Ц.МЯГМАР: Хүнд шаардлага тавихаас илүү нөхөрсөг зөвлөгөө өгдөг

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Авто тээврийн цехийн жолооч Ц.Мягмартай уулзаж ярилцлаа. 

-Та эхлээд, хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу? 

-1964 онд би Баян-Өлгий аймгийн Сагсай суманд Цэнээгийн 4 дэх хүү болон мэндэлсэн. 1976 оны илгээлтээр Орхон аймагт аав, ээжээ даган ирж, ерөнхий боловсролын 3-р сургуулийг дүүргэж байлаа. Бага нас минь сумын төвийн хүүхдүүдийн  нэгэн адилаар тоглож наадан хөгжилтэй өнгөрсөн дөө. Манайх өнөр гэр бүл. Найман ах дүүс хамтдаа бужигналдан тоглож наадсаар сайхан дурсамж дүүрэн бага нас минь өнгөрсөн. Айлын дундах хүү учир аав, ээжийнхээ үгэнд сайн орно. Ах нараасаа сурсан ажлын ур ухаан, сургаал, хүмүүжлийг дүү нартаа зааж сургадаг хүү явлаа. Одоо эргэн бодоход ах, дүү нартайгаа тоглож наадсан цаг хугацаа нүд ирмэх зуур өнгөрсөн байна. 1976 оноос миний бага болон өсвөр насны минь амьдралын зам мөр Орхон аймаг, Эрдэнэт хотын нутаг устай салшгүй холбоотой явж ирсэн дээ. 

-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 

-1980 онд 16 настайдаа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх “Сургалтын төв”-д хүнд машин механизмын операторын мэргэжил эзэмшсэн. 1981 оноос өнөөг хүртэл нийт 40 жил Эрдэнэт үйлдвэрт ажиллан, их бүтээн байгуулалтад ч гар бие оролцож явлаа. Анх үйлдвэрт ажиллаж байх үед ОХУ-ын инженер, техникийн ажилчид их байлаа. Хөдөөгийн хүүхэд орос хэл мэдэхгүй гадаад мэргэжилтнүүдтэй буруу хазгай их ярина. Ингэсээр орос хэлийг зохих түвшинд эзэмшиж, хар ярианы хэл амархан сурсан даа. 

-Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо?  

-1974-1976 онд Эрдэнэт үйлдвэрийн барилгад МХЗЭ-ийн илгээлтээр залуучуудыг ажиллуулах үндсэн нөхцөлийг баталсан. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт МХЗЭ-ийн гишүүд залуучуудыг ажилчнаар элсүүлж, илгээлтээр ажиллуулах асуудлыг бодлогын түвшинд  шийдвэрлэсэн үе юм. 1976 онд манайх гэр бүлээрээ Эрдэнэт хотод илгээлтээр ирж, “Эрдэнэтийн-Овоо”-г ашиглах, “Эрдэнэт” үйлдвэрийн их бүтээн байгуулалтыг нүдээрээ анх харсан. Тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэр хэмээх зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивд томоохонд тооцогддог үйлдвэрт ажиллахыг маш их хүсдэг байлаа. Харин хүсэл мөрөөдөлдөө тууштай байсны үр дүнд энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбож, өнөөг хүртэл Авто тээрийн цехэд хүнд машин механизмын оператор, жолоочоор 40 жил ажилласан байна. 

-Таны ажлын онцлог юу вэ? 

-Одоо надтай хамт ажиллаж байгаа миний олон шавь бий. Эрдэнэт үйлдвэрт бүх насаа зориулсан тул ажлын туршлага, арга барил, сурсан мэдсэнээ хүмүүст зааж сургахыг л хичээж явна. Миний ажлын гол онцлог нь тухайн өдрийн ажлын даалгаврыг зааварчилгааны дагуу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй тээвэрлэлт хийх, байгууллагаас өгөгдсөн төлөвлөгөөг биелүүлж ажиллах юм. Мөн хөдөлмөр хамгааллын дүрэм журмын дагуу аюулгүй ажиллагааг хангаж, хүнд машин механизмыг үр  ашигтай ажиллуулах шаардлага тавигддаг. 

-Сурын спортоор хэзээнээс хичээллэсэн бэ? Гаргасан амжилт юу билээ. 

-1987 оноос 20 гаруй насандаа үндэсний сурын спортоор хичээллэж аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирлээ. 2000 онд  Монгол Улсын  “Спортын мастер” цол тэмдэг хүртсэн. Орхон аймгийн баяр наадамд таван удаа түрүүлсэн. “Аймгийн мэргэн” цолтой.

-Таны давуу талууд юу вэ? 

-Аливаа хүнтэй харилцахдаа тухайн хүний үзэл бодлыг хүндэтгэн үздэг. Манай цехийн ажилчид надад “Эелдэг залуу” хэмээх тууз зүүж өгч байлаа. (Инээв.) Хүний хөгжилтэй яриа хөөрөө бусдад аз жаргал түгээдэг гэж боддог доо.

-Та  бусдад ямар шаардлага тавьдаг вэ?  

-Хүнд шаардлага тавихаас илүүтэйгээр нөхөрсөг зөвлөгөө, зөвлөмж өгөх дуртай.

-Таны ажлын амжилтын үндэс юу  вэ? 

-Одоогоос 40 жилийн өмнө анх экскаваторын туслах операторын албанд 17 настай залуу томилогдоод, ажлын туршлагагүй айж сандрах үе зөндөө л байсан. Ажлын амжилт гаргахад их нөлөөлсөн зүйл бол хамт олон, гэр бүл минь гэж боддог. Эдгээр хүмүүсийн дэмжлэг туслалцаа, ач тусаар л  энэ олон шагнал амжилт надад ирсэн. Тухайлбал, Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, АТБ-ын “Хөдөлмөрийн аварга”, Монгол Улсын “Онц тээвэрчин”, 2015 онд Орхон аймгийн засаг даргын “Жуух бичиг”, 2021 онд “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ “Хөдөлмөрийн аварга” боллоо.

-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ?

-Мэдээж, миний гэр бүл, хайртай хүмүүс минь.

-Та амьдралдаа хэр сэтгэл  ханамжтай явна? 

-Ах нь амьдралдаа маш сэтгэл хангалуун явдаг. Манайх хүү, охидтой айл байлаа. Одоо хөөрхөн олон ач зээ нартай, өнөр өтгөн гэр бүл болсон. Эднийгээ харах бүрт өдрөөс өдөрт улам л аз жаргал баяр хөөртэй болох юм. Хоёр охин минь надтай адил уул уурхайн салбарт ажиллаж улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж яваад баяртай байдаг. Харин том хүүдээ өөрийнхөө ажлыг өвлүүлж, залгамж халаагаа өгнө гэж боддог. Эрдэнэт үйлдвэрт ийм сайхан уламжлал тогтсонд ах нь их баяртай явдаг даа.  

-Танд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %