Өглөөний сэргээш цуврал контент #32: Түвшинжаргалын АТАРБАЯР

Төгссөн сургууль:
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Мэргэжил:
Машин үйлдвэрлэлийн технологич инженер

Ажилласан туршлага:
2003-2018 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводод багажны засварчин, мастер, хүний нөөцийн тэргүүлэх менежер, технологич инженер, 2018 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженерээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2006, 2008 онд МУБИС-д “Сурган хүмүүжүүлэх боловсрол эзэмших” сургалт, 2008-2010 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд Гагнуурын үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 2012 онд МХНИ-д “Хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх” сургалт, 2019 онд механик инженер мэргэжлээр “Мэргэшсэн инженерийн зэрэг олгох” сургалтад тус тус хамрагдсан.

Чин хүсэл:
Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилтны халуун ам бүлд багтсан Т.Атарбаяр инженер, сурган хүмүүжүүлэгч, хүний нөөцийн менежер болтлоо тасралтгүй суралцаж, эдүгээ Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженерээр дэвшин ажиллаж байна. Ажил, амьдралын карьераа тэнцвэртэй авч явдаг энэ залуу техник технологийн дэвшилтэт өнөөгийн нийгэмд “Өдөр бүр тасралтгүй суралц” хэмээх үгийг хэн хүнд хэлэх дуртай. Суралцсан мэдлэгээ ажлын талбар дээр гаргаж, хамт олныхоо тэргүүнд яваа тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын хэт ирээдүйг машин үйлдвэрлэлийн төв болно гэдэгт итгэлтэй явдаг нэгэн. Харин тэрхүү алсын мөрөөдөл нь биелэхэд эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг харуулж, үйлдвэрийнхээ хөгжилд гар бие оролцохыг чин сэтгэлээсээ хүсдэг билээ.

 

 

-Таны амьдралын сэргээш?
-Өдөр тутмын амьдралд сэтгэл сэргээх олон мөч бий. Сайхан дуу сонсох, байгальд алхах, төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэх, гэр бүлээрээ амарч зугаалах үед сэтгэл санаа сэргэж амьдралын эрч хүчийг авдаг. Завтай үедээ амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнтэй ярилцсан подкаст сонсож урам зориг авах тохиолдол ч бий.

 

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Өглөө бүр тогтсон цагт босч цэвэр ус уудаг. Мөн тухайн өдрөө хийхээр төлөвлөж буй ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж хэрхэн, яаж гүйцэтгэх талаар хэсэг хугацаанд тайван сууж боддог. Хүнд амласан бол амлалтаа биелүүлэхийг хичээдэг, төлөвлөсөн бол заавал хийж гүйцэтгэхийг эрмэлздэг. Цагийн менежментийн арга барилыг ашиглах, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, эмх цэгцтэй байх тал дээр тогтмол анхаарал хандуулдаг.

 

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Тухайн өдрийн ажлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, гүйцэтгэх хугацааг оновчтой тодорхойлсны үндсэн дээр ямар арга барилаар богино хугацаанд хийх боломжтойг урьдчилан харах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх гол нөхцөл болдог. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, гар утасны аппликейшн, багаж хэрэгсэл ашиглан, өдөр тутамдаа хэрэглэх замаар орон зайг үл харгалзан цаг хугацаа хэмнэх, ажил хөнгөвчлөх бүрэн боломжтой байгаа нь таатай санагддаг.

 

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Манай цехийн хувьд үйлдвэрийн газрын технологийн тоног төхөөрөмжийн засвар, угсралт, тохируулга, суурилуулалт, техникийн үйлчилгээний ажлыг чанартай гүйцэтгэж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн зорилгыг ханган ажилладаг. Харин миний эрхэлсэн ажлын байрны тухайд үйлдвэрлэлийн болон техник технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, нэгж хэсгүүдийн төлөвлөгөөт даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй.

Манай хамт олон үйлдвэрийн газрын томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад үйл ажиллагааны чиг үүргийн дагуу тогтмол оролцож, энэ жил Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р ээлжийн иж бүрэн шинэчлэлийн ажилд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг онцлон дурьдмаар байна. Цехийнхээ чадварлаг, мэргэшсэн хамт олноороо бахархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье.

 

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Хувийн болон албаны чиглэлээр төлөвлөсөн ажил чамгүй их бий. Манай цехийн 30 жилийн ой 11 дүгээр сард тохиож байгаатай холбогдуулан ойн баярыг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу цар тахлын үед гүйцэтгэх боломжтой ажлуудаа цаг хугацаанд нь хийхийг зорьж байна.

 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Анх оюутны 3-р дамжаа төгсдөг жил Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехэд фрезерчний ажлын байранд дадлага хийж байлаа. Ингэж дадлагажих хугацаандаа Эрдэнэт үйлдвэрт ажилд орох битүүхэн хүсэл мөрөөдөл өвөртлөн буцаж билээ. Өнөөдөр энэ том үйлдвэртэй ажил амьдралаа холбоод хэдийнэ 18 жил өнгөрчээ. Мэдээж Монгол Улсын Баатар үйлдвэрийн газар, Монголын бахархал болсон уул уурхайн үйлдвэрт ажиллаж, Эрдэнэт хотод амьдарна гэдэг том хувь тохиол юм. Үйлдвэрийн удирдлагын зүгээс хэрэгжүүлэхээр зорьж байгаа зарим томоохон төслүүдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу зэс хайлуулах үйлдвэр барих, Засвар механикийн заводыг улсын хэмжээнд машин үйлдвэрлэлийн суурь төв болгон хөгжүүлэх зэрэг нь ирээдүйд өндөр өгөөжөө өгөх, алсын хараатай чухал шийдвэрүүд гэж боддог. Цаашид үйлдвэр маань улс орны өмнө хүлээсэн нийгэм, эдийн засгийн үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлэн урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байна. 

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Өөрийн хүсэл мөрөөдөл, хэтийн зорилгоо зөв тодорхойлж тууштай байх, Өрхийн болон хувийн санхүүгээ зөв зарцуулах, эдийн засгийн зохих мэдлэгтэй болох, хуримтлал үүсгэх, Дээд боловсролтой болоод зогсохгүйгээр өөртөө шаардлагатай ур чадваруудыг системтэйгээр эзэмших, ашиглах, Эрүүл амьдралын хэв маягт суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Зарчимч, нийцтэй, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг байхыг эрмэлзээсэй.

-Таны 5 хүсэл?
-Эрүүл байх, Тасралтгүй хөгжих, суралцах, Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, Гэр бүл амар амгалан, эрүүл энх байх, Эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалах.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %