Б.БАТТАЙВАН: Үйлдвэрлэлийн ослын үр дагаврыг үнэлэх нь маш чухал

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга, Менежментийн ухааны доктор Б.Баттайвантай цай уух зуур ярилцлаа. Улсад 34 жил, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрт 31 жил ажиллахдаа хүний аюулгүй байдлын  төлөө хөдөлмөрөө зориулжээ. Хүн өглөө ажилдаа эрүүл саруул ирсэн бол орой гэртээ энх тунх харих ёстой. Энэ бол түүний ажлын зорилго, бас зарчим. Б.Баттайван даргыг ХАБЭА-н үзлэг шалгалтаар явааг сонссон ажилтнууд чамбайрч, цэгцэрдэг нь үнэн. Түүний өндөр шаардлага, зохион байгуулалт, сахилга журам цэргийн мэргэжилтэй нь холбоотой. Бэлтгэл хошууч цолтой тэрээр одоо ч цэргийн дэг жаягаар ажиллаж амьдардаг. Өглөө тогтсон цагт сэрэхээс эхлээд ажилдаа тушаал авсан цэрэг мэт зүтгэдэг нь хүндэлмээр. Б.Баттайван ХЭМАБ-ын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Монголын хоёр дахь хүн юм.   

-Та ингэхэд мэргэжлийн сургуулиа хаана төгссөн бэ? 

-Хуучнаар ЗХУ-д Хими, цацрагийн хамгаалалтын цэргийн дээд сургуулийг химийн инженер мэргэжлээр төгссөн офицер шүү дээ, би чинь. Долоон хүүхэдтэй айлын гурав дахь хүү. Хоёр ах маань бас цэргийн хүмүүс байдаг. Би 10-р ангиа онц төгсөөд, ЗХУ-ын төмөр замын дээд сургуульд шалгалтгүй элсэн суралцах урилга авсан юм. Тэр үед хоёр насны зөрүүтэй ах Б.Батжаргал маань Хими, цацрагийн хамгаалалтын цэргийн дээд сургуульд хүрээд ирээч гэж хань татсанаар хамт суралцсан. Гэхдээ алдаагүй ээ, цэргийн амьдралаас би их зүйл сурсан. Сүүлд Монгол Улсын Үндэсний техникийн их сургуулийг төгсөж, уул уурхайн инженер мэргэжил эзэмшсэн дээ.  

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? 

-Монгол ажилчдын нэгдсэн захиргааны Авто тээврийн комбинатад Засварын хэсгийн мастер, зохион байгуулагч, ҮЭ-ийн хороон дарга, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны орон тооны ажилтан хийж явлаа. Эрдэнэт үйлдвэрт 1991 оны зун ажилд орж байсан. Баяжуулах үйлдвэрт цахилгаанчин, 1992-1999 онд тэр үеийн боловсон хүчний хэлтэст байцаагч, ахлах байцаагч, 1999 оноос Орон сууцны цехэд ажилласан. 2006 онд намайг Орон сууцны цехэд ХАБЭА, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн байхад Ерөнхий захирал үйлдвэрийн хэмжээнд хяналт мониторинг хариуцах туршлагатай хүн хэрэгтэй гээд тушаал гаргаснаар ХАБЭА-н хэлтэс рүү шилжсэн юм. Ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэдэг зөвхөн ХАБ хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг биш, ажил олгогчийг төлөөлсөн хүн бүрийн зорилго байдаг. 

-Тухайн үед хяналт мониторингийг сайжруулах шаардлага байж дээ?

-Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байх үед ХАБ талаасаа хүндрэлтэй асуудал байсныг үгүйсгэхгүй. ХАБЭА-н үйл ажиллагааны зохион байгуулалтыг гадаадын мэргэжилтнүүд хийдэг байлаа. Ажлын даалгавар өгдөг анхан шатны удирдлагууд нь ч ихэнхдээ оросууд байсан. Харин тэдний удирдлага дор ажиллаж байгаа уурхайчид маань орос хэл мэдэхгүйгээс үүдэлтэй хүндрэл гарна. Ямар ажлыг яаж гүйцэтгэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах ёстой талаарх ХАБЭА-н зааварчилгааг ажилчид бүрэн ойлгодоггүй байсан байх талтай. Би Баяжуулах үйлдвэрийн засварчнаас ажлын гараагаа эхэлсэн гэж түрүүн ярьсан. Миний удирдлагууд бас л гадаадын мэргэжилтнүүд байлаа. Үнэндээ би ч ХАБ-ын мэргэжлийн үг хэллэгийг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан. Нэг журнал авчирч өгөөд, гарын үсэг зур гэхээр нь зурчихдаг л байсан. Одоо ажил эхлэхийн өмнө эрсдэлээ үнэлээд, хянаад явж байгаа шүү дээ. Дээхэн үед ажил гүйцэтгэх үед ямар эрсдэл байгааг үнэлэх систем байгаагүй.  

-Та “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, үр дагаврыг үнэлэх арга зүйн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ асуудалд хэзээнээс анхаарал хандуулж эхэлсэн бэ? 

-ХАБЭА-н албаны даргын албыг 12 жил хаших хугацаанд анхаарал татсан. Үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах Ажлын хэсэг ажилладаг. Тэнд гол үүргийг албаны дарга гүйцэтгэдэг юм. 2007 оноос судалгаа шинжилгээний ажлаа давхар хийгээд явсан гэж хэлж болно. 

-Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхийн гол ач холбогдол нь юу вэ?   

-Монгол Улсын Засгийн газраас баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу байгууллагууд ажилладаг. Дүрэмд алдаа бий. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой, Энержи ресурс, ТЭЦ-4, Улаанбаатар төмөр зам гээд олон байгууллагаас туршлага судаллаа. Нийтлэг асуудал байна. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхдээ юуг орхигдуулаад байна гэхээр хувь хүн эрүүл мэнд болон санхүү, эдийн засгийн хувьд яаж хохирсон юм, байгууллагад үйлдвэрлэлийн ослын улмаас хэр хэмжээний хохирол учирсан юм, үр дагавар нь юу байна гэдгийг тооцон гаргадаггүй. Дүн шинжилгээ хийгээд, наад зах нь ирэх жилийн төлөвлөгөөндөө юунд илүү анхаарах ёстой, ямар зардлыг нэмэх шаардлагатайг тооцох хэрэгтэй шүү дээ. Үүний тулд үнэлгээ маш чухал. Тиймээс үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, үр дагаврыг үнэлэх арга зүйг боловсруулж ном гаргасан.  

-Эрдэнэт үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн ослын нарийвчилсан судалгаа байдаг уу? 

-Нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийсэн мэдээлэл байгаагүй. Манай хэлтсийн ажилтнууд санаачилга гаргаад, ажилчдын гэмтэл авсан товчхон мэдээлэл, тушаал зэргийг цэгцлэх үүднээс 160 сая төгрөгийн өртөг бүхий судалгаа шинжилгээний ажлыг гадаадын байгууллагаар хийлгэх саналыг 2019 онд Хөгжлийн хэлтэст өгч байсан ч дэмжигдээгүй. Харин докторын ажлынхаа хүрээнд ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудтайгаа хамтраад нэг том ажил хийсэн нь 1978-2021 онд гарсан үйлдвэрлэлийн ослын судалгаа шинжилгээ юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хугацаанд 938 хөнгөн осол гарсан байна. Тэрийг журнал дээр бүртгээд л орхисон байх жишээтэй. Хэрэв тэрийг цааш нь судлаад, суурь шалтгаан, хүчин зүйлийг нь тодорхойлоод, дахин давтахгүй байх талаас нь залруулах арга хэмжээ авч ажилласан бол үйлдвэр ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл хугацаанд харамсалтайгаар 36 хүний амь эрсдэх тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломж байсан ч юм билүү. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл дээр докторын зэргээ хамгаалахад энэ ажил цаашид үргэлжлэх ёстой шүү гэдэг чиглэл өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Ерөнхий инженер, удирдлагууд ч маш их дэмжиж урам хайрласан. 

-Та саяхан дөрвөн цуврал ном гаргажээ. Ажил мэргэжил нэгтнүүддээ зориулсан гарын авлага уу?  

-Тиймээ. Аж ахуйн нэгжүүдийн ХАБЭА-н ажилтнуудад хэрэг болох болов уу гээд “Үйлдвэрлэлийн ослыг судлах арга зүйн асуудал”, “Үйлдвэрлэлийн ослын тоон шинжилгээ”, “Үйлдвэрлэлийн ослын үр дагаврыг үнэлэх арга зүйн асуудал”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин ба тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлын эдийн засгийн үр ашгийг үнэлэх арга зүй, судалгаа шинжилгээ” гэсэн гарын авлагууд гаргалаа. ХАБЭА-н үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох, үүний үр дүнд үйлдвэрлэлийн осол буурахад бага ч болтугай нэмэр тус болж байвал миний зорилго тэр. Аливаа байгууллагын үнэт баялаг нь ажилтан. Тэднийг ажил үүргээ гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндийг нь хамгаалж, аюулгүй байдал, эрүүл орчныг бүрдүүлэх нь байгууллагын нэн тэргүүний зорилт юм. Үүний л төлөө бид бүх амьдралаа зориулсан. Алдсан ч биз, оносон ч бий. Ямар ч байсан ослыг тэглэх алсын хараандаа итгэл төгс, үнэнч ажиллахыг хичээдэг дээ.

-Цаг зав гаргасан танд баярлалаа.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %