Н.МАНЧУК: Засгийн газар орон нутгийн их, дээд суургуулиудад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж олгосон

     ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн нэмэлт элсэлт явагдаж байгаатай холбогдуулан хичээлийн шинэ жилийн онцлог хөтөлбөрийн талаар тус сургуулийн сургалт хариуцсан орлогч Н.Манчуктай ярилцлаа.  

-Энэ жилийн хувьд мэргэжлээр биш хөтөлбөрөөр элсэлт авч байгаа нь зарим хүмүүст эргэлзээ үүсгээд байх шиг байна. Энд та тайлбар өгөхгүй юу? 

-Монгол улсын хэмжээнд маш олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа нь зарим талаар учир дутагдагдалтай байна гэж үзээд Боловсролын яамнаас тоог нь багасгах үүднээс хөтөлбөрийн шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн тавдугаар сард бүх хөтөлбөрөө шинэчилсэн. Тодруулбал, Цахилгааны инженер гээд нэг хөтөлбөр хоёр мэргэжил болж салдаг байсан шүү дээ. Одоо тэгэж олон салахгүй, нэг л хөтөлбөр байя гэдэг дээр тогтсон. Бид энэ удаа Уул уурхайн ашиглалтын технологи, Цахилгаан системийн автоматжуулалт, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Барилгын инженерчлэл /1+3/, Хаягдал боловсруулах технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Автомашин ашиглалт, авто аж ахуй, Мэдээллийн технологи, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Металлурги, металлын технологи зэрэг 10 хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Мэргэжлийн чиглэлүүд маань хөтөлбөр болчихоор хүмүүст төөрөгдөл үүсээд байх шиг байна. Өмнө нь Механик инженер гэж байсан бол одоо Уул, уурхайн машин тоног төхөөрөмж гэхээр хүмүүс механик инженер биш бүр уулын чиглэл рүү нарийсаад явчихаж байна гээд ойлгохгүй тохиолдол гарч байгаа. Цахилгааны инженер мөн адил. Цахилгаан систем, автоматжуулалт хөтөлбөр гэхээр цахилгааны инженер биш, бүр нарийн мэргэжил юм байна гэх төөрөгдөл үүсч байгаагаас элсэлт удааширч байна. Угтаа бол өмнө нь байсан хөтөлбөр, олгодог мэдлэг, ур чадвар хэвээрээ.

-Засгийн газраас орон нутгийн их, дээд сургуульд элсэгчдэд давуу боломж олгож байгаа. Энэ талаар...? 

-Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор орон нутгийн их, дээд суургуулиудад элссэн бүх хүүхдэд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл цар тахлын үеийн эдийн засгийн хямралыг даван туулах, Улаанбаатар хотын хүн амын нягтаршлыг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт суралцах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас сургалтын төлбөрийн 50 хувийг даана гэсэн үг. Бусад ШУТИС-ийн их, дээд сургуулиудтай харьцуулахад манай сургуулийн нэг кредитийн төлбөр хямд, 80 мянган төгрөг. Тэгэхээр манай сургуульд элссэн оюутан Засгийн газраас 50 хувийн хөнгөлөлт эдлээд нэг кредит хичээлийг 40 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Энэ бол хүн бүрт тэр болгон олдоод байхгүй боломж юм.

-Түүнээс гадна “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийг “Онцлох диплом”-той төгссөн залуус Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардаж, ажлын байраар хангагддаг. Энэ мэт олон давуу тал, өөр боломжийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Манайд ажлын байрны захиалга маш их ирдэг. Сүүлийн үед гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Уралын Их сургуультай хамтраад 2+2 хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил 11 хүүхэд элссэн. Тэд маань зун орос хэлний модуль сургалтад хамрагдаад, шалгалтаа өгөөд явж байна. Одоо үргэлжлүүлээд орос хэлний хичээл нэмэлтээр ороод явах юм. Гуравдугаар курсээсээ Уралын Их сургуульд очиж суралцаад төгсөнө. Тэр үеийн сургалтын төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэр хариуцах юм. Энэ хөтөлбөрт мөн элсэлт авч байгаа. 

-Ямар мэргэжлээр...? 

-Металлургич. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах “Үйлдвэр технологийн парк”-ийн бүрэлдэхүүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр барих бэлтгэл хангагдаж байна. Энэ хүрээнд шаардлагатай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил давхар явагдаж байгаа юм. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн маань ихэнх тоног төхөөрөмж Хятадаас орж ирж байгаа учраас Хятадтай хамтарсан хөтөлбөр байж болох юм гэдэг байдлаар судалж байна. Мөн “Мэдээллийн технологи” зөвхөн манай сургуулийн хувьд биш Монгол улсын хэмжээнд эрэлттэй байгаа хөтөлбөр. Оюутнууд төгсөөгүй байхдаа ажлын байртай болчихдог. Эрдэнэт үйлдвэрээс ч гэсэн ажлын санал ирдэг. Энэ хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууддаа гадагшаа ажиллах боломжийг нээхийн тулд Японтой хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Суралцах хугацаанд нь япон хэлний сургалт явуулаад N2-оос дээш түвшинд бэлтгэчих юм бол тэр хүүхэд Японы компанид очоод япон инженерүүдтэй адилхан цалинжаад ажиллах боломж бүрдэх юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх дээд сургуулийн хувьд ажилтнуудыг бакалаврын хөтөлбөрт элсэхийг урьж байгаа. Ямар шалгуур хангасан байх ёстой вэ? 

-Монгол улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлийн механик инженер, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр элсэхийг урьж байгаа. Тухайн салбартаа гурваас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны, дээд боловсролтой, хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй ажилтнуудыг бакалаврын хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсэн суралцах боломжийг олгож байна. Мөн  дипломын дээд боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн, мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад суралцах хүсэлтэй ажилтнуудад бас адилхан боломж нээж байгаа. Бүртгэл 08 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.    

-Магистрийн хичнээн хөтөлбөр хэрэгжих вэ? 

-Хөтөлбөрийн шинэчлэлттэй холбоотой их, дээд сургуулиудын тусгай зөвшөөрлүүд өөрчлөгдөж байгаа. Бид бакалаврын 14, магистрийн 12 хөтөлбөрийг энд хэрэгжүүлье гэдэг саналаа Боловсролын яаманд хүргүүлсэн. Манайх ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Геологи, уул уурхайн сургуультай магистрийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

-Баярлалаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %