтэй волейбол, эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Сагсны 15, волейболын 12 тоглолт болно. Маргаашаас шатар, теннис, дартсын тэмцээн болно. Өчигдөр волейбол, сагс гэсэн спортын хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийт 18 тоглолт явагдлаа. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчид гурван хожил аваад байна. Эдгээр тамирчдадаа их найдлага тавьж байгаа. Эмэгтэй волейболын тамирчид Монросцветметийн багт хожигдлоо. Энд лигийн залуу тамирчид тоглодог их сайн баг байна. Манай эмэгтэй волейболын тамирчид наймд үлдсэн. Маргааш нэг хариуцлагатай тоглолт хийнэ.  


-Энэ тэмцээний онцлог, ач холбогдол юу вэ?
-Манай тамирчид теннис, шатрын төрөлд өмнөх жилүүдэд тэргүүн байр эзэлж ирсэн. Харин энэ жилийн өрсөлдөгч багуудад спортын цол, зэрэгтэй тамирчид олон байна. Сүүлийн таван сар тухайн байгууллага нь тамирчныхаа нэрийн өмнөөс нийгмийн даатгал төлсөн байх шалгуур тавьж энэ тэмцээнд багуудыг оролцуулсан. Уул уурхайн компаниуд спортын өндөр амжилт үзүүлж байгаа тамирчдыг цалинжуулж ажилладаг юм байна. Спортын өндөр зэрэгтэй залуу тамирчид олон ирсэн учраас тэмцээн өрсөлдөөнтэй шударга болж байна. Тэмцээнийг тухайн спортын харьяа холбоодоос томилогдсон мэргэжлийн хүмүүс шүүж байгаа. Ер нь энэ спортын таван төрлийн тэмцээн зургаан хэсэгт явагдана. Өөрөөр хэлбэл спорт тоглоомын дөрвөн заал, Орос сургууль, Шатрын клубт тэмцээнүүд явагдаж байна. Дартсын тэмцээн Спорт цогцолборын дөрвөн давхарт болно. Манай үйлдвэр заал талбайгаар бүрэн хангасан. Тэмцээний реклам сурталчилгааг өөр компаниуд хариуцаж байгаа.
-Эрдэнэт үйлдвэрийн шигшээ багийн дасгалжуулагчаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ? Уншигчдад сонирхуулахгүй юу? 
-Манай үйлдвэрийн шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй волейболын дасгалжуулагчаар Б.Банзрагч, спортын мастер н.Даваасүрэн нар ажиллаж байна. ОУХМ Б.Ганзориг, Б.Баттулга, спортын мастер Ч.Нямаа нар сагс, шатар, теннисний тамирчдын дасгалжуулагчаар тэмцээнд оролцож байна. Мөн дартсын тэмцээнд үйлдвэрийн удирдлагуудаас бүрдсэн баг оролцоно.
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %