Н.Мэргэнбаатар: Чанарын менежментийн тогтолцоо нь улс орны хөгжлийг тодорхойлдог

     Эдийн засгийн нэг үндсэн ухагдахуун нь “Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах” зорилт байдаг. Тэгвэл хүн төрөлхтний орчин үеийн хэрэгцээ улам нарийн, баталгаатай, хэрэглэхэд тохиромжтой байхыг шаардах болов. Бид эдэлж хэрэглэх зүйлсээ авахдаа үйлчилгээндээ ямар шаардлага тавихыг төдийлөн мэддэг бил үү? Амьдралаас урган гарсан энэхүү шаардлагын доод хязгаарыг зааж өгсөн зүйлийг хүн төрөлхтөн стандарт хэмээн тогтоон түүнд таарсан чанарыг шаардах эрхтэй юм. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар, стандарт, итгэмжлэл, олон улсын чанарын менежментийн тогтолцооны асуудлыг хариуцан ажилладаг ЧХХ-ийн дарга Н.Мэргэнбаатарын ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. 

-Сайн байна уу, та. Юуны өмнө танд Дэлхийн чанарын өдрийн баярын мэнд хүргэе!

-Баярлалаа. Олон улсын стандартчиллын байгууллагаас зарлан тунхагласан “Чанар- тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Дэлхийн чанарын өдөр”, “Үндэсний чанарын долоо хоног”-ийг тохиолдуулан “Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт”, Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч нийт уурхайчдадаа ЧХХ-ийн хамт олны өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

-Дэлхийн стандарт, чанарын  өдрүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Анх 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон үзэж, ач холбогдлыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах,  идэвхжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг уламжлал тогтсон байдаг. Энэ жил Дэлхийн стандартын өдрийг “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд стандартыг хэрэглэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн чанарын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагт тохиодог. Энэ өдрийг 1989 оноос хойш дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн “Дэлхийн чанарын өдөр”, “Монгол Улсын Үндэсний чанарын долоо хоног”-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг СХЗГ, МҮХАҮТ-тай хамтран Олон улсын стандартчиллын байгууллагаас зарлан тунхагласан “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулж байна.

Дэлхийн чанарын өдөр, үндэсний чанарын 7 хоног нь олон улсын ISO 9001 (Чанар), ISO 14001 (Байгаль орчин), ISO 45001 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй), ISO 50001 (Эрчим хүч), ISO 27001 (Мэдээллийн аюулгүй байдал) гэх мэт менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  олон улсын нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг импортолж Монголчууддаа хүргэдэг, дотоодын уламжлалт бүтээгдэхүүнийг хилийн чанадад түгээж улсынхаа нэрийг гаргадаг, Үндэсний тохирлын тэмдэг, гэрчилгээ авсан нийт аж ахуйн нэгж , байгууллагуудын хамтын баярын өдөр юм. Дэлхийн даяарчлал нь хил хязгаарыг үл харгалзан хүн төрөлхтнийг харилцан хамааралтай болгож, стандарт нь шинжлэх ухаан, техникийн хөгжлийн тэргүүн туршлага нэвтрүүлэх, өндөр технологи, шинэ арга барил эзэмшихэд хөгжлийн түлхүүрийн үүрэг гүйцэтгэхээс гадна хамтын ажиллагааны итгэлцлээр биднийг холбодог, ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголт өгдгөөрөө ач холбогдолтой, харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөцийг хэмнэхэд олон улсын эдийн засагт чухал үүрэгтэй.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Чанарын менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлж ирсэн бэ? 

-1990 оноос Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрт Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх болсон түүхтэй. Үйлдвэрлэлийг удирдах систем, Чанарын удирдлагыг нэвтрүүлэх ажил нь “Эрдэнэт” үйлдвэр дээр төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд “Бүтээгдэхүүний чанарын удирдлагын комплекс систем“ нэртэй байгууллагын СТП-001:84 стандартыг удирдлага болгон ажиллаж байсан. Манай үйлдвэр  анх 1997 оноос ОХУ-ын “Медэр” компанитай хамтарч чанарын удирдлагын тогтолцооны олон улсын багц стандарт ISO 9000–ын сургалт семинар зохион байгуулсан.  2002 оноос “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 146-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ISO 9001 Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж,  үндсэн дөрвөн цех, ЧХХ-ийг хамруулан Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн 2004 оны 5-р сарын 1-ээс гурван жилийн хугацаатай анхны гэрчилгээг авсан. Энэ цаг үеэс чанарын менежментийн тогтолцоог хөгжүүлэх, сайжруулж, хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  ажиллаж ирлээ. ISO- 9001:2015 /MNS ISO- 9001:2016/ стандартын шаардлагын дагуу зургаан удаа давтан үнэлгээ хийлгэж 2024 оны 6-р сар хүртэл гэрчилгээг сунгуулан эзэмшиж байна. Орчин үед гадаад болон дотоодын компани, ААН, байгууллагууд өөрсдийн нийлүүлэгчдийг ISO 9001 (Чанар), ISO 14001 (Байгаль орчин), ISO 45001 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй), ISO 50001 (Эрчим хүч), ISO 27001 (Мэдээллийн аюулгүй байдал) гэх мэт менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээтэй байхыг шаардах болсон. Аливаа улсад ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 50001, ISO 27001 гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн байгууллага олон байх тусам тухайн улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гадаад, дотоодын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болдог. Иймээс тухайн улс орны менежментийн тогтолцооны стандартыг мөрдөн бүтээгдсэн бараа, үйлчилгээ нь эдийн засгийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт  болоод байна. Эдгээр тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн орнууд дэлхийн үйлдвэрлэл, эдийн засагт голлох байр суурьтай оролцдог. Тэгэхээр Чанарын менежментийн тогтолцоо нь аливаа улс орны хөгжлийг тодорхойлно гэсэн үг юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн стандарт, итгэмжлэл, менежментийн тогтолцооны өнөөгийн болон цаашдын төлөв байдлын талаар ярина уу?

-Одоогийн байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд олон улсын, гадаад орны болон үндэсний нийт 1070 стандартыг үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа. Цаашид үйлдвэрийн газрын үйл ажиллагааны хэрэгцээнд стандартын катологи, мэдээллийн талаар цахим танилцуулга, нээлттэй мэдээлэл бий болгоно. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудыг хөгжүүлэх, чадваржуулах, итгэмжлэлийн нэгдсэн бодлогоор хангах, дотоод хяналт явуулах, Үндэсний итгэмжлэлийн төвөөр хийлгэх хяналтын болон давтан аудитын үнэлгээг нэгтгэн явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, MNS ISO/IEC 17025:2018 стандартын 7 дугаар бүлгийн 7.2 дахь заалтыг хэрэгжүүлэн үндэсний болон олон улсын ур чадварын хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтад төлөвлөгөөний дагуу амжилттай хамрагдсан. Тус хөтөлбөр нь лабораториудын ур чадварыг үнэлэх, сорилт шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, лабораторийн боловсон хүчний чадварыг сайжруулах, үнэлэх, захиалагчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх боломжийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартын асуудлыг манай хэлтэс хариуцан ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 стандартын асуудлыг ХАБЭА-н хэлтэс хариуцдаг. Менежментийн тогтолцооны стандартуудыг бие биеэс нь тусад нь хэрэгжүүлж байна. Эдгээр стандартын өдөр тутмын хэрэгжилтийг нэгж, хэлтэс, газрууд хариуцан ажилладаг. Ингэхдээ ихэвчлэн хоорондоо ямар нэгэн уялдаа холбоогүй байгаа. Менежментийн тогтолцооны стандартыг энэхүү арга замаар хэрэгжүүлэхэд дараах дутагдлууд гарч байна. Үүнд:

  • Үр дүн нь зөвхөн тухайн менежментийн тогтолцооны хүрээнд л үр ашигтай харагдах боловч  менежментийн бусад тогтолцоонуудтай  харилцан хамаарал, уялдаа холбоогүй,
  • Үйлдвэрийн хүрээнд зорилго, зорилт нь нэгдмэл бус тул үйл ажиллагаанууд нь харилцан уялдаагүй,
  • Үйл ажиллагаандаа илүү их цаг хугацаа,  хөрөнгө шаарддаг,
  • Баталгаажуулах үйл ажиллагааны нийлбэр зардал их, олон хүчин зүйлсээс хамааралтай,
  • Сонирхогч  талуудаас ашиг сонирхлоо тусган хэрэгжүүлэх ажил сул, ажилтны оролцоо цогц бус,
  • Нэг гүйцэтгэгч ажилтан давхардсан ажилбарууд гүйцэтгэдэг гэх мэт. 

Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээг өргөтгөх зорилгоор нийгмийн харилцааны болон бусад цех, нэгжүүдэд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээ авч ажиллана.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т менежментийн ISO9001, ISO45001 тогтолцооны стандартууд хэрэгжиж байгаа.  Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх суурь тавигдсан гэж үзэж болно. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр: 

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т мөрдөж байгаа баримт бичгүүдийн давхардал арилж, цех, хэлтэс, бүтцийн нэгжийн харилцан уялдаа холбоо болон хамтын ажиллагаа сайжирна.
  • Менежментийн тогтолцооны стандартуудын шаардлагуудыг давхардуулахгүй, хэрэглэхэд дэс дараалал тодорхой, ойлгомжтой, гол шаардлагуудыг тусгасан, үр дүнтэй  байхаар нэгтгэх,  холбогдох зардлыг хэмнэх,  энэ бүхнийг стандартын нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх  нөхцөл бүрэлдэх юм. 

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүд, хамтран ажилдаг Чанарыг эрхэмлэгч ААН, байгууллагууд та бүхний амьдрал, ажил үйлс, үйл ажиллагаа,  дэлхийн жишигтэй уралдан чанаржин дээшилж, үйл ажиллагаандаа Олон улсын стандартыг нэвтрүүлэхийг уриалж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %