ЭРДЭНЭСИЙН ТЭЭВЭРЧНЭЭС ЭРДЭМТЭН, АЛБАНЫ ДАРГА ХҮРТЭЛ...

Тээвэр, ложистикийн төвийн Техник хяналтын албаны дарга Сэр-Оргоны ОЧИРХУЯГ  

Төгссөн сургууль
2004 онд Төмөр замын коллеж,  2006 онд Төмөр замын дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургууль тус тус дүүргэсэн. 2010 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуульд  магистр, 2018 онд БНХАУ-ын Нанжин хотын Хохай их сургуульд  докторын зэрэг хамгаалсан.  

Эзэмшсэн мэргэжил 
Төмөр замын зүтгүүрийн техникч, зүтгүүрийн инженер, менежер, 
Белазын жолооч мэргэжилтэй. 

Мэргэжил дээшлүүлсэн байдал
2012 онд ОХУ-ын Москва хотын Зам харилцааны их сургуульд 
мэргэжил дээшлүүлсэн

Ажилласан туршлага
2004-2006 онд “Улаанбаатар төмөр зам”-ын Сэлэнгэ, Дархан, 
Эрдэнэт Зүтгүүрийн депод илчит тэрэгний засварчин туслах машинч, 2008 оноос Улаанбаатар Зүтгүүрийн депод туслах машинч, засварчин, ээлжийн мастер, 2010 оноос  Улаанбаатар төмөр замын Удирдах газар зүтгүүрийн шинжээч техникч, Зүтгүүрийн диспетчер, 2015 оноос Белазын жолооч, ээлжийн мастер, 2020  оны 1 дүгээр сараас  Тээвэр ложистикийн албаны Техник хяналтын албаны даргаар томилогдсон.

     С.Очирхуяг докторантурт суралцаж ахуйдаа  гавьяаны амралтдаа гарсан аавыгаа залгамжлан аварга техник жолоодож эхэлсэн. Эрдэнэт үйлдвэртээ 37 жил хөдөлмөрлөж, төрдөө үнэлүүлж Алтан гадас одон энгэртээ гялалзуулсан, шилдэг жолооч аавынхаа нэрийг өндөрт өргөхөөр тэр хичээсэн. Дараа нь түүнийг ээлжийн мастераар дэвшүүлсэн. Мастер болсныхоо дараахан  Эрдэнэт үйлдвэрийн “Мастерын манлайлал” зорилтот хөтөлбөрт амжилттай оролцож, “Багийн нөлөөлөл”-ийн ажлаараа тэргүүн байр эзэлсэн.  Ийнхүү тэргүүлэхэд С.Очирхуягийн оролцоо, идэвх чармайлт их байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зохиогдсон  ХАБЭА-н  “Safety first-2019” тэмцээнд түүний ахалсан Авто тээврийн цехийн хамт олон ялагч болж,  шилжин явах цом, таван сая төгрөгөөр шагнуулжээ. Ингэж Эрдэнэс тээвэрлэх их үйлсэд зүтгэж,  ээлж  хамт олноо амжилттай удирдаж, “Манлайлал” хөтөлбөр, олон нийтийн ажилд идэвхийлэхийн  зэрэгцээ, Хятад улсад докторын зэргээ ч хамгаалаад амжжээ. Тэрээр одоо Тээвэр, ложистикийн төвийн Техник хяналтын албаны даргаар ажиллаж байна. Өөрийгөө болон хамт олныг хөгжүүлэхийн төлөө тэмүүлэгч энэ залуугийн  мэргэжил, боловсрол, идэвх санаачилгыг үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд удирдах албанд дэвшүүлэн ажиллуулж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Магистрын зэрэгтэй инженер байж яагаад Белазын жолооч болсон тухайгаа ярих уу? 

-Улаанбаатар хотын  агаарын бохирдол, түгжрэл, стрессээс “дайжиж”, гэр бүлээрээ төрсөн нутаг Эрдэнэтдээ суурьшихаар 2014 онд ирж байлаа. Тухайн үеийн Төмөр замын цехэд  хүсэлтээ өгсөн ч орон тоо байхгүйгээс ажиллах боломж олдоогүй. Аав минь  2015 оны 12 дугаар сарын 29-нд тэтгэвэртээ сууж, би ажлыг нь залгамжлан авсан юм. Ингэж л аавынхаа машины кабинд сууж, аварга техник жолоодох багын мөрөөдөл маань биелсэн дээ. Их сургууль төгсчихөөд Белазын жолоочоор ажиллаж байгааг гайхах хүн цөөнгүй байсан. Гэлээ ч хүн ажлыг голохгүй хийж, зорилготой байвал амжилт ойрхон  гэдгийг харуулах гэж хичээсэн. 

-Харин одоо та  албаны дарга болон дэвшлээ.  Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлага  мэдлэг, ур чадвартай залуусыг дэмждэгийн тод жишээ. Тийм үү?

-Эрдэнэт үйлдвэрт залуу хүн өөрөө л хичээвэл ажил мэргэжилдээ  өсөх, албан тушаал ахих  боломж үргэлж нээлттэй гэдгийг  би өөрийн биеэр  мэдэрлээ.  Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ар өврийн хаалгаар бус мэргэжил, боловсрол, идэвх чармайлтыг харгалзан залуу үеэ дэмждэг юм байна.  Надад маш том хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон удирдлагууддаа баярлалаа. Би удирдлагуудынхаа итгэлийг  дааж, үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө дайчлан ажиллана. Мөн ажилчнаа ойлгодог, дэмждэг, тусалдаг сайн удирдагч байхыг хичээнэ. 

-Мэдээж таны мэргэжил, боловсрол, хамт олныг удирдах авьяас, мэдлэг ур чадварыг  харгалзсан байх. Өөр ямар шалгуур тавьсан бэ?

-Намайг  энэ  албан тушаалд томилохын өмнө үйлдвэрийн удирдлагууд хэд хэдэн удаа уулзсан.  Залуу хүний  хувьд үйлдвэрийн хөгжлийн төлөө хийх ажил, ирээдүйн  зорилго гэх зэргээр томоохон асуудлаар нухацтай судалсан. Ер нь Эрдэнэт үйлдвэр ирээдүйгээ харсан Хүний нөөцийн ухаалаг бодлоготой санагдсан. 

-Эрдэнэт үйлдвэр анхан шатны удирдах ажилтнуудаа хөгжүүлэх, чадавхжуулах  зорилготой “Мастерын манлайлал” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Таны  хамрагдсан энэ хөтөлбөр хэр өгөөжтэй байсан бэ?

-2018-2019 онд Ерөнхий захирлын санаачилгаар үйлдвэрийн мастеруудаас 40 хүнийг сонгон авч, мастерын манлайлал хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүст өөрийгөө нээх, хөгжүүлэх, харилцаа хандлагаа эергээр өөрчлөх, бие биеэсээ болон ижил төстэй үйлдвэрээс туршлага судалж, түүнийгээ ажилдаа нэвтрүүлэх  томоохон боломж олгосон. Миний хувьд үйлдвэрийн бүх цех дамжлагад ажилладаг чадварлаг залуусаас их зүйл сурч, мэдсэн. Бас Оюу толгой, Энержи ресурс компаниас ноцтой эрсдэлийн удирдлага, цагийн менежмент, залуусын чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг туршлагаас судлан ирж, ээлжийн хамт олондоо танилцуулан, ажлын арга барилаа сайжруулах талаар байнга ярилцан туршсан. Тухайлбал, би өглөө бүр Белазын жолооч нартаа наряд даалгавар өгөхдөө ажлын байрны эрсдэлийг өөрсдөөр нь үнэлүүлэн ярилцаж байсан нь үр дүнтэй байсан. Нийт хамт олонд ч биднээр дамжсан энэхүү сургалт, туршлага судалсан үйл явц эерэг үр нөлөө үзүүлж, идэвхжүүлэлт болж чадсан. 

-Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар залууст хандаж юу хэлэх вэ?

-Техник технологи шинэчлэгдэхийн зэрэгцээ хүн өөрийгөө байнга хөгжүүлж байх нь маш чухал. Мэргэжлийн суурь мэдлэг сайтай, англи хэл эзэмшсэн, компьютерийн программууд дээр түвэггүй ажиллах зэрэг нь өнөөгийн залууст байх ёстой чадваруудын нэг болж байна. Өөрийгөө байнга хөгжүүлэн, ажилдаа чин сэтгэлтэй, зөв хандлага, эерэг харилцаатай, хамт олонч байвал хүссэн амжилтдаа хүрэх боломж бий. Иймээс хичээгээрэй залуусаа гэж хэлмээр байна.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %