Б.БАТТУЛГА: Бид уурхайчин уран бүтээлчид учраас бусдаас өөр...

     Уул уурхайн хүнд үйлдвэрт ажилладаг уурхайчдын авьяасыг хөгжүүлж, урлаг соёлоор соён гэгээрүүлж, бүтээмжтэй, эрчтэй, урамтай ажиллахад сэтгэл зүйн талаас гол нөлөө үзүүлдэг цех бол Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор юм. Үйлдвэртэйгээ нас чацуу уг цехийн уран бүтээлчид сүүлийн үед ямар үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажиллаж буй талаар тус цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа.  

-Хавраас урлаг соёлын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ эрчимжлээ. Танай цех өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав? 

-Цар тахлын хүнд үе ард хоцорч, урлаг, соёлын болон олон нийтийн төвлөрсөн үйл ажиллагаа явагдах боломж бүрдсэнд бид баяртай байгаа. Гэхдээ цар тахлын хязгаарлалтын үед бид зүгээр суусангүй. Соёл, урлагийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр ажилчдад, иргэдэд хэрхэн хүргэж, уралдаан тэмцээн зохион байгуулж, давлагаалж, нөлөөллийн аяныг өрнүүлж болдгийг тодорхой хэмжээнд үзүүлсэн. Уран бүтээлчид маань ч хөрвөх чадвар, цахим орчин гэх шинэ орон зайд сэтгэж ажиллаж ихийг сурсан. Манай цогцолборын соёл, урлагийн үйл ажиллагаа өнгөрсөн хавраас идэвхтэй, тасралтгүй явагдаж байна. Энэ хугацаанд төлөвлөгөөт болон захиалгат ажлыг хуваарийн дагуу хийж ирлээ. Тухайлбал, Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Зуун дамжсан уурхайчдын түүчээ” урлагийн Их наадамд авьяаслаг уурхайчдаа хамруулан оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Эндээс шалгарсан үзүүлбэрээр уул уурхайн 100 жилийн ойн хүндэтгэлийн концерт бэлтгэнэ. Монголын театр, чуулгуудын Улсын уралдаан ирэх 11-р сард болох юм. Энд манайх оролцохоор бэлтгэлээ хангаж байна. 

-Ямар бүтээлээр оролцох вэ? 

-“Шүтээн” гэж мюзикл цомнол бэлтгэж байгаа. Жүжигчилсэн, дуулсан, тайз, дэлгэц хосолсон уран бүтээл байх юм. Хэмнэлтийн хууль, хэмнэлтийн бодлогын хүрээнд хүндрэлтэй асуудал бий. Шинэ зохиол, шинэ тайз, шинэ хувцас гээд төсөв мөнгө хэрэгтэй. Ямар ч байсан үйлдвэрийн газрын удирдлагууддаа танилцуулаад ажиллаж байна. 

-Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлангуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?  

-Хэвийн явагдаж байна. Өмнө нь манай дугуйлангуудад хүүхэд дүүрээд, нэмж авах боломжгүй байдаг байсан. Энэ хичээлийн жилд бид шинээр багш нар авсан учраас хүрэлцээ сайжирсан. Одоо морин хуур, ятга, төгөлдөр хуур, сонгодог бүжиг, спорт бүжиг, ардын бүжиг, уран зураг, хувцас загвар, драмын гээд 14 төрлийн 20 дугуйланд 200 орчим хүүхэд хичээллэж байна. Соёл, урлагийн цогцолборынхоо өрөө тасалгааг илүү хүртээмжтэй, бүтээмжтэй ашиглахад, хүүхэд суралцах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Хүүхдүүд маань жилийн турш сурсан, авьяасаа хэрхэн хөгжүүлснээ хүүхдийн баяраар тайлагнаж тоглолт хийдэг. Манай цогцолборын дугуйланд хамрагддаг хүүхдүүдээс урлагийн мэргэжил сонгож, Соёл урлагийн их сургуульд элсэн орох хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь бидний ажлын нэг үр дүн юм. Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын үр дүн ч гэж хэлж болно. 

-Соёл, урлагийн үйл ажиллагаандаа сүүлийн үед нэвтрүүлж буй шинэлэг ажлаасаа танилцуулаач?   

-Шинэ арга барилаар ажиллахыг зорьж байна. Бид багцын үйлчилгээ гаргасан. Хүн өөрийн сонголтоор манайхаас багцын үйлчилгээ авах боломжийг олгож байгаа. Хамт олны багц байх уу, эсвэл сэвлэг үргээх ёслол, хурим найр, насны ой, анги хамт олны уулзалт, аливаа үйл ажиллагааны нээлт, хаалтад зориулсан үзүүлбэрийг багц хэлбэрээр авах боломжтой. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн дижитал музейг үзэх үзэгчдийн эрэлт маш их байгаа. Сард гадаад, дотоодын 200-300 хүн манай музейгээр зочилдог. Үзэгчдийн цөөнгүй  хувийг хүүхэд багачууд эзэлж байгаа. 16 хүртэлх насны хүүхэд музей үнэгүй үзэх хуулийн дагуу сургуулиуд эхнээсээ үйлчилгээ аваад явж байна. Төрийн сайдаасаа эхлээд хүүхэд багачууд хүртэл музей үзээд маш өндөр сэтгэгдэлтэй гардаг. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд ирж, нийгмийн цехийн бүрэлдэхүүнд бүл нэмсэн. Эмнэлгийг зорьж очсон өвчтөнүүдийн сэтгэл санааг тайвшруулах, өргөх үүднээс бид “Аялгуут хөгжмөөр өглөөг угтах” үйл ажиллагааг “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр зохион байгуулаад тогтмолжоод явж байна. Манай “Cu-Mo” хамтлагийн 45 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хамтлагийн гурван үеийн амьд хөгжмийн тоглолтыг 12-р сард хийхээр төлөвлөсөн. 

-Ажилчдад зориулсан сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжиж байгаа юу? 

-Морин хуурын сургалтын “Хан хуур” хөтөлбөр үргэлжилж байгаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хэсэг хугацаанд завсарласан. Одоо үйл ажиллагаа жигдрэх шатандаа явна. Түүнээс гадна Соёл, урлагийн цогцолборын 44 дэх жилийн өвөл цагийн нээлт удахгүй болно. Театр, чуулгуудын Улсын уралдаанд нэг үзүүлбэр бэлдэж орохгүй. Олон номинацитай учраас тэр болгонд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг гаргах зорилготой ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон улс оронд хүнд хэцүү үе тохиох тоолон ачааны хүндийг үүрч ирсэн. Их урлаг, их спортыг үеийн үед дэмжиж, нийгмийн хариуцлагын жишгийг тогтоож, манлайлж ирсэн Улсын баатар үйлдвэр. Энд хөдөлмөрлөж байгаа уурхайчдын, ажилчдын бүтээмж өндөр, эрч хүчтэй, идэвхтэй, сэтгэл хангалуун ажиллах тэр урам зоригийг урлаг, соёлын үйл ажиллагаа явуулж буй бид өгөх үүрэгтэй. Тэр зорилгодоо ч хүрч ажиллаж байгаа гэж боддог.

-Уул уурхайн салбарын урлаг соёлыг танай цогцолбор үндсэндээ төлөөлдөг. Тэр утгаараа онцлог бий юу?  

-Уул уурхайн салбарт байгаа урлагийн мэргэжлийн ганц чуулга нь манайх. Бид соёл урлаг, соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааг давхар авч явдаг анхны байгууллага. Өөрөөр хэлбэл урлаг, соёлын цогц үйлчилгээ үзүүлж соён гэгээрүүлэхээс гадна уурхайчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Аймгуудын театр, чуулгууд зөвхөн үндсэн ажлаа хийдэг. Харин бид уурхайчин уран бүтээлчид учраас өөр. Бүтэц бүрэлдэхүүний хувьд ч өөр. Аймгуудын театр, чуулга хамгийн доод тал нь 60 хүнтэй соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг. Хөгжимчид, дуучид нь 16 хос гээд явчихна. Гэтэл манайх долоо, дуучид 10 байх жишээтэй. Гэсэн ч бид соёл, урлагийн өргөн хүрээтэй, цогц ажлыг цалгардуулалгүй, нэр төртэй авч яваа. Ажилчид, уран бүтээлчид маань цар тахлын хүнд үед үйлдвэрлэлийн цехүүдэд хөрвөн ажиллах чадвартайгаа харуулж, баталсан. Энэ бидний онцлог юм даа. 

-Баярлалаа. Та бүхний ажилд улам их амжилт ерөөе!   
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %