Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Пунцагийн Бадарч


Эхийн сэтгэл
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий насалтлаа үзээгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү амьтан хүн уншиж гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү радиогоор дуулж байна

Сайн явна гэнэ, миний хүү аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү амны зугаа болгон ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ
Алдар чинь юм шүү дээ

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа
Алгаа алга, миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал би харлаа
Тэнгэрийн цагаан хаяанд
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний л хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь хойхлон хэлж байна

Аа яадгийм ороо л биз, гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү

Алаг бөмбөлөг эрдэнэ
Алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан

Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийхэв, ижийдээ хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад яахнав, ижийдээ л хүрээд ир

Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин хүү минь

Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэх
Мяндас цагаан хүү минь ижийдээ ир ээ

Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ

Ухаантай даа миний хүү…
Унага шиг ижийдээ давхиад ирээ…
Гуруй гуруй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %