Ж.Эрдэнэчимэг: Энэ оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг ирэх сарын 15-нд эхэлнэ

     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд зэрэг тус үйлдвэрээр овоглодог бүх хүмүүсийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион байгуулалт, онцлог, эхлэх хугацаа зэрэг асуудлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгээс тодрууллаа. 

-Юуны өмнө өнгөрсөн 2021 оны эрүүл мэндийн үзлэгийн явц, хамруулалтын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 2021 оны үзлэгт хамруулах ажил тухайн оны 7 дугаар сард эхэлж, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Одоогоор Медипас эмнэлгийн бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор түр зогсоод байна. Өмнөх оны урьдчилан сэргийлэх үзлэгт 6399 ажилтан хамрагдах байснаас 5972 ажилтан буюу 93 хувь нь орсон. Үлдсэн ажилтнууд үзлэгт хамрагдаагүй шалтгаан нь голдуу нурууны MRI, зүрхний титэм судас шалгах зэрэг үзлэг шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, ачаалал, хүлээлт зэргээс болж хойшилсон хүмүүс байгаа. Ахмадуудын тухайд нийт 2550 ахмад настан бүртгэгддэг ч жил бүрийн хамрагдсан байдлыг аваад үзэхэд дунджаар 1600-1700 нь үзлэгт ордог. Сүүлийн 2 жилийн хувьд “ковид”-ын хорио цээр болон өөр тийш явсан зэрэг шалтгаанаар хамрагдаагүй байна. Энэ он гараад 605 ахмад хамрагдсан. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний оноштой 365 хүнээс 225 нь хамрагдаж, 60 гаруй нь ороогүй.  Ийм заалттай хүмүүсийн хувьд жил бүр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгадаг учраас заавал хамрагдах шаардлагатай. Ингээд өнгөрсөн онд хамрагдах байсан ажилтан, ахмадуудаас 1000 гаруй хүн одоогийн байдлаар хамрагдаагүй гэсэн статистик дүн гарсан. Бид үзлэгт зайлшгүй орох шаардлагатай хүмүүсийг ойрын хугацаанд хамруулж, дуусгах ажлыг зохион байгуулж байна. 

-Энэ оны урьдчилан сэргийлэх үзлэгийг хэзээ эхлэхээр төлөвлөж байна вэ?

-2022 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ирэх 6 дугаар сарын 15-нд эхлэхээр товлосон.  Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэлээд өргөн хүрээнд, багцын сонголт сайтай, ажилтнуудын дунд зонхилж буй өвчлөлийг оношилж, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой дараагийн арга хэмжээг төлөвлөхөд дөхөм болох багц оруулах зэргээр шинэчилж хийхээр зорьж байна. Одоо үзлэгийн багцаа тодорхой болгох, хуваарь гаргах зэргээр бэлтгэл хангаж байна. 

-Хэчнээн хүн хамрагдах вэ? Өмнөх оны тоонд өөрчлөлт орох уу?

-Манай үйлдвэрийн ажилтнууд дээр гэрээт ажилтнуудын тоо нэмэгддэг тул нийтдээ 6900 хүн бүртгэгддэг. Тэдний 320 орчим нь гэрээт ажилтнууд гэсэн үг л дээ. Мөн шинээр орсон ажилтнууд эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдаад, ажилд ордог учраас эхний жилдээ хамрагдахгүй байж болно. Ингээд жилд 6300 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар бүртгэгддэг. Энэ жилийн тухайд ч ийм бүртгэл хийгдэж байгаа. 

-Өнгөрсөн оны багцын тоо 16 байсан. Энэ онд нэмэгдэх үү, эсвэл доторх оношилгоо шинжилгээний төрөл өөрчлөгдөх үү?

-Ярианыхаа эхэнд хэлсэн. Энэ жил багцын сонголтыг сайжруулах зорилготой байгаа. Багцын тоо бол хангалттай. Бид тоог нэмэх гэхээсээ багц доторх төрөл, тухайлбал үе мөчний өвчний онош шинжилгээг багц бүрд оруулах чиглэлтэй байна. Сүүлийн үед манай ажилтнуудын дунд үе мөчний өвчлөл ихсэж байгаа нь өмнөх жилүүдийн үзлэгийн үр дүнд харагдсан. Тиймээс ажил мэргэжил, хөдөлмөрийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх магадлалтай өвчлөлийг илрүүлэх зорилготой багц үзлэг байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн өнгөрсөн оны давхардсан, ижил багцыг өөрчлөх, зонхилох төлөвтэй өвчлөлүүдийг илрүүлэх, онош тодруулах зэргээр нарийвчлан оруулж өгөхөөр бэлтгэж байгаа. Түүнчлэн, үзлэгийн өдрийн ачааллыг илүү боловсронгуй зохицуулна. Учир нь зарим тоног төхөөрөмжийн хувьд бүр тодруулбал MRI шинжилгээний аппарат нэг өдөрт хоёр хүн л оношлох хүчин чадалтай байдаг. Энэ аппаратад орох хүний тоо олон, хүлээлт үүсдэг. Үүнээс шалтгаалаад ажилтнууд бухимдах тохиолдол цөөнгүй. Тиймээс энэ асуудлыг боломжит байдлаар зохион байгуулж, багцын төрөл зүйлийг шинэчилж, оновчтой болгох замаар зохицуулалт хийхээр ажиллаж байна.   
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %