А.Ундрахтамир: Геологийн нөөц хоёр дахин нэмэгдсэн

     Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажлаа эрчимжүүлж, үүнд 30 орчим сая ам.доллар зарцуулсан. Үр дүнд нь өнөөгийн хүчин чадлаараа ажиллахад Эрдэнэт үйлдвэр 60-70 жил ашиглах хангалттай нөөцтэйг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр саяхан батлууллаа. Энэ бол манай геологичид, маркшейдер инженерүүдийн Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө, Орхон аймгийн ард иргэдийн төлөө, цаашилбал Монгол улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн нөр их ажлын үр дүн юм. Геологи маркшейдерийн хэлтсийн дарга А.Ундрахтамиртай Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хэрэгжилт хийгээд үр дүнгийн талаар ярилцлаа.

-Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэв?  

-Эрдэнэт үйлдвэр эрдэс баялгийн нөөцийг дахин тодотгох, нэмэгдүүлэх судалгааны ажилдаа олон улсын арга аргачлал хэрэглэх, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэн ашиглах чиглэл барьсан. Манайх 100 хувь үндэсний үйлдвэр болсноор томоохон төслүүд хэрэгжих боломж нээгдсэн гэж хэлж болно. Эрдэнэт үйлдвэр эрдсийн нөөц баялаг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Тиймээс хүдрийн нөөцийн хэмжээ маш чухал. Хүдрийн нөөцийг зөв тодорхойлох, цаашид ашигт малтмалын хуулийн дагуу хаягдал багатай бүрэн дүүрэн ашиглахын тулд маш олон шатны хайгуул, судалгааны ажил явагдаж, үр дүнд хүрч байна. 

-Хайгуул, судалгааны ажилд хэр хэмжээний хөрөнгө, хүч зарцуулсан бэ? 

-Бид геологи хайгуулын ажилд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 30 орчим сая долларын хөрөнгө оруулсан. Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байх үеийн судалгааны ажлын мэдээлэл дээр хэтийн төлөв бүхий ашигт малтмалын орд байх магадлалтай газрууд тэмдэглэгдсэн байдаг. Бид энэ газруудад шинэ техник, технологи, орчин үеийн дэвшилтэт арга аргачлал ашиглан дахин судалгаа хийлээ. Энд Монголын 20-иод аж ахуйн нэгж, нийтдээ 500 гаруй хүн ажилласан. Эрдэнэт үйлдвэр Монголын геологийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах, тэдний мэдлэг, туршлагыг ашиглахад түлхүү анхаарсан. Мөн гаднын зургаан орны мэргэжлийн шинжээчидтэй хамтарч ажиллалаа. Бид ойролцоогоор 300-аад мянган га талбайд буюу “Эрдэнэтийн-Овоо” ордын ойролцоох 60 км-ын тойрогт хайгуулын ажил идэвхтэй хийсэн.  

-Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинэчлэн батлуулахдаа хэдээр тогтоов? 

-Эрдэс баялгийн нөөцийн тайланг бид холбогдох хууль, журмын хүрээнд дэлхийн олон оронд хэрэглэдэг Австралийн ЖОРК, Канадын NI 43-101 стандартын дагуу дэлхийн жишиг арга аргачлалаар хийж гүйцэтгэсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөц 2.9 тэрбум тонн, хүдэр дэх зэсийн хэмжээ 10.7 сая тонн гэж шинэчлэн тогтоосныг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн. Энэ удаа бид хүдрийн нөөцийг тогтоосон байдал урдынхаас онцлогтой. Эдийн засгийн үр ашиг багатай, захын агуулга хуучин 0.25 хувьтай байсан бол сая 0.20 болж, захын агуулгыг бууруулсан. 

-Захын агуулгыг бууруулах нь ямар ач холбогдолтой вэ? 

-Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр зэсийн хэрэглээ өсөх төлөвтэй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэл ихээр хийж байна. Энэ нь эргээд өртөг зардал буурах, чанарт шилжих, ордын нөөцийг иж бүрэн ашиглах боломжийг олгож байгаа. Эрдэнэт үйлдвэр, цаашлаад Орхон аймаг урт удаан хугацаанд тогтвортой оршин тогтнох үндэс нь газрын хэвлийн эрдэс баялгийн нөөцийг өсгөх юм. Үйлдвэрийн өнөөгийн технологийн түвшин, өөрийн өртгийн түвшин, дэлхийн зах зээлийн үнийн түвшин зэргийг харьцуулж Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр 2.9 тэрбум тонн нөөцөөс хэчнээнийг нь ашиглахад эдийн засгийн үр ашигтай байх вэ, гэсэн тооцоог үргэлжлүүлж хийнэ гэсэн үг. Энэ нь техник, эдийн засгийн үндэслэлээр баталгаажина.

-Хүдрийн нөөцийн хэмжээг үйлдвэрийн насжилттай шууд “уях” нь өрөөсгөл санагддаг. Таны бодлоор үйлдвэр он удаан жил ажиллахад юу гол нөлөөлөх вэ?

-Хүдэр олборлон боловсруулж, баяжмал үйлдвэрлэн борлуулдаг аж ахуйн нэгжийн хувьд нөөц юу юунаас чухал. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр хэчнээн он цагийг туулж, хэр урт хугацаанд ажиллахыг үйлдвэрлэлийн өөрийн өртөг, дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт хэрэгцээ, үнэ ханш тодорхойлно. Мөн үүнээс дутуугүй нөлөө үзүүлэх бас нэгэн гол хүчин зүйл нь хүний нөөцийн бодлого, чадамж. Үйлдвэрийн газрын удирдлагуудын зүгээс эдгээр суурь нөхцөлүүдийг бүрэн, нарийн тооцож, үйлдвэрлэлийн гол стратегиа болгоход үндсэн зорилго оршино.     

-Манай инженерүүд хүдрийн нөөцөө хоёр дахь удаагаа бие даан шинэчлэн тогтоож баталгаажууллаа. Энэ талаар та юу хэлэхсэн бол..? 

-Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд 2016 онд хүдрийн нөөцөө анх бие даан шинэчлэн тогтоож, амжилттай батлуулж байсан. Тэр үед ойролцоогоор 40 жил ажиллана гэсэн эдийн засгийн үндэслэл гарсан байдаг. Үүнээс хойш геологи хайгуулын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, инженерүүдээ сургах, дадлагажуулахад нэлээд анхаарсан. Гаднын хүмүүсээс зөвлөх үйлчилгээ авахгүйгээр хүдрийн нөөцөө бие даан тогтоох чадамжтай, боломжтой болсноо манайхан сая дахин баталлаа. Хүдрийн нөөцийн тайлангийн тооцооны зохиогч нар бол энэ ажлыг өмнө нь гардан хийж байсан, цаашид ч хийх, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг дааж явах залуус. Өмнө нь ОХУ-ын мэргэжилтнүүд гол тооцоолол дээр ажилладаг байсан юм. Одоо бол манай инженерүүд “Эрдэнэт”-тэй төстэй дараа дараагийн ордыг нээн илрүүлэхэд бэлтгэгдсэн гэж үзэж болно.   

-Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт өөр ямар давуу тал, нөөц боломжууд бүрдсэн бэ? 

-Эрдэнэт үйлдвэрт цаашид ашиглагдахуйц, олон улсад жишиг болохуйц мэдээллийн сан манайд бүрдсэн. Бид энэ удаа зөвхөн “Эрдэнэтийн-Овоо” ордын талаар ярилаа шүү дээ. Суурь судалгаагаар бид сонирхолтой хэтийн төлөвтэй талбайнуудыг ялгасан. Ирэх онд өрөмдлөгийн ажлуудыг гүйцэтгээд, дараа дараагийн орд илэрлүүдийг олоход бэлэн болсон. Энэ бол маш том давуу тал, нөөц боломж юм.  

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %