Ш.ТӨРБАТ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-доо эртээс бэлтгэдэг нь ийм учиртай

     Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа тэг зогсолт хийж, иж бүрэн их засвар хийдэг. Нөөцгүй ажиллагаатай технологийн техник, тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлдвэрлэлээ 48 цаг бүрэн зогсоож, олны хүчээр, нарийн төлөвлөсөн их ажил амжуулах үйл явцыг уурхайчид “их зогсолт” хэмээн нэрлэдэг. Энэ жилийн “их зогсолт”-ын бэлтгэл хангах штаб хэдийнээ ажилдаа оржээ. Их засварт шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын ханган нийлүүлэлтэд учирч болзошгүй хүндрэл бэрхшээл болон энэ удаагийн “их зогсолт“-ын онцлогийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатаас тодруулсан юм.  

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд “их зогсолт” хамгийн хариуцлагатай ажил байдаг. Энэ удаа нэг сарын хойно төлөвлөсөн нь ямар учиртай вэ? 

-Гадаад хүчин зүйлтэй холбоотой. Хил гаалийн асуудал хүндрэлтэй, Монгол руу нэвтрэх ачаа тээвэр гацаа саадтай хэвээр байна. Цар тахалтай улс орны эдийн засгийн байдал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, бэлтгэл ажилтай холбоотойгоор “их зогсолт”-ыг өмнөхөөс нэг сарын хойно буюу долдугаар сарын 28-нд хийхээр төлөвлөсөн. Өмнө нь бид үйлдвэрээ зургадугаар сарын сүүлээр бүрэн зогсоож их засвараа хийдэг байсан. Бид энэ удаа цаг үеийн нөхцөл байдлыг тооцож, сэлбэг хэрэгсэл, бараа материалын ханган нийлүүлэлтэд хугацаа олгох үүднээс нэг сарын хойно товлосон. Нөгөө талаар үйл ажиллагаа маань бас ингэж таарч байна. “Их зогсолт”-ыг төрийн байгууллагуудтай зохицож хийдэг. Ялангуяа, эрчим хүчнийхэн, төмөр замынхантай, ТЭЦ-4, ОХУ-аас наашаа цахилгаан экспортлох хуваарь гээд олон талын уялдаа холбоо, зохицуулалтын үндсэн дээр “их зогсолт”-ын өдрийг товлодог. Үйлдвэрээ заавал зогсоож байж хийх шаардлагатай технологийн, цахилгааны, эрчим хүчний дамжлагын тоног төхөөрөмжүүдийнхээ их засварыг олон чиглэлээр, нарийн төлөвлөж, бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж байгаад хоёр хоногийн дотор дайрч хийдэг маш хариуцлагатай ажил. Засварын ажлаа чанартай, сайн хийх нь юу юунаас чухал. Бүтэн жил гар хүрэхээргүй хэмжээнд л хийх ёстой.  

-Засварын сэлбэг хэрэгсэл, бараа материалын хангамжийн асуудал ямар шатанд яваа вэ? 

-Ер нь хангамжийн асуудал хүндрэх төлөвтэйг хүн бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр “их зогсолт”-ын штаб хуралдсан. Энд хангамжтай холбоотой асуудал голлон яригдлаа. Одоогоор “их зогсолт”-ын бараа материалуудын 65 хувь нь гэрээлэгдэх түвшинд, зарим нь тендер зарлагдах шатанд явна. Бэлэн болсон юмнууд ч байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл хангах ажил муугүй яваа. “Их зогсолт-ын ажлыг Механикийн хэлтэс ерөнхийд нь толгойлон зангидаад, хяналт тавин ажиллаж байна. 

-Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний Монголын номер нэг хэрэглэгч. Тиймээс энэ үеэр танай чиглэлд гол зохицуулалт хийгддэг болов уу? 

-Тэгэлгүй яах вэ. Эрдэнэт үйлдвэр зогсохоор станцууд эрчим хүчний үйлдвэрлэлээ бууруулдаг. Үр ашиггүй горим үүсэх учраас ТЭЦ-4 манайхыг дагаад зогсдог. Өөрөөр хэлбэл хоног хугацаагаа зөвшилцөөд “их зогсолт”-оо хамт хийдэг юм. Тэднийх бас засвар үйлчилгээгээ хийж амжина. Манайх энэ үеэр дутагдаж байгаа цахилгаанаа ОХУ-аас авдаг. Тэгэхээр Оросуудтай хэзээ, хэчнээн хэмжээний цахилгаан эрчим хүч авахаа хэлэлцэж зохицуулна, зөвшөөрөл авна. 

Үйлдвэр зогсох горим маш нарийн. Огцом, шууд зогсоож болохгүй шүү дээ. Ямар дарааллаар ачааллаа бууруулж зогсох нь нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Их засварын дараа асаах горим гэж түүнээс хүнд ажил бий. Ачааллаа тодорхой хуваариар авч явна. Бүтэн ачааллаа авч, бүрэн асаасны дараа их ажил дууслаа гэж тооцно шүү дээ. 

-Засварын ажлын зохион байгуулалт, дэг журам түүнээс дутахгүй нарийн төлөвлөлт шаарддаг байх..?

-Энэ үед үйлдвэрийн газрын зүгээс олон арван бригад гарна. Тэр битгий хэл гаднын бригад хүртэл орж ажилладаг. Бригад болгон өөрийн ажлын онцлогт тохирсон зохион байгуулалт, дэг журмаар ажиллана. Уялдаа холбоо маш чухал. Хоорондоо зохицолдохгүй бол ямар ч эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэр тусмаа гаднын бригад байгаа үед. Үүнийг нягт нямбай, нарийн зохион байгуулахын тулд сайн бэлтгэл хэрэгтэй. Тийм учраас хэдэн сарын өмнөөс бэлтгэл хангах ажил эхэлдэг. 48 цагийн дотор төлөвлөсөн бүх ажлаа гүйцэт амжуулах шаардлагатай учраас маш нарийн хуваарийн дагуу ажил явагдана. Хэтэрхий яарч байж асуудал гаргаж болохгүй. Хэтэрхий назгайрч тайвширвал хугацаандаа амжихгүй, хуваарьтаа багтахгүй. Гэх мэтчилэн зохион байгуулалт руу орвол нарийн ширийн зохицуулалт их бий. Бичиг цаасны ажил, төлөвлөлт маш чухал. Манай үйлдвэрлэлийнхэн “их зогсолт”-ын ажлыг сайн зохион байгуулаад сурчихсан, ажилчид маань туршлагатай болохоор итгэл дүүрэн байна.  

-Гол томоохон засварууд ямар цехүүд дээр хийгдэх вэ? 

-Үндсэн, томоохон ажлууд Баяжуулах үйлдвэрт хийгддэг. За, тэгээд Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех гэх мэт. Засвар механикийн заводтой холбоотой ажил ч их гарна. Мөн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех их ажилтай байдаг. Баяжуулах үйлдвэр дотроо олон хэсэгтэй. Тэр болгонд засвар үйлчилгээний ажил хийгдэнэ. “Их зогсолт”-ын хугацаанд өөрчлөлт орохгүй. Зөвхөн тэр хугацаанд л амжиж бүх ажлаа дуусгадаг онцлогтой. Энэ бол хатуу “дүрэм”. 

-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйчтэй уулзсаных асуухад, эрчим хүчний шинэчлэлийн ажил хэр хийгдэж байгаа вэ? 

-Ер нь Монгол Улсын эрчим хүч хүнд байдалд орчихлоо. Эрдэнэт үйлдвэр бага ч болтугай дэмжлэг үзүүлж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны мөнгийг төллөө шүү дээ. Төрийн бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэр асар их мөнгө зарцууллаа. Өнөөдөр шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй болж байна. Бид аль болохоор ачааллыг хөнгөлөх чиглэл рүү явна. Эрдэнэт үйлдвэр цэвэр усны гуравдугаар шугамыг барьж ашиглалтад оруулснаар Ус хангамжийн цехийн хэрэглэдэг цахилгаан тодорхой хэмжээгээр буурна, усан хангамжийн систем найдвартай болно. Эрдэнэтчүүд 60 км алс Сэлэнгэ мөрнөөс ус татаж хэрэглэдэг болохоор “ус уудаггүй”, “цахилгаан уудаг” гэж би ярьдаг шүү дээ. Үйлдвэр маань янз бүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил их хийж байна. Ер нь цахилгаангүй ажил гэж байхгүй шүү дээ. Бүтээн байгуулалтын хүрээнд улсын хийх ёстой ажлыг манай үйлдвэрийн зүгээс нэмэр болох үүднээс хийх шаардлагууд гарч байна. Аж үйлдвэрийн парк байгуулна. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барина. Энэ хүрээнд техникийн шугам сүлжээ шинээр барьж байгуулах ажил төлөвлөгдөж байна. Ойрын өдрүүдэд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр энэ асуудал орж байгаа. Дэмжигдвэл эрчим хүчний системтэй хамтраад хийх ажил нэлээд бий. Үүний хууль эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх ажлууд хийгдэж таарна. Эрдэнэт үйлдвэрийн шугам сүлжээ 1976 онд хийгдсэнээс хойш өргөтгөж, хүчин чадлыг нэмсэн юм маш ховор. Энэ ажил төрийн бодлогын хүрээнд хийгдэх байх. Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах өргөтгөл хийгдээд зарим хэсэг нь ашиглалтад ороод ажиллаж байна. Улсын хилээр том оврын ачаа оруулах, тээвэрлэлтийн асуудал шийдэгдчихвэл олон ажил нугалрахаар байна. 

-Цаг зав гаргасан Танд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %