Б.НЯМДЭЛГЭР: Урлаг, соёлын үйл ажиллагаа үгүйлэгдсэн, хүлээлт их байсныг мэдэрлээ

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Баасанбаатарын Нямдэлгэрийг энэхүү буландаа урилаа. Тэрээр ажлынхаа хажуугаар “Үүрд хамтдаа”, “Эрдэнэт Монголоо дуурсгана”, “Чамтайгаа жаргалтай”, “Анхны харцаар”, “Хүслийн гурван од” зэрэг 10-аад дууг амилуулж, уран бүтээлээ туурвиж яваа залуу юм. Түүнчлэн, саяхан болсон Баяжуулах үйлдвэрийн “Бид шинэ үеийн залуус” урлагийн наадмыг санаачлан, зохион байгуулалцсан байна. Түүнтэй уулзаж ажил үйлс, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 


-Саяхан, Баяжуулах үйлдвэрийн “Бид шинэ үеийн залуус” урлагийн наадам амжилттай боллоо. Үүнийг  санаачлах болсон шалтгаан юу байв?
-Би цехийн арга зүйчийг дагалдан ажиллаж байгаа. Цар тахлын үед байгууллагуудын урлаг, спортын үйл ажиллагаа хумигдсан. Сайхан цаг ирж, бүх зүйл хэвийн голдиролдоо орох үест 2019 оноос 2022 онд Баяжуулах үйлдвэрт шинээр  орсон ажилтнуудын дунд урлагийн наадам зохион байгуулах санаа төрсөн юм. Тэр санаагаа ажил болгож, хийж үзлээ. Манай Баяжуулах үйлдвэрт сүүлийн дөрвөн жилд 217 хүн ажилд орсон. Эднийг бүгдийг нь хамруулаад хоёр үе шаттай урлагийн наадам хийсэн. Урлагийн наадмыг Баяжуулах үйлдвэрийн шинэ ажилтнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Уул уурхайн салбарын 100 жил, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ой, Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж зохион байгуулсан.  Хоёр үе шаттай уг наадмын шалгарсан номероор Гала тоглолт хийлээ. Энэ урлагийн наадам дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, шүлэг яруу найраг, бусад гэсэн зургаан төрлөөр  явагдсан. 
-Шинэ ажилтнуудын дунд авьяастнууд олон байв уу? Сонин содон үзүүлбэр юу байв?
-Маш олон залуусын авьяасыг нээн гаргасан. Сонирхолтой нэгэн авьяастныг онцлоход Монгол Улсын шилдэг уран барималч, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Ууган-Эрдэнэ. Тэр “Баатарван” амралт, сувиллын газрын гаднах бүх уран баримал, Улаанбаатар хотод Сансрын аюулгүйн тойргийн нохойтой хөшөө зэрэг уран баримлыг хийсэн. Хуванцар материал хайлуулж, өөрөөр хэлбэл хог хаягдлыг дахин ашиглаж, баримал хийдэг онцлогтой хүн юм. Мөн манайд дижитал зураг зурдаг хоёр ч залуу байгаа. Тэд зургаа  олон улсын онлайн худалдаа NFT-ийн зах зээлд зарж байна. 
-Танай дуу хөгжмийн хамтлагууд хүрээгээ хэр тэлж байна?
-Манайх амьд хөгжмийн “Шинэ өглөө” хамтлагтай. Энэ хамтлагийн залгамж халаа, амьд хөгжмийн шинэ хамтлаг төрөн гарлаа. Гала дээр тоглолтоо үзүүлсэн. Чадварлаг дуучид, бүжигчдээр хүрээгээ тэлж байна. Бусад төрөлд оёдог, хатгадаг, даалин урладаг, шигтгэдэг, наадаг авьяастнууд олноороо гарч байна. Урлагийн наадам цаг үеэ олсон их аятайхан ажил боллоо.  Баяжуулах үйлдвэрийн удирдлага ахмадуудаа 5-р сарын 12-нд хүлээн авч уулзалт хийсэн. Бид энэ үеэр шинэ ажилтнуудын шалгарсан номеруудаараа концерт тоглосон. Мөн Гала тоглолт 13-нд болсон. Хүмүүсийн сэтгэгдэл их  өндөр байсан. Ийм үйл ажиллагаа үгүйлэгдсэн, хүлээлт их байсныг мэдэрлээ. 
-Таныг Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон түмний арга зүйчээр бэлтгэгдэж байгаа гэж сонссон. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё. 
-Тиймээ. Би цехийн арга зүйч С.Должинсүрэн эгчийнхээ ажлын арвин туршлага,  хүнтэй ажиллах арга барил, авьяастнуудыг нээх ур чадвараас их зүйл суралцаж байна. Би Соёл урлагийн их сургууль төгссөн, эстрадын дуулаач мэргэжилтэй. Миний үндсэн мэргэжлийн чиглэлийн дагуу учраас цехийн арга зүйчийн ажил надад их ойр, сайхан санагдаж байгаа. Би энэ  ажлын гараагаа урлагийн наадмаар  эхэлж, амжилттай болсонд сэтгэл хангалуун байна. Гала тоглолтын концертын найруулгыг С.Должинсүрэн эгчтэйгээ хамтран хийсэн. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн урлагийн тоглолтыг анх удаа гаднаас найруулагч ажиллуулалгүй, өөрсдөө бие даан найруулснаараа онцлог байлаа. Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, хэсгийн дарга нар, Хүний нөөцийн алба, ҮЭ-ийн хороо ажилчдын оролцоог хангах, шагнал урамшуулал олгох зэрэг бүх талаас нь дэмжиж хамтарч ажилласанд баярлалаа. 
-Хүнд үйлдвэрийн ажилчинд урлаг хэрхэн нөлөөлдөг гэж та үзэж байна вэ?
-Ер нь дуу авиа, чимээ байхгүй бол амьдрал утгагүй. Тас хийх дуу авианы цаана ч  нот, урлаг явж байдаг. Хүнд үйлдвэрийн ажилчид соёл, урлагаар хичээллэх, сонирхон үзсэнээр стресс тайлах, бүтээмж сайтай ажиллахад чухал нөлөөтэй. Тиймээс ажилтнуудын сонирхол, онцлог, давуу талыг олж харж, тэднийг хөгжүүлэх хамгийн чухал арга зам гэж үздэг.  
-Та бол телевизийн “My voice” шоуны шилдэг оролцогч. Дуучны хувийн карьер, цаашдын зорилтоосоо ярина уу?
-Манай цехийн Төлөвлөлт, шинжилгээний албаны дарга, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Н.Болормаа эгчтэйгээ хамтран сонирхол, хоббигоороо  уран бүтээл хийдэг. Бид 10 дуу, клиптэй болсон. Мөн 3-р сарын 6-нд анхны бие даасан VIP тоглолтоо Баяжуулах үйлдвэрийн удирдлага, ажилтнуудын хүрээнд хийсэн. Үзэгчдийн сэтгэгдэл их өндөр байсан. Цаашдаа ч бид их зүйл хийхээр төлөвлөж байгаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын таван удаагийн шагналт Л.Балхжав гуай есөн дуутай алтан цомог гаргах санал бидэнд тавьсан. Утсаар яриад хэлэхэд нь эхлээд итгээгүй ээ. Зүүд ч юм шиг санагдсан.  Очиж, уулзаж ярилцсан, одоо ажил эхлээд явж байна. Л.Балхжав гуай Н.Болормаагийн шүлэг “Эрдэнэт Монголоо дуурсгана” дууны аяыг зохиосон. Энэ дууг дуулснаас хойш намайг их тоодог болсон, рок попын ертөнцөд гаргаж ирэх хүсэлтэй тухайгаа ч  хэлсэн. Дуучин бүрд ийм боломж олдохгүй. Монголын нэр нөлөө бүхий хөгжмийн зохиолчтой хамтран цомог, уран бүтээл, цаашлаад Улаанбаатар хотод том хэмжээний тоглолт хийх алсын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 
-Баяр хүргэж, амжилт хүсье. Та баяжуулагч - дуучин. Тээрмийн машинчаар хэдэн жил ажиллав? Энэ мэргэжлийнхээ онцлогийг яривал?
-Би одоогоос дөрвөн жилийн өмнө аавыгаа залгамжлан тээрмийн машинчаар ажиллаж эхэлсэн. Тээрмийн машинч бахархалтай ажил шүү. Манайхан үйлдвэрлэлийн гол процесст  хүнд нөхцөлд 12 цагийн ээлжээр  ажилладаг, үнэхээр   хайрламаар сайхан хүмүүс байдаг.  Эхэндээ их ядарч, шантармаар байсан ч учрыг нь олоод дадаад ирэхээр өөрийн эрхгүй ажил мэргэжлээрээ бахархдаг. Хүдэр нунтаглан, хөвүүлэн баяжуулаад, зэс, молибдены баяжмал гаргаж, энэ том үйлдвэрийн гол ажлыг нугалалцаж яваагаараа бахархахаас аргагүй. Би Монгол Улсын Баатар үйлдвэрт ажилладгаараа бахархдаг. Өөрийгөө их азтай гэж боддог. Залуусыг дэмждэг Баяжуулах үйлдвэрийн удирдлагууддаа маш их баярладаг. Цаашдаа улам хичээж, сайн ажиллана. 
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %