Ю.Наранцацрал: Эрдэнэт үйлдвэр, хүний нөөцийн менежментийн ISO30400 стандарт нэвтрүүлснээр уул уурхайн салбарт шинэ жишиг тогтоож байна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Глобал талент менежмент” компанитай хамтран Олон улсад баталгаажсан хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг хэрэгжүүлж, хүний нөөцийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү стандартыг тус үйлдвэрт нэвтрүүлэх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ““Глобал талент менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Наранцацрал стандарт хэрэгжилтийн талаар бидэнтэй ярилцсан юм.  

-Танай байгууллага Эрдэнэт үйлдвэртэй хүний нөөцийн шинэ стандарт нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, MNS ISO30400 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар, хамтын ажиллагааны явц ямар байна вэ?

     -Дэлхийн жишиг Монголын бахархал алсын хараатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЗХНБГ-аас санаачлан Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400 багц стандартыг нэвтрүүлж байна. Эдгээр стандартуудыг Олон улсын стандартчилалын (ISO) байгууллагаас боловсруулсан бөгөөд дэлхийн хэмжээнд Канад, Их Британи, Болгар, Франц, Америк зэрэг 5 орон нэвтрүүлсэн байдаг. Харин манай улсад Монос групп  2018 онд хэрэгжүүлснээр Монгол орон дэлхийд 6 дахь улс , Ази тивдээ  анхдагч нь болж байв.  Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ISO30400 багц стандартыг нэвтрүүлэх ажлыг 2021 оны 05 дугаар сараас эхэлж, хугацаандаа амжилттай хүлээлгэн өгсөн. Энэ ажлын хүрээнд өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ, зөрүүгийн шинжилгээ, хүний нөөцийн менежментийн чиглэлд системчилсэн судалгаа шинжилгээ, шаардлагатай сургалтууд, зөвлөх үйлчилгээг зарим бүтцийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан. Үүний үр дүнд судалгаа шинжилгээнд үндэслэн “Эрдэнэт үйлдвэрийн онцлогт тохирсон хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт”-ууд болон “Хүний нөөцийн цогц хөгжлийн хөтөлбөр -2031” зэргийг боловсруулан хүлээлгэн өгөөд байна. Ингэснээр тус үйлдвэр төрийн өмчийн байгууллагууд болон уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбартаа анхдагч төдийгүй шинэ жишиг тогтоож байна. 

-Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын суурь, онцлог, давуу талын талаар ямар дүгнэлт хэлэх вэ? Шинэ стандарт нэвтрүүлэхэд хэр бэлэн байсан бол?

     -Эрдэнэ үйлдвэр нь 43 жилийн түүхтэй хүний нөөцийн менежментийн маш сайн тогтолцоотой учир шинэ стандартыг нэвтрүүлэхэд суурь онцсайн бэлтгэгдсэн байв.  Судалгаа, шинжилгээ хийхэд олон онцлог давуу талууд байсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэр байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлтээр хамгийн өндөр үнэлгээ авсан нь үйлдвэрийн газар ажилтнууд руугаа чиглэсэн бодлого баримталдаг, нийгмийн сайн сайхан байдал, эрүүл мэнд, халамж хангамжийг гойд анхаардаг, хүнлэг ажиллах орчин үүсгэж чадсан нь харагдсан. Мөн түүнчлэн үйлдвэрийн газар нь цагаа олсон, хүнээ бодсон маш сайн олон ажлуудыг хэрэгжүүлдэг төдийгүй бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл, санаа авах сайн туршлагуудтай байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн 5 бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйн хөгжил, өнөөгийн амжилтын үндэс нь ажиллах хүч буюу туршлагатай чадварлаг ажилтнууд юм. Хүний нөөц буюу хүмүүн капиталыг хөгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн гол түлхүүр асуудал болж байна. Иймээс хүний нөөцийн бодлогод томоохон шинэчлэлүүд хийж, ISO 30400 хүний нөөцийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, тогтолцоогоор удирдаж байгаад талархууштай. 

-Энэ стандарт нь ямар шинэлэг талуудтай бол, өмнө нь хэрэгжиж ирсэн бусад стандартаас юугаараа ялгаатай вэ, тухайн байгууллагад ямар үр дүн өгөх вэ?

     -Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандарт нь бусад стандартуудаас онцлог зүйл бол бүх стандартуудтай нягт уялдаж холбогдсон байдаг. Хүний нөөцийн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дэлхийн стандарт, олон улсын шилдэг арга хэрэгсэл, шилдэг тогтолцооноос суралцах боломжийг бүрдүүлнэ. Шилдэг менежментийн тогтолцоогоор удирдсанаар зөв сайн засаглалтай, оновчтой ажиллах хүчний төлөвлөлттэй, анализ дүн шинжилгээ хийж зөв шийдвэрүүд гаргадаг, чадварлаг ажиллах хүчинтэй, үр дүнтэй тогтолцоо нутагшиж, урт хугацаанд тогтвортой оршин тогтнож өрсөлдөх чадвартай тэргүүний шилдэг ажил олгогч гэсэн нэр хүндтэй болох зэрэг олон эерэг үр дүн өгнө. Ингэснээр ажилтны сэтгэл ханамж сайжирч, бүтээмж дээшилж байгууллага бизнес,  стратеги төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бүрдэнэ.

-Танай “Глобал талент менежмент” байгууллагын туршлага, давуу тал юу вэ? Зөвлөх үйлчилгээний чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? 

     -Манай байгууллага нь 2018 оноос эхлэн Олон улсын хүний нөөцийн менежмент тогтолцооны ISO 30400 багц стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2021 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, стратеги бизнес төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Бид уул уурхай, банк санхүү, боловсрол, барилга, зам тээвэр, авто зам, мэдээллийн технологи, техник тоног төхөөрөмжийн худалдаа болон үйлчилгээний салбарт хувийн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. ISO 30400:2016 багц стандартыг 2019 онд “Монос групп” ХХК-д амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус онд ISO 30400:2016 багц стандартын дэлхийд анхдагч баталгаажуулалтын аудит, 2020 онд магадлах аудитад аудитораар оролцсон туршлагатай.

-Цаашид Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах, зорилго чиглэлээ юу гэж тодорхойлж байна вэ? 

     -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нь хүний нөөцийн менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлснээр  уул уурхайн салбарт олон улсын стандартын түвшинд хүрсэн жишиг цогц үйлчилгээг үзүүлж буйгаа баталгаажуулах юм. Бид цаашид энэ стандартаа нутагшуулж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлэхэд зөвлөх, ажлын хэсгийг чадавхижуулах олон улсын хөндлөнгийн хараат бус байгууллагаар баталгаажуулалт хийлгэхээс өмнөх бэлтгэл ажилд чиглүүлэх зэрэгээр  хамтарч ажиллах боломжтой гэж бодож байна. 

М.Балжинням
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %