Д.ДАРХАНБАЯР: Намар, өвлийн бэлтгэл ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байна

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тодрууллаа.

-Манай дулааны цахилгаан станц намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд гурван үндсэн чиглэлээр 30 гаруй ажил төлөвлөсөн. Өвлийн улирлыг аваар сааталгүй давах нөхцөл бололцоог ханган, одоогийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй нэгдүгээр зуухны их засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад хүлээн авахаар ажлын төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Энэ зуух  ашиглалтад орсноор хоёр бэлтгэл зуухтай болж, хэвийн найдвартай ажиллах нөхцөл  бүрдэнэ.

-Өнөөдрийн байдлаар танай станц үйл ажиллагааны ямар горимоор ажиллаж байна вэ? Эрчим хүчний системд хэрэглээний өсөлт гарсантай холбоотой хэрэглэгчдийн цахилгааны ачааллыг хязгаарлаж, үйлдвэрлэгчдийг нөөцгүй ажиллуулж байгаа гэсэн яриа гарсан? 

-Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ оны 10 дугаар сарын 1-ээс өвлийн горимд бүрэн шилжин ажиллаж байна. Дөрвөн зуух, дөрвөн машины горимоор Эрдэнэт үйлдвэрийн бүсийн бүх хэрэглэгч болон гаднын 10 гаруй хэрэглэгчийг цагт ойролцоогоор 54 Гкалц  хоногт 1400 Гкалц дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цагт 42-44 мян.кВт/цаг буюу хоногт 1 сая.кВтц гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Үүнээс 850 мян.кВтц орчим цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна. Монгол улсад үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдлаас хамаарч Засгийн газрын тогтоол, шийдвэрээр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулааны хэрэглээний үнийг тэглэсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрчим хүчний салбарт хэрэглээний өсөлт 10 гаруй хувиар өсөж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдах нөхцөл байдал үүссэн. Иймээс ЭХЯ-ны сайд, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас Эрчим хүчний үйлдвэрүүдийн нөөцөд байгаа зуух, турбин-генераторуудыг залгах шаардлага тавьсан. 

Уг шаардлагын дагуу манайх дөрвөн зуух, 12 МВт-ын дөрвөн турбингенератортай ажиллаж байна. Ер нь 10, 11 дүгээр сарын төлөвлөгөөгөөр дөрвөн зуух, 12 МВт-ын гурван турбингенератор, 2,5 МВт-ын нэг турбингенератораар цагт 38 МВтцаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Сүүлийн үед гадна орчны температур дулаан байгаатай холбоотой манай Дулааны цахилгаан станц дээрх  дөрвөн зуух, 4х12 МВт-ын машины горимоор батлагдсан төлөвлөгөөнөөс цагт 8-9 мян.кВтцаг цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж байна. Ингэснээр зуух, турбингенераторууд маань уурын баланс бараг тэнцүү буюу ашигт үйлийн коэффициент өндөртэй ажиллаж байна. Цаашид гадна орчны хэм -100С-аас их болбол манайх дулааны сүлжээний температурын батлагдсан горимын картыг нэмснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна.

-Хөрөнгө оруулалтын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ? 

-Манай Дулааны цахилгаан станц нь хөрөнгө оруулалтын гурван үндсэн чиглэлээр нийт  9,6 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, их засварын ажлаар дөрвөн ажил төлөвлөсөн. Үүний гурван ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. Нэгдүгээр зуухны их засвар 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаарт, их барилгын чиглэлээр есөн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний долоон ажил нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа.  Хоёр ажил нь 60-85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хилийн цаана сэлбэг тоног төхөөрөмж гацсан шалтгаанаар хоёр компани нэгээс хоёр удаа гэрээгээ сунгасан тохиолдол гарсан. Ямартай ч үлдсэн хоёр ажлыг энэ ондоо багтааж дуусгах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавин ажиллаж байна.   

-Нүүрсний нөөц хэр байгаа вэ?

-Манай станц өнөөдрийн байдлаар талбайдаа 20 хоног хүрэхгүй нүүрсний нөөцтэй байна. Манайх Шарын голын уурхайгаас нүүрсээ авдаг. Жилд 420 мянган тн нүүрс авахаар төлөвлөсөн. Сүүлийн саруудад Шарын голын уурхай тодорхой шалтгаануудаас үүдэн манайд нийлүүлэх нүүрсээ төлөвлөгөөний дагуу нийлүүлж чадахгүй байгаа. 9, 10 дугаар сард 16 мянга гаруй тонн нүүрс дутуу нийлүүлсэн. Учир нь Шарын голын уурхайн нүүрс фракцлаж ачих төхөөрөмж нь аль 1970-1980-аад оны технологи байдаг. Эвдрэл гэмтэл байнга гардаг. Мөн нүүрсний галт тэргийг төмөр замаар шилжүүлэг хийдэг галт тэрэг нь байнга гэмтдэг. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөл энэ намар ашиглалтад орсонтой холбоотой төлөвлөгөөт бус нүүрс нийлүүлэх болсон, бусад айл өрх, аж ахуйн нэгжүүдэд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 60 мянга гаруй тонн сайн чанарын нүүрс нийлүүлэх ажил хийгдсэнтэй холбоотой танай төлөвлөгөө тасалдсан гэдгээ тайлбарлаж байгаа. Монгол Улсын Эрчим хүчний яамны Нүүрсний бодлогын газар, Улаанбаатар төмөр замын удирдах газар, Нүүрсний уурхайнууд, Дулааны цахилгаан станцуудын хамтарсан зөвлөгөөн сард нэг удаа хийдэг. Энэ зөвлөгөөний үеэр нүүрсний нийлүүлэлт, нөөцийн талаар асуудал тавьж, ажилласны үр дүнд 11, 12 дугаар сард нийт 90 мянган тонн нүүрс, төлөвлөгөөнөөс 10 мянган тонн илүү нүүрс ачуулах шийдвэр гаргуулсан. Ингэснээр, хоёр оны зааг дээр 35 мянга гаруй тонн нүүрсний нөөцтэйгөөр он давах боломжтой болно.

-Баярлалаа.
Т.Батчулуун

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %