Өглөөний сэргээш цуврал контент #33: Ганболдын ЭРДЭНЭДАВАА

Төгссөн сургууль:
2003 онд Дархан уул аймгийн ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр, 2007-2009  онд ШУТИС-ийн КТМС-ийг “Үйлдвэрлэлийн менежмент” чиглэлээр бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Мэргэжил:
Цахилгааны инженер, Бүтээмж, инновацын ахисан түвшний мэргэжилтэн

Ажилласан туршлага:
2003-2010 онд Засвар механикийн заводын Эрчим зүйн албанд чанар шалгагч, 2010-2011 онд Эрчим зүйн албаны нарийн хэмжүүрийн засварчин, 2011-2012 онд  Хүний нөөцийн албанд цаг бүртгэгч, 2012 оноос одоог хүртэл Чанарын албанд бүтээмж инновацын мэргэжилтнээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2012 онд  Япон улсын Бүтээмжийн төвд анхан шатны бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн бүтээмжийн төвийн ахисан төвшний мэргэжилтэн бэлтгэх сургалт, 2014 онд ШУТИС–Олон Улсын дээд боловсрол судлалын төвөөс зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалт, 2014 онд Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн сургагч багшийн сургалт, 2015 онд Вагнер Ази компанийн “6 сигма аргачлал” сургалт, 2016 онд Азийн бүтээмжийн төвийн анхан болон ахисан төвшний мэргэжилтний онлайн сургалт, 2016 он БНХАУ-ын Бээжин хотноо туршлага хуваалцах сургалт, 2017 онд “ Team work & Team play train” сургагч багш бэлтгэх сургалт, 2017 онд Азийн бүтээмжийн төв, Монголын бүтээмжийн төвийн хамтарсан “Бүтээмжийн статистик ба Мальколм бальдрижийн загварт суурилсан бүтээмжийн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалтад тус тус хамрагдсан.

Чин хүсэл:
Ажлаа мэддэг тэрээр ар араасаа хөвөрсөн их ажил, шинэ санаанаас хойш суусан удаагүй. Тиймдээ ч чадлынхаа хэрээр хэрэгжүүлж, үйлдвэртээ “нутагшуулж”, шинийг санаачилж яваа ажилтнуудаа урамшуулан, тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж явна. Г.Эрдэнэдаваа өөрийгөө хөгжүүлэхэд цаг ямагт анхаарч, тасралтгүй суралцаж яваа Эрдэнэт үйлдвэрийн залуу үеийн төлөөлөл. Түүний дайчин чанар үеийнхэндээ үлгэрлэл болж, мэдсэн сурсанаа бусдад зааж сургах хэмжээнд хөгжсөнийг харахад бахтай. 2011-2012 онд ХЭМАБ-ын бүх нийтийн сургалтад Эрсдэлийн менежмент, 2013 онд Бүтээмжийн тухай мэдлэг олгох хичээлүүд, 2014 оноос өнөөг хүртэл компанийн бүтээмж, инновацын шаталсан Модуль 2.1 ”Бүтээмжийн анхан шатны сургалт”, Модуль 2.2 “Бүтээмжийн ахисан түвшний сургалт”, Модуль 2.3. “6 Сигма”сургалтын багт багтан бүтээмжийн анхан болон ахисан төвшний мэдлэг олгох сургалтуудад  сургагч багшийн ажлыг гүйцэтгэж байна. 
Улс орны хөгжлийн түлхүүр нь “бүтээмж” гэдэгтэй 100 хувь санал нийлдэг энэ бүсгүйн яриа бүр үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, хувь хүний хөгжил, байгууллагын хөгжлийн тухай ярих цаг болсныг илтгэдэг юм.


-Таны амьдралын сэргээш?
-Цаг ямагт тусалж дэмждэг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны минь сэтгэл, зүтгэл, надад өгсөн итгэл л амьдралын сэргээш болдог доо. Өдөр тутамдаа хүрээлэн буй орчин, сайхан дуу чихэвчээр сонсох, үйл явдлаар дүүрэн кино үзэх, автобусны радиогоор явах ярилцлага, инээмсэглэн мэндчилэх хамт олон, урмын үгтэй зөв хүний сошиал хуудсандаа оруулсан пост гээд нэрлэвэл олон зүйлээс эрч хүч авдаг.

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Тасралтгүй суралцах, Өөрт хамааралгүй зүйлд хэт санаа зовохгүй байх, Зөв хооллолт, амралт, сэтгэлийн амар амгалан тайван байдал зэрэг эрүүл амьдралын хэвшлийг бий болгох гэсэн эерэг дадалтай. Харин хэт дэлгэрэнгүй ярьдаг зуршлаа тоймлон илэрхийлэх чадвар руу хөрвүүлж сурахаар хичээж байгаа.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Тодорхой байдал, ажлын зөв зохион байгуулалт, миний эзэмшсэн ноу-хау, ажлын туршлага, мэдээлэл, өгөгдлийг хурдан шуурхай, зөв боловсруулах чадвар юм болов уу.

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Засвар механикийн заводын бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг чиглүүлэн ажиллахад үндсэн ажил маань чиглэдэг. Өөрөөр хэлбэл, ажиллагсдынхаа шинэ санааг бодитоор хөгжүүлэн, үр өгөөжийг бий болгох хүртэлх бүхий л үйл явцыг чиглүүлэн ажиллах нь нэн чухал юм. Гарт баригдахуйц, нүдэнд харагдахуйц, хэмжиж болохуйц хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэсэн үг. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, түүнийхээ үндсэн дээр төлөвлөгөө боловсруулан, бага зардлаар, бага эрсдэлтэйгээр, өндөр үр ашгийг бий болгоход чиглэсэн тасралтгүй сайжруулалт явуулдгаараа онцлогтой. Энэ чиглэлийн мэргэжилтний хувьд байнга хөгжих боломжийг ажил маань олгодог, бас шаарддаг.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-2021 оны Бүтээмж, инновацын үйл ажиллагааныхаа үр дүн, өгөөжийг тооцох, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй “100 анхан шатны удирдлагын манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн гишүүний хувьд багаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж дуусгах, ЗМЗ-ын Чанарын албанаас 2021 оны 01 дүгээр сараас эхлүүлсэн “Бидний амжилтын нууц” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, “Шилдэг санаачилгатай мастер” аяныг идэвхжүүлж, заводын бүтээмжийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх гээд хэд хэдэн томоохон ажил бий. 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Алс ирээдүйн зорилгодоо хүрэхэд минь байгууллага маань ажил мэргэжлийн хувьд ахих, хувь хүний мэдлэг чадварыг хөгжүүлэхэд хамгийн ихээр нөлөөлж байна. Ийм учраас олж авсан мэдлэг, ур чадваруудыг ашиглан үйлдвэртээ үр ашиг, өгөөжийг бий болгох замаар хувь нэмрээ оруулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

 -Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Боломжийг хүлээх биш, араас нь барьж авах хэрэгтэй.  Харин тэр боломжийг ашиглахын тулд өөрийгөө сайтар бэлдээрэй гэж хэлмээр байна. “Залуудаа тархиа зулгаахгүй бол хөгширсөн хойноо махаа зулгаана, тиймээс мэдлэгт өлөн, шунахай бай” гэсэн багшийнхаа хэлсэн үгийг мартдаггүй. Залуучууддаа хэлэхэд, одоо хийж байгаа ажилдаа дурла, сайн гүйцэтгэлийг эзэмш. Магадгүй таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, ажиллаж байгаа ажил тань мөрөөдлийнх биш байж болно. Гэхдээ түүнийг мөрөөдөлдөө хүрэх шат болгон хувиргаарай. Амьдралыг хэрвээ кино гэж үзвэл та өөрөө гол дүр нь бай. Бусдад гол дүрийн байр сууриа алдаж, туслах дүрд бүү тогло.

-Таны 5 хүсэл?
-Хүүхдүүдээ хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг харах, Хайртай дотны хүмүүсээ эрүүл, тайван байхыг харах, Цар тахал хурдан арилж, бүх зүйл хэвийн байдалдаа орох, Монгол улсынхаа үзэсгэлэнт сайхан газруудаар аялах, APO&MPO эксперт болох

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %