Амжилтаа бататгахыг зорьж буй Хангардийн харваачид

Эрийн гурван наадам дөхөж буй энэ цаг дор “Хангарди” спорт клубийн үндэсний сур харваачдын бэлтгэл хэрхэн хангагдаж буйг сурвалжлахаар Булган аймгийн Хангал сумын нутаг Цувраан ам хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгийг зорив. Энэхүү аманд “Хангарди” клубийн сэргэлт бэлтгэлийн төв буй. Тэнд Монгол Улсын Даяар дуурсагдах  мэргэн, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээр ахлуулсан сурчид зуны дунд сарын аагим халууныг үл анзааран  бэлтгэлээ базааж байв. 
Бид эхлээд дасгалжуулагч багш Ш.Даваахүүтэй уулзаж, цөөн зүйлийг тодруулан ярилцлаа. 

-“Хангарди” клубийн Үндэсний сур харваачдын Төрийн их баяр наадмын бэлтгэл хэр байна вэ? Та бүхэн жил бүрийн наадмаар өндөр амжилт гаргадаг  уламжлалаа батлах байх?
-Эрдэнэт үйлдвэрийн “Хангарди” клубийн харваачид Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын бэлтгэлд 6-р сарын 28-нд гарлаа. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй оройтлоо. Наадмын бэлтгэлд гарах тухай шийдвэр хожуухан  гарсан нь  Төрийн  хэмнэлтийн хуультай холбоотой байв.  Бэлтгэлийн хугацаа тамирчдын амжилтад нөлөөлөх нь тодорхой.  Гэхдээ бид  бүхий л боломжоо дайчлан бэлтгэлээ  хийж, өмнөх  амжилтуудаа бататгаж,  уламжлалыг хадгалж үлдэхээр зорьж байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд аймаг орон нутаг, төрийн их баяр наадамд өндөр амжилт үзүүлэх хэмжээний зэрэг цол,  ур чадвартай  40 гаруй харваач бий. Эдгээрээс 16 харваач л цехийн удирдлагуудын зөвшөөрлөөр бэлтгэлд гарч, Улсын их баяр наадам болон  аймгийн наадмын бэлтгэл сургуулилтаа хийж байна. 
-Улсын их баяр наадамд манайхаас хэдэн харваач оролцох вэ?
-Үндэсний сур харваа сүүлийн жилүүдэд их хурдтай хөгжиж байна. Үүний гол үзүүлэлт харваачдын тоо нэмэгдэж байгаа. Улсын
чанартай, томоохон уралдаан тэмцээн болоход 10008, түүнээс дээш харваач оролцдог болж. Хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай аймагт болсон  Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1400 гаруй харваач цугласан  байх жишээтэй. Аливаа юм хоёр талтай.  Улсын их баяр наадам, бусад тэмцээнд  1000 харваач харвадаг байгаасай  гэж би хүсэж мөрөөддөг  байлаа. Хүсэл маань биелсэн ч зохион байгуулалтын хувьд хүндрэл үүссэн. Төрийн их баяр наадмын харваанд есөөс илүү зурхай засах боломжгүй.  Үүн дээр 1000 харваач багталцахгүй. Багталцаад харвалаа гэхэд дор хаяж л 6-7 өдөр үргэлжлэх  шаардлага гарч байгаа юм. Тийм учраас яалт ч үгүй цензур тогтоож, наадамд оролцох харваачдын тоог зарладаг. Нээлттэй харваа, Улсын аварга шалгаруулах тэмцээний чансаагаар  шалгаруулдаг. Энэ жил Төрийн их баяр наадамд эрэгтэй  360,  эмэгтэй 180, нийт 540 харваач цэц мэргэнээ сорино.  Манай ихэнх харваачид ээлжийн амралтаа, зарим нь чөлөө авч, Чансаа тогтоох тэмцээнүүдэд  хувийн зардлаараа  явж оролцлоо. “Хангарди” клубээс Төрийн их баяр наадамд өндөр зэрэг цолтой 20 гаруй харваач оролцоно.

-Та дасгалжуулагчийн хувьд  шавь нараасаа хэнийг энэ жил өндөр амжилт гаргана гэж хүлээж байна вэ? 
-Том зорилготой  байж, өндөр амжилт гаргадаг. Шавь нараа  сайн харвах болов уу, гэж горьдож байгаа. Ер нь л  тэмцээн уралдаанд манайхан бүгд л “магнай”-д  харваж байна. Төрийн их баяр наадам гэдэг бол бас арай өөр л дөө. Наадмын босго, наадмын түрүү гэдэг бол  бараг цаанаас нь зурсан байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Бэлтгэл сайн байхаас гадна тухайн  өдрийн аз, од, хийморь гийсэн  аавын хүү л түрүүлдэг л дээ. Иймээс  бүх л талаас нь  шавь нар, харваачдаа бэлдэж байна даа.
Монгол Улсын даян мэргэн, Ус хангамжийн цехийн ажилтан  Д.Дэмбэрэлсайхан энэ жилийн наадмын өнгө,  бэлтгэлийнхээ талаар,  “Түүхэн тэгш ой тохиож буй энэ жилийн наадам сайхан болно гэж найдаж,  сэтгэл хангалуун байна. Бидний хувьд  давчуу хугацаанд л бэлтгэл хийх нь ээ.  Өөрсдийн боломжоороо ажлын дараа, амралтын өдрүүдэд бэлтгэлээ хийж ирсэн. Тэгш ой тохиож буй төрийн их баяр наадмаар өмнөх амжилтаа ахиулах зорилготой байна. “Хангарди” спорт клубийн баг эрэгтэй багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн. 2015 оноос  эхэлсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай  клубийн харваачид завсаргүй тав түрүүлсэн. Өрсөлдөгч багууд ч сайн байлаа. Миний хувьд  Говь-Алтай аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадсангүй.  Наадмын өмнөх хамгийн том сорилгод  өөрийнхөө боломж, чадал, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг үзье гэсэн ч чөлөө зөвшөөрөл оройтож гараад явж амжсангүй” гэж ярив. 

-Үндэсний сурын спортын мастер, Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын туслах машинч У.Энх-Амартай уулзаж, сэтгэгдлийг сонсоход,  
-“Би 2019 оноос Монгол Улсын гарамгай харваач Э.Ганчулуун багшийгаа даган  Үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. 2020 оны Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 36 оноогоор 2-р байрт шалгаран, спортын мастер цолтой болсон. 2020 оны Аймгийн баяр наадмаар Аймгийн гоц харваач цолтой болсон. Энэ жил наадмаа хүлээгээд л бэлтгэлээ хийж байна. Уг нь том мэргэн багш маань 6-р сарын 10-наас бэлтгэлд гарах тухай дуулгаж байсан. Бид их баярлаж, бэлтгэлээ маш  сайн базаана гэж байсан ч ямар шалтгаанаас ч юм  6-р сарын 28-наас бэлтгэлд гарлаа. Наадам урианхай сураар эхэлдэг. Урианхай харваа 7-р сарын 6-наас эхэлнэ. Би түүнд оролцоно. Бэлтгэлийн хугацаа давчуу ч багш нарынхаа итгэл найдварыг дааж, сайн харваж, цол зэргээ ахиулна гэсэн зорилготой байна. “Хангарди” спорт клуб бол Монгол Улсын шигшмэл, шилдэг, бахархал болсон харваачдаас бүрдсэн гайхалтай хамт олон. Монгол Улсын Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү багшийн  маань  40 сумнаас 40 оносон амжилтыг өнөөдөр  хэн ч давтаагүй байна. Түүнчлэн  Улсын дархан мэргэн, Даян мэргэн гээд  алдартай  харваачидтай хамт бэлтгэлд гарна гэдэг тэр болгон хүнд заяагаад байдаггүй том боломж, завшаан. Энэ сайхан мэргэчүүдээс Үндэсний сурын ёс заншил, дэг жаяг, харвааны техникийг суралцаж байгаа залуу харваач бид азтай.  Үндэсний сурын спортоор Монголдоо хамгийн шилдэг манай клубээс Төрийн их баяр наадмын түрүү харваач дахин төрөөсэй гэж хүсэж байна” гэв.  

Түүхт ойн баяр наадамд өмнө тогтоосон өндөр амжилтуудаа бататгахаар зорьж буй “Хангарди” клубийн Үндэсний сурын харваачдын маань нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц байг ээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %