Мянга дахь цагаан шувуу

     Нэгэн жижигхэн тосгоны даргын эрх танхи ганц охин холын хүнтэй хуримаа хийх сураг хуурай өвсөнд гал авалцах мэт хурдан тархаж тосгоны хамаг л хүн тэрхүү сүр дуулиантай хурим болохыг  тэсэн  ядан хүлээцгээв.
      Сүйт залуу нь шувуу судлаач бөгөөд тэр тосгонд судалгаа хийж яваад бүтэлгүйтэж цөөрөмд живэх шахсан тухай, яг живдгийн даваан дээр даргын охин морьтой явж тааралдаад  аварсан тухай тосгоныхон амнаас ам дамжуулан сонин болгож ярьсаар...
      Энэ мэдээ тосгоны хамгийн захад суудаг анчны чихэнд хүрч уур хорслыг нь хөдөлгөв.
      Багаас тоглож өссөн жаахан тэнэгдүү ч халиурсан шаргал үстэй үзэсгэлэнтэй тэр хөөрхөн охин өөр хүний эхнэр болно гэхээс анч хархүү байж ядна.
      Бүсгүй нэг орой сүйт залуутайгаа уулзаад “хонгор минь би чамд нэгэн нууц хэлэх үү” гэхэд залуу толгой дохив.
      Бүсгүйн харц тийм гэхийн аргагүй гялалзан “би хуриман дээрээ цав цагаан өнгийн газар чирэгдсэн хормойтой өдөн даашинз өмсөнө, харин тэр үед чи...” гээд л ярьж гарсан ч эхний үг л залууг гайхшруулсан тул цаашид юу хэлснийг нь  сонсох сөхөөгүй бодолд автав. Бүсгүй хуримынхаа талаар төсөөлөн хөөрөн ярьсаар сая нэг юм дуусаж “хайрт минь чи юу гэж бодож байна, гайхалтай санаа биш гэж үү” гэхэд залуу дэмий л толгой дохив.
      Эргээд алхаж явахдаа залуу “хөөрхий тэр шувууд” гэж амандаа үглэн алхсаар байлаа.
      Маргааш нь тосгоны даргын танхи охин эртлэн оёдолчинг дуудаж хуримын даашинзны загвар гаргуулан гурван хоногийн дотор мянган цагаан шувууны өд хэрэгтэй гэж тосгон даяар зар тараав.
      Өдийг нь гэмтээхгүй агнасан нэг цагаан шувуу бүрийн тоогоор их шан амласан тул тосгоны бүх эрчүүд мод, чавх, буу зэрэг гартаа юу тааралдсанаа барьж цагаан шувууны анд гарав.
      Үүнийг сонссон анч эр дотроо нэгийг бодов бололтой хүйтэн инээмсэглэл нүүрэндээ тодруулан буугаа мөрлөн гарлаа.
      Тосгоны эрчүүд гэлтгүй нөхөрт гараагүй бүсгүйчүүд, хүүхдүүд ч цагаан шувууны анд нэгджээ.

     Сүйт бүсгүйн заасан гурван хоног даруй өнгөрч түүний даашинзанд хүрэлцэхүйц цагаан шувууны өд оёдолчны өрөөнд хөглөрөв. Харин даашинз минь хэзээ бэлэн болох бол гэж хөөрч суугаа бүсгүй өдөө зумлуулсан шувуудын өмхийрсөн махны үнэр тэр хавиар нэг тархаж, бараан голдуу том шувууд цочмоор муухайгаар бархиралдан байхыг ч үл анзаарна.
      Гэтэл үнэхээр харамсалтай нэг юм болсон нь бүсгүйн даашинзанд орох шувууны өд дутав. Яг есөн зуун ерөн есөн шувуу байсан гэж оёдолчин хэлээд энэ шувууны ихэнхийг анч хархүү авчирсан тэр танд бэлэглэж байгаа, шан харамж авахгүй гэсэн гэж нэмж хэлэв.
      Бүсгүйн царай хувьсхийн цайж, улаа бутарсан галтай инээд хормын төдий ор мөргүй болж “дахиад нэг, дахиад нэг” гэж уруулаа өмөлзүүлэн хэлээд гэрлүүгээ хар хурдаараа гүйв.
      Гэртээ очсон хойноо аавынхаа өрөөнд хаалга саван гүйн орж “дахиад нэг шувууны өд олдохгүй бол би энэ хуримыг хийхгүй” гэж чарлан уйлав.
      Араас нь оёдолчин ирж “гэхдээ таны хэлсэн шиг мянган цагаан шувуу л бүрдээгүй болохоос таны даашинз одоо ч бэлэн болсон байгаа, за тэгээд нэг шувууны өдөөр дутахгүй шүү дээ” гэхэд уйлж халтартсан тосгоны даргын танхи охин “чи амаа тат, би мянга гэсэн бол мянга л байх ёстой, яагаад гэвэл миний хурим төгс төгөлдөр байх ёстой, яг одоо ахин зар тараа. Хамгийн түрүүнд цагаан шувуу ганцыг олж ирсэн хүнд хамгийн өндөр шан харамж өгнө” гэв.
     Оёдолчин эмэгтэй мэхийсхийн толгой дохиж яаравчлан гарч одов.
      Гэвч хүсэхэд хясна гэгчээр аанай л тосгоны явж хөдөлж чаддаг болгон ганц цагаан шувууны эрэлд гарсан ч хэн нь ч олсонгүй.
      Бүсгүй уйлан гуниглаж сүйт залуудаа хуримаа хойшлуулсан тухай бичиг илгээн өрөөндөө ороод хаалгаа түгжин хөшгөө ч  нээлгүй олон хоног суув.
      Харин нэг өглөө хөлсний тэрэгчин түүнд хайрцагтай юм авчирч өглөө. Улаан туузаар чимэглэж гоёсон модон хайрцгийг нээтэл бүсгүйн өдрийн бодол шөнийн зүүд болсон мянга дахь цагаан шувуу байлаа. Шувуу амьд байгаад нь гайхаад энэхүү сонин бэлгийг авчирсан тэрэгчин лүү харвал хэдийнээ булан тойрч байв.
      Тэр цагаан шувууны хүзүүнд нэгэн бяцхан хонх байх агаад дөрөв нугалсан цаас хавчуулжээ.

“Хамгийн хайртай чинийхээ уйлан гуниглахыг сонсож, шаналахын зовлонд тарчилснаас
Хамгийн хайртай ганц цагаан шувуугаа чиний даашинзанд нэмэрлэлээ.
Хонгор минь сонсооч
Мянган шувуун амь өмссөн чамайгаа
Миний эхнэр болооч гэж гуйхад уруул үл эвлэнэ” гэсэн бадаг шүлэгтэй зурвас байлаа.


А.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %