Найрагч Намжилын Мөнхбаярын байгалийн модернизм

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн шүүмжийг уншигчиддаа хүргэж байна.
Нүүдэлчин монгол хүн бүх талаараа байгальтайгаа ойр амьдарч иржээ. Тиймээс ч байгалийнхаа тухай шүлэг найрагтаа оруулан дуулсаар ирсэн буй. Монголын орчин үеийн уран зохиол үүсэн хөгжсөн 1920-оод оноос эхлээд л байгалийн байд-лыг хүмүүний сэтгэлтэй уялдуулан дүрсэлж байсныг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын болон тухайн үеийн олон найрагчдын бүтээлээс, дараа үеийнхний бүтээлүүдээс ч үзэж болох юм. Тухайлбал Д.Нацагдорж:
Хаврын найртай улирал бас дахин ирж
Бургасны мөчрийг цэцэглүүлэн эхлэв
Хайртай янаг чи хэзээ хүрч ирж
Миний зүрхийг баясгуулан цэнгүүлэх вэ? (Д.Нацагдорж. Мөрөөдөл) хэмээн шүлэглэсэн буй. Энэ маягаар байгалийн цаг улирал, үзэгдэл солигдлыг хүний сэтгэлтэй холбон зэрэгцүүлж дүрсэлдэг уламжлалтай байжээ. Энэ уламжлал нь монгол ардын дууны яруу найрагт тодорхой туссан байдгийг үзвэл:
Халгин халгин урсана гэдэг нь
Хайлаастын минь гол оо хө
Харсаар суугаад уйлна гэдэг нь
Хайрын минь сэтгэл ээ хө (Монгол ардын дуу. Хайлаастын гол) гэх буюу
Гандан уулын цэцгийг
Гандана гэж санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина гэж санасангүй (Монгол ардын дуу. Гандан уулын цэцэг) гэх мэтээр байгаль ертөнцийн үзэгдлийн мөн чанарыг хүний сэтгэлийн мөн чанартай зэрэгцүүлэн дүрсэлдэг нь орчин үеийн яруу найрагт тусгалаа олон хөгжсөн байдаг.
Ц.Дамдинсүрэнгийн
 ...Наалинхай хоёр нүд чинь
Намрын ус шиг мэлтэгнэнэ
Намрын усны долгионд
Наадах нөхөр чинь бөмбөрлөө...(Ц.Дамдинсүрэн. Наалинхай хоёр нүд чинь) гэх мэтээр шүлэглэсэн баримтууд олон бий. Иймэрхүү дүрслэлүүдийг ажиглавал хоёр гишүүнт бүтэцтэй мэт байгаа ба тодруулбал нэг гишүүн нь “Хаврын найртай улирал бас дахин ирж, Бургасны мөчрийг цэцэглүүлэн эхлэв” гэх зэрэг байгалийн тухай дүрслэл, нөгөө гишүүн нь “Хайртай янаг чи хэзээ хүрч ирж, Миний зүрхийг баясгуулан цэнгүүлэх вэ?” гэх мэтийн хүний сэтгэл хөдлөлийн тухай дүрслэл өгүүлэмж юм. Энэ нь хүний сэтгэлийг нээн илэрхийлэхдээ байгалийн дүрслэлийг ашиглаж байгаатай буюу нэг юмыг нөгөө юмтай зэрэгцүүлж (зүйрлэж, адилтгаж, харшуулж, эсрэгцүүлж гэх мэтээр) үзүүлдэгтэй холбоотой. Энэ уламжлалыг нэн шинэ үеийн яруу найрагт найрагчид маань залгамжлан хөгжүүлсний нэгэн тод баримт нь яруу найрагч Н.Мөнхбаярын (“Зэрэглээн дундаас торолзогч”/2011/, “Салхины амт”/2012/ зэрэг шүлгийн түүврүүд хэвлүүлсэн буй) шүлгүүдээс харагдаж байна. Н.Мөнхбаярын олон шүлгүүдэд байгаль хийгээд цаг улирлын  дүрслэлүүд байгааг нь үзвэл:
... Цээжин хорготой дурсамжнаас ширхэг ч навч унаагүй
Цэмцгэр атархан зуны цэцгийн үнэр намжаагүй
Дугуйлж өрсөн гэрээс минь багын анир ганганаж
Дурдам хөх дэнждээ одоо ч хэвээрээ бизээ...
  (Дурсамж)гэж мөн
...Юм бодох шиг, мод ургана
Цаг элэх шиг, ус урсана
Навч шарласаар л байна, унах яагаа ч үгүй
Намар болсоор л байна, хором хормоор үргэлжилнэ... (Юм бодох шиг... гэж эхлэх нэргүй шүлэг) гэх буюу
...Тунгалаг булгийн урсгал дээр хонх жингэнүүлэн дуугаргахуй
Туж гэрэлт мөсөөр янгинатал хадаалав.
Цэнхэр туяа татсан болор мөсийг цөмлөхүй
Цэлмэг ёроолыг нь утгаваас, охь архи болсон байв.
Даруй ирж охиос үүр цүүрээр ууваас
Дагшин агаар солонгорон утаагүй гал асмуй.
Хонхны нарийн жингэнээ, усны тунгалаг хоёрыг
Хойд насандаа ялгахаар чулуун Будда сийлмүй (Тунгалаг булгийн урсгал... гэж эхлэх нэргүй шүлэг) гэж бас өөр нэгэн шүлэгтээ:
...Хачин нууцлаг, нам гүм энэ ойн гүнд
Хаа нэгтээ нь, исгэлэн жимс боловсорч гүйцэхэд болжморын гижиг хүрээд
Дураараа жиргэж, өнгө өнгийн солонгон авиа цацруулавч
Дун шар өнгөний хаанчлал дор төдхөн замхарна.
Чагнаад л суухад аяндаа нулимс гармаар хөнгөхөн сэрчигнээн дунд
Часхийсэн дуутай нэгэн хэнз ангаахай ув улаан харагдахад
Энэ их шаргал давалгаан дунд амь тэмцэж, мэнд л үлдмээр санагдаад
Ирэх хаврын нялх ногоог, агь нүдлэхийг яасан их мөрөөднө вэ (Над уруу айсуй хөөр баяслыг... гэж эхлэх нэргүй шүлэг) гэх мэтээр шүлэглэсэн байна. Эдгээрээс  мөнөөхөн  уламжлалт байгалийн дүрслэл харагдаж байгаа боловч орчин үеийн уран зохиолын эхэн үеийн буюу Д.Нацагдоржийн үеийнх шиг хоёр гишүүнт бүтцээр байгалийн байдлыг хүний сэтгэл хөдлөлтэй зэрэгцүү-лэн үзүүлдгээс арай өөр байна. Тодруулбал “Юм бодох шиг мод ургана Цаг элэх шиг ус урсана” гэхэд болон “Хонхны нарийн жингэнээ, усны тунгалаг хоёрыг Хойд насандаа ялгарахаар чулуун Будда сийлмүй” гэхэд байгалийн дүрслэл, субъектын сэтгэл хоёрыг зэрэгцүүлсэн зүйлгүй харин байгалийн дүрслэл дотор хүний сэтгэлийн хөдлөлийг нэвчүүлэн уусгаж модернизацчилсан нь мэдрэгдэнэ. Тодруулбал “Шарласан модны навч хоёр нэгээр унахад Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно” гэж Д.Нацагдорж шүлэглэсэн буй. Энд шарласан модны навч хоёр нэгээр унахыг хараад хүмүүний сэтгэлийн доторх уйтгарт явдал сэргэн бодогдож буйг зэрэгцүүлэн хоёр гишүүнт бүтэцтэйгээр уянга бүтээсэн байна. Гэтэл  Н.Мөнхбаярын   шүлэгт: Цээжин хорготой дурсамжнаас ширхэг ч навч унаагүй Цэмцгэр атархан зуны цэцгийн үнэр нам-жаагүй Дугуйлж өрсөн гэрээс минь багын анир ганганаж Дурдам хөх дэнждээ одоо ч хэвээрээ бизээ...(Дурсамж)гэжээ. “Цээжин хорготой дурсамжнаас ширхэг ч навч унаагүй” гэхэд хоёр гишүүнт дүрслэл байхгүй зүгээр л хүний сэтгэлийн тухай дүрслэл  болсон байна. Энд байгаа навчны дүрслэл бол уг чанартаа Д.Нацагдоржийн шүлэгт байгаа навч мөн боловч «модны навч» гэдэг утгаасаа шилжиж «дурсамжны навч» болон ондоошсон  байна. Ингэснээрээ шинэ үеийн яруу найргийн эхэн үед байсан байгалийн дүрслэлийг хүний дотоод сэтгэлтэй холбон үзүүлдэг уламжлалыг өөрч-лөн, шинэ өнгө төрхөөр баяжуулж орчин цагжуулжээ. Ийнхүү өөрчлөгдсөн нь нэг юмны шинж төрхийг нөгөө юмтай жишин хэлдэг энгийн аналог дүрслэлийг шинэчлэн нэг юмны шинжийг нөгөө юманд шууд гүтгэн оногдуулж агуулгаа товч оновчтой гаргахад нь дөхөм болох ажээ. Энэ нь шинэ дүрслэл гэхээсээ илүүтэй шинэ сэтгэлгээ, шинэ бодрол, сүлэлдээн юм. Гэхдээ найрагч зориудаар ийнхүү өөрчлөн шинэчлэх зорилготойгоор хийсэн гэвэл үгүй бөгөөд Д.Нацагдорж гэдэг банди ч тухайн үедээ өөрийгөө монголын яруу найрагт шинэчлэл хийж, уран сайхны хэлийг төлөвшүүлж байгаагаа мэдээгүй биз ээ. Манай яруу найрагт 1920-оод онд болон 1990-ээд онд тус тус эрс шинэчлэл хийгдсэн. 1920-оод онд ардын аман зохиолын уламжлалыг эвдэн шинэ цагийн үзэл санаагаар баяжуулан шинэчилж байсан нь харагдана. Нийгмийн үзэл санааны өөрчлөлтийн нөлөөгөөр шинэчлэл хийгдсэн учир эхэн үедээ хувьсгалчирхсан уриалга ухуулга нэлээд зонхилж байснаа яваандаа буюу 1930-аад он гараад шинэчлэл нь жинхэнэ урлаг, яруу найргийн мөн чанартаа хийгдэж Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын олон уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд гарсан буй. 1990-ээд оны шинэчлэл ч иймэрхүү мөн чанартай. Өөрөөр хэлбэл эхэн үедээ улс төрийн болон үндэсний үзлийн ухуулга, сурталчилгаа зонхилж байснаа яваандаа шинэчлэл нь сэтгэлгээний түвшинд хийгдэж эхэлсэн бөгөөд тэдгээр шинэчлэлүүдийн нэг нь байгалийн дүрслэлийг өөрчлөн модернизацчилсан явдал юм. Тэрхүү шинэчлэлийн нэгэн хэсэгт өгүүлэн буй яруу найрагч Н.Мөнхбаярын байгалийн модернизм хамаарах юм. Түүнчлэн энэхүү байгалийн дүрслэл нь 90-ээд оныхонд хамаарах олон найрагчдын бүтээлд хийгдсэн ба зөвхөн Н.Мөнхбаяр ганцаараа ийм шинэлэг дүрслэлийг бий болгосон гэвэл үндэслэл муутай болох нь эргэлзээгүй. Яруу найрагч Н.Мөнхбаярын шүлгүүдийн байгалийн дүрслэл нь тийнхүү  ний-лэгжсэн шинж төрхтэй байгаа нь нүүдэлчин   монгол   хүний мөн  чанарыг илэрхийлэхэд нэн тохи-ромжтой хэлбэршил болсныг ч харж болохоор юм. Нүүдэлч монгол хүн байгальдаа төрж, байгальдаа амьдарч, байгальдаа үхдэг. Энэ үндсэн шинж нь монгол хүмүүнийг байгалиас салгаж үзэшгүй болгож байгаа ба ерөөсөө нүүдэлчин монгол хүний сэтгэлийн хөдөлгөөн бол жилийн дөрвөн улирал шигээ л байдаг аж. Үүнийг өгүүлэн буй найрагчийн шүлгүүдийн баримтаар харуулбал:
...Цээжин хорготой дурсамжнаас ширхэг ч навч унаагүй
Цэмцгэр атархан зуны цэцгийн үнэр намжаагүй...
(Дурсамж)
... Эцэг эхийн улаан цагаан дуслыг
Элдэв амьтасын шим шүүсээр тэтгэж
Намрын бороо, хаврын урь өвөртөлж
Нарны илч, бусдын хайрыг өмчилсөн юм...(Би-Үгүй)
...Өчнөөн хол бодогдсон гэгээрлийн тухай мөрөөдөл
Үе үе орж ирэн, тийм ч хэцүү биш санагдан
Алсад намуухнаар сүмийн хонхны дуу жин жин хийх нь
Аяа энэ өвлийн өнгө аяс гэлтэй...
(Өвөл)
...Жиндүү салхины үзүүр дор
Дэндүү түргэн ухаажина
Жингэнэх холын аялгуунд
Намрын тэнгэр цэнхэртэнэ...
(Сангийн далай)
...Зуны шөнө аянгын гялбаанд л эргэн тойрноо харах үзэсгэлэнтэй
Зурсхийсэн туяанд нь бүхнийг олж харчихаад эргэж нүдээ нээмээргүй... (Үүлэн зайцаар туссан... гэж эхлэх нэргүй шүлэг) гэх мэтээр бичсэн байгаагаас эргэх дөрвөн цагийн өнгө аяс хийгээд шаналан бас айсуй улирлын гэгээн зөн, тайвшрал, баясал гэрэлтэнэ. Тэдгээр мэдрэмжүүдийг чадварлагаар нээж чадсан байгаа нь яруу найрагч Н.Мөнхбаярын ур чадварыг бүрнээ илтгэнэ. Энэ бол нүүдэлч монгол хүний тэр дундаа даяанч найрагчийн дотоод ахуйн чинад бол байгаль-сэтгэл, сэтгэл-байгаль гэсэн салшгүй нөхцмөл харьцаатай байдгийг нотолж байна. Улмаар Намжилын Мөнхбаярын тэрхүү байгаль-сэтгэл, сэтгэл-байгалийн орон зайн дүрслэлүүдийн зарим нь байгалиас өөрөө үүтгэгдэж, зарим нь сэтгэлээс нь бас өөрөө төрж цааснаа шүхэрлэн бууж байгааг анзаарч, найрагч түүний байгалийн модернизмыг ухаарах учиртай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %