Ж.ГАНЧИМЭГ: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт оношилгооны өндөр ач холбогдолтой

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулдаг уламжлалтай. Энэ жилийн үзлэг шинжилгээ хэрхэн явагдаж буй талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.      

-Үйлдвэрийн газрын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хэзээ эхэлсэн бэ?  

-2022 оны үзлэг шинжилгээ долдугаар сарын 05-нд эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрээр овоглосон нийт ажилчид, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 10 мянга гаруй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөдөг. Одоогоор нийт ажилчдын 40 гаруй хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад байна.

-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний багц жил бүр шинэчлэгддэг. Энэ жилийн онцлог..?      

-Энэ жил эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний 17 багц гаргасан. Ажилчдын эрүүл мэндийн оношлогоонд зайлшгүй тодруулах шаардлагатай шинжилгээний үзүүлэлтүүдийг оруулж өгснөөрөө ач холбогдолтой. Түүнээс гадна мэргэжлээс шалтгаалах өвчний болон цацрагийн нөлөөний үзлэгүүдийг багтаан оруулсан нь онцлог. 

-Үзлэг ямар зохион байгуулалтаар явагдаж байна? 

-Амралтын улирал ерөнхийдөө дууссан учраас үзлэг шинжилгээ тасалдахгүй хэвийн үргэлжилж байна. Бид ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 12-р сарын 30-ны өдрөөр тасалбар болгохоор хуваарь гаргасан. Өдөртөө 60-70 ажилтан үзлэг шинжилгээнд хамрагдаад явж байгаа. Хүндэтгэх шалтгааны улмаас хуваарьт өдрөө эрүүл мэндийн үзлэгтээ орж амжихааргүй бол өмнө нь хэлж, дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэйг энэ дашрамд анхааруулъя. 

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг олон жил явагдаж байна. Сүүлийн үед ажилчдын дунд ямар өвчлөл зохилж байна вэ?

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн сүүлийн таван жилийн дүнгээр халдварт бус өвчлөл буюу хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой өвчлөл өндөр хувь эзэлж байгаа. Үүн дотроо хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчлөл. Үүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хөдөлгөөний хомсдолт, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл байна. Үүнээс урьдчилан сэргийлэх боломж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл манайд бүрэн бий. Нийгмийн цехүүд хувь хүнд болон хамт олонд, зорилтот бүлэгт гэсэн чиглэлээр тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Манай сувилал гэхэд “Тогтмол даралт”, “Тэгш нуруу”, “Миний эрүүл мэнд-миний гарт” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо бид архи, тамхины хэрэглээний эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хувь хүн өөрөө хичээгээд, эрсдэлт хүчин зүйлээ бууруулж, амьдралын зөв хэв маяг сонгож чадвал Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрийн чадвар алдалт гарахгүй байх боломжтой.  

-Та мэргэжлийн хүний хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг хэрхэн дүгнэж байна?  

-Эрт оношлогоо талдаа өндөр ач холбогдолтой. Орчин үеийн “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд өндөр хүчин чадалтай оношилгооны тоног  төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж байгаа учраас өвчний илрүүлэлт эрт, оношлогоо зөв байгаад ажилчид сэтгэл хангалуун байдаг. Зүрх судасны өвчнийг 5-10 жилээр наана оношилдог болсон. Өөрөөр хэлбэл нас баралтыг 5-10 жилээр бууруулж байна гэсэн үг. Энэ бол маш том үр дүн. 

-Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд хэчнээн төгрөгийн өртөгтэй эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаг вэ? 

-Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт харах үзлэг шинжилгээнд анх 75000, 250 000 төгрөгийг нэг ажилтанд зориулдаг байсан. Одоо ерөнхий үзлэг дээр нэмэлт, илүү нарийвчилсан шинжилгээ багтаасан багцууд гаргасан. Сүүлийн таван жилийн дунджаар нэг ажилтанд 500.000-1.400 000 төгрөгийн өртөг бүхий нарийн үзлэг шинжилгээ хийж байгаа. Иймээс үзлэгт хамрагдах хувь хүний хариуцлага эрс сайжирсан. 

-Баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %