А.ТҮВШИНЖАРГАЛ: Бүх зүйлийг наадамчин олонд ил тод, нээлттэй явуулна

Энэ жилийн аймгийн баяр наадмын онцлогийн талаар Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас тодрууллаа.
-Та аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмыг хэдий хэмжээний төсвөөр тэмдэглэх вэ?       
-Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулсны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах тухай аймгийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар авч хэлэлцсэн. Баяр наадмыг зохион байгуулах хороог 34 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь миний бие томилогдсон. Баяр наадмыг зохион байгуулах ажлын багаас наадмын нээлт, соёл урлаг, спортын үйл ажиллагаа, үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн харвааг зохион байгуулах зардал, хэв журам хамгаалах, худалдаа, тээвэр, үйлчилгээний зардалд нийт 200 орчим сая төгрөг зарцуулах саналыг хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн төсвийг 70 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 270 сая төгрөг болгож баталсан. Нэмэгдүүлсэн төсвийг баяр наадмын үеэр ажиллах албан хаагчид, урлаг соёлын үйл ажиллагаанд оролцох уран бүтээлч, хүүхэд багачуудын урамшуулалд зарцуулах юм. 
-Энэ жилийн наадмын онцлог юу вэ?
-Бөх, морь, сурын комисс ажилдаа орсон. Нийт найман ажлын комиссын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг наадам зохион байгуулна. Эрдэнэтийн 100 гаруй мянган хүнийг ая тухтай наадуулахын тулд өндөр хэмжээнд зохион байгуулах ёстой. Нийгмийн хэв журмыг сахиулах, зам, гэрэлтүүлгийн асуудлыг шийдээд явж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жилийн наадмыг бүх аймгууд нэг загвараар зохион байгуулах болсон. Үүнийг Монгол Улсын Соёлын яам хариуцаж байгаа. Тэгэхээр наадамд зориулсан реклам, зурагт самбарын макет нэг загвараар явна гэсэн үг. Наадам бол Монголчуудын өв соёл, бахархал, хүн бүхний үзэх, оролцох дуртай үндэсний их баяр. Тиймээс Төрийн байгууллагын зүгээс бүх зүйлийг наадамчин олонд ил тод, нээлттэй явуулна. Манай Эрдэнэт хотод 21 аймгийн 330 сумаас ирсэн хүмүүс ажиллаж амьдардаг онцлогтой. Эдүгээ 46 жилийнхээ ойтой золгож байна. Тэгэхээр энэ хотыг босголцсон илгээлтийн эзэд, анхдагч нарыг алдаршуулахад наадмын хөтөлбөрийн агуулга оршиж байна. Орхон аймаг, Баян-Өндөр, Согоот, Бүрэнбүст, Их залуу гэсэн хайрхнуудын дунд оршдог. Иймээс хайрхнуудын домог түүхийг харуулсан үзүүлбэрийг наадмын нээлтэд оруулсан байгаа. Манай аймагт бүүвэйн дууг түгээх төсөл хэрэгжинэ. Иймээс бүүвэйн дууг түгээх үйл ажиллагааг зохион байгуулна. Наадмаар бүүвэйн дуу эгшиглүүлнэ. Эрдэнэт хот өнгөрсөн зууны их бүтээн байгуулалт. Үүнийг тодорхой хэмжээнд харуулахыг зорьж байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын өмнөөс сүүлийн хоёр жил уур ус, дулаан, хэрэглээний цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төллөө. Монгол Улсын Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг уурхайчид маш амжилттай хэрэгжүүлж ажилласан. Эдгээр хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлсэн арга хэмжээг зохион байгуулна. Монголчуудын бас нэг эрхэмлэдэг зүйл нь гал тахих ёслол байдаг. Наадмын үеэр гал тахих эртний зан үйлийн ёслол болно. Нийт 670 гаруй уран бүтээлчид наадмын нээлтэд оролцоно. Ерөнхий найруулагчаар аймгийн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Отгонбаатар ажиллаж байна. 
-Хурдан морь, бөх, сур, шагайн харвааг энэ жил хэрхэн зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ? 
-Хурдан морины комиссын даргаар Орхон аймгийн МСУХ-ны тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх ажиллаж байна. Баяр наадмын хуулийн дагуу зургаан насны морьд уралдана. Энэ удаа Төрийн албан хаагчдыг түлхүү оролцуулна. Ялангуяа тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг Цагдаа, Онцгой байдал, Ардын армийн цэргийн ангийнхныг нэлээн дайчлан оролцуулна. Зургаан насны морьдын даамлаар дээд офицер цолтой хүмүүс томилсон. Энэ жил албан ёсны зургаан машин морины комисст ажиллана. Морины уралдааныг шууд дамжуулах болон бичлэг хэлбэрээр олон нийтэд хүргэнэ. Унаач хүүхдүүдийн тухайд найман настай багачуудаар хурдны морь уралдуулах хууль баталсан. Уг хуулийг баримтална. Морин дээр 100 гаруй албан хаагч ажиллана. Их насны морьд 22,5 км замд уралдана. Энэ орчимд мал, авто машины хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор эргүүл шалгалт уламжлал ёсоор гарна. Их гурван насны түрүү морийг 600 мянган төгрөгөөр байлна. Дунд гурван насны түрүү морьдыг 400 мянган төгрөгөөр байлахаар шийдвэрлэсэн. Үүнийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудаас санал гаргаж байгаа. Тэгэхээр наадмын баталсан төсөвт тааруулж зохион байгуулалт хийнэ. Ер нь уяачдынхаа бүтэн жилийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийг бодохгүй байна. Ямартай ч хурдан морины уралдааныг нээлттэй, шударга зохион байгуулах ёстой. Иймээс холбогдох албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн. Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт хурдан морио уралдуулахын тулд жил бүр найман сая төгрөг төлдөг. Сүүлийн жилүүдэд Бугат сумын иргэд хурдан морины зам руу шахан газар хагалж ногооны талбайгаа өргөтгөн тор татах тохиолдол гарч байгаа. Үүнийг хоёр аймгийн сумын удирдлагууд ярилцаж зохицуулалт хийсэн. Энэ ажлын хүрээнд морь уралдах болон авто замыг засаж байна. Бөхийн комиссыг Онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар ахалж, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Нийт 128 бөх барилдана. Мөн өсвөрийн бөхчүүд зодоглоно. Бөхийн оноолтыг дэлгэцээр нээлттэй харуулна. Ямар нэгэн маргаан үүсэх тохиолдолд телевизийн бичлэгийг гол үндэслэл болгоно гэж шийдвэрлэсэн. Бөхийн комисс ажилдаа орсон байгаа. Хөлийн цэц, гарын да нар бөхийн оноолтоо хийнэ. Түрүү бөх нэг сая, үзүүрлэсэн бөхийг 800 мянган төгрөгөөр тус тус байлна. Сур, шагайн харвааны комиссын даргаар аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр ажиллана. Сур, шагайн харваа уламжлал ёсоор өндөр зохион байгуулалттайгаар явагдана. 
-Хоол үйлчилгээ, нийтийн тээвэр чиглэлд иргэд, аж ахуйн нэгж хэрхэн оролцох вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийн сан гэж байдаг. Энэ нь Монгол улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлдэг хүмүүсийн мэдээллийн нэгдсэн сан юм. Энд бүртгэлтэй тогооч, тогоочдын холбооны гишүүдтэй зоогийн газар, рестораныг наадмын талбайд хуушуур хийлгэхээр болсон. Өөрөөр хэлбэл наадмын талбайг тойрсон 108 павильонд аж ахуйн нэгжүүдийг гаргана. Аж ахуйн нэгж байгууллагууд татвар төлдөг, хүмүүсийг цалинжуулдаг. Нийгмийн даатгал төлдөг. Ийм ачаалал үүрдэг болохоор наадмын өдрүүдэд эдгээр аж ахуйн нэгжүүдэд боломж олгох юм. Нөгөө талаар хоолны хордлого янз бүрийн юм гарвал буух эзэнтэй, буцах хаягтай гэж үзсэн. Наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэлийн орчинд хяналт сайн тавихын тулд ийм арга хэмжээ авч байна. Тээвэр үйлчилгээний хувьд энэ жил А зөвшөөрөл олгохгүй. Б зөвшөөрлийг хотын дүүрэгт баяр наадмын хөдөлгөөнд оролцох бүх тээврийн хэрэгсэл авах ёстой. А, Б зөвшөөрлийн ялгамж байхгүй болсон гэсэн үг. Харин наадмын талбайд үйлчилгээ үзүүлдэг, гэр асар барьдаг байгууллагуудад Ү зөвшөөрөл олгоно. Тухайлбал, хот тохижуулахынхан наадмын талбайн эргэн тойрны хог хаягдлыг ачих учраас Ү зөвшөөрөлтэй байна. Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Хамтын ажиллагаатай хотуудын удирдлагууд наадамд урилгаар оролцвол З зөвшөөрөл олгох зохицуулалт хийгдсэн. Өмнө нь бид гол асраа төв асар гэж үзэж байсан. 2021 онд баяр наадмын талбайд засвар үйлчилгээ хийснээр төв асраа томруулсан. Одоогийн байдлаар Төв асар нийт 500 орчим зочид төлөөлөгчид тухлах багтаамжтай болсон. Төв, баруун, зүүн асарт суух наадмын урилгыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, төрийн соёрхолтнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд гэх мэт 270 гаруй хүнд хүргүүлнэ. Эдгээр хүмүүст Монгол Төрийн нэрийн өмнөөс аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга хүндэтгэл үзүүлнэ. Сүүлийн үед Нутгийн зөвлөлүүд, Төрийн бус байгууллагууд өөр өөрийн өнгө аястай үйлчилгээ үзүүлэх зорилгоор наадмын талбайд асар барих зөвшөөрөл хүсэж байгаа. Эдгээр иргэдэд тодорхой газар нэгдсэн журмаар үйлчилгээ үзүүлэх боломж олгоно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %