О.ДӨЛГӨӨНТАМИР: ХҮНД ЭЭЛТЭЙ БОДЛОГО Л ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДВАРЖУУЛНА

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн О. Дөлгөөнтамир манай асуултад хариулж байна. 

-Төрж, өссөн нутаг, төгссөн сургуулийнхаа талаар эхлээд танилцуулна уу?

      -Би Эрдэнэт хотын унаган иргэн. Монгол улсын зууны манлай бүтээн байгуулалт хэмээн  алдаршсан энэ сайхан хотод төрж өсөөд, сурч хүмүүжсэнээрээ бахархдаг.1975 онд Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтад гар бие оролцохоор МХЗЭ-ийн илгээлтээр өвөө, эмээ, ээж, нагац эгч нар маань Увс аймгаас ирж суурьшсанаас хойш 46 дахь жилдээ манай гэр бүл энэ хотод гурван үеэрээ ажиллаж, амьдарч байна. Би 2008 онд Эрдэнэт хот дахь Монгол-Туркийн хамтарсан дунд сургуулийг төгсөж Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтад тэнцэн, тус улсын “Докуз Эелүл” Их Сургуулийн Эдийн засаг, Удирдлагын шинжлэх ухааны факультетад хөдөлмөрийн эдийн засаг ба үйлдвэрлэлийн харилцааны чиглэлээр суралцан, 2016 онд шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. 2016 оны 11 дүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, хүний нөөцийн мэргэжилтнээр сүүлийн гурван жил ажиллаж байна. Баялаг бүтээгч энэ сайхан хамт олны дунд урам дэм авч ажиллахын зэрэгцээ мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургуульд хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцан, 2020 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн үргэлжлүүлэн 2021 оноос үйлдвэрийн газрын сургалтын журмын дагуу тухайн сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр докторантурын сургалтад хамрагдан суралцаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжүүлж ирсэн хүний нөөцийн бодлогын талаар ямар бодолтой явдаг вэ?  Өмнөх, одоо үеийг харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бол?

      -Түүх сөхөж харахад, Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үед шаардагдах мэргэжилтэй ажилчид бэлтгэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоол, “Эрдэнэт” үйлдвэрт ажилчин элсүүлэх тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1976 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоол зэрэг түүхэн шийдвэрүүдийн дагуу анх “Эрдэнэт” үйлдвэрт хүний нөөцийн бодлогыг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хоёр улсын хамтарсан үйлдвэр учраас тухайн үед ОХУ-ын олон жилийн туршлагатай уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн боловсон хүчнээ сургаж, дадлагажуулж, шат ахиулан мэргэшүүлж, улмаар удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулдаг хамгийн шилдэг менежмент зөв хэрэгжсэний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр эдүгээ 40 гаруй жил ажиллахдаа хүний нөөцийн бат тогтвортой, чадварлаг нөөц бүрдүүлж чадсаныг харахад бахархалтай санагддаг. Үйлдвэрийн газрын өнөөгийн хүний нөөцийн бодлого нь стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах хүчээр хангаж, тэднийг хөгжүүлэх, ажилтны нөөц бололцоог бүрэн ашиглах, ажиллах таатай орчныг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлийг зөв үнэлэн, нийгмийн идэвх санаачилгыг дэмжин тогтвортой ажиллуулахын зэрэгцээ зөв хандлага, харилцаатай, чадамжтай ажилтныг сонгон шалгаруулж, тогтоон барихад анхаарч байна. Жил ирэх тутам үйлдвэрийн газрын үйл ажиллагаа өргөжиж, олон жил ажилласан туршлагатай ажилтнууд гавьяаны амралтаа авч үе солигдон, залуу ажилтны тоо нэмэгдэж буй зэрэг нөхцөлөөс шалтгаалан шинэ техник, технологи нэвтрүүлэх, бүтээмж, инновацын үйл ажиллагааг дэмжих, залуу ажилтныг сургаж, дадлагажуулах, шинэ мэдлэг олгох, харилцааны болон дасан зохицох, удирдах ур чадвар эзэмшүүлэх зэрэг хэрэгцээ бий болсоор байна. 

-“Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжиж буй “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” хэр үр дүнтэй үргэлжилж байна вэ?

      -Үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, хөгжлийн цогц бодлоготой уялдуулан залуу ажилтнуудын дасан зохицох, өөрийгөө танин мэдэх, хөгжүүлэх, зорилгоо тодорхойлох, амьдралын болон ажлын цаашдын төлөвлөгөө боловсруулах, дараагийн үе шатанд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, зөв хандлагатай, хариуцлагатай, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох зорилгоор “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг 2019 онд боловсруулан, 2020 оноос хэрэгжүүлж байна.  Нэг жилийн хугацаанд үйлдвэрийн 122 залуу ажилтныг тус хөтөлбөрийн дагуу хувь хүний хөгжил, багаар ажиллах чадвар болон хандлага, харилцааны олон чухал сургалт, уулзалтуудад хамруулсан. Энэ сардаа багтаан хөтөлбөрийн нэгдсэн тайланг гаргаж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Залуу ажилтнуудын хувьд ажиллах чин хүсэлтэй, зөв хандлагатай, хариуцлагатай байж, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх нь хамгийн чухал гэж боддог. Залуу мэргэжилтэн миний хувьд ч мөн адил, хариуцлагыг өндөрт тавьж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хичээн, ахмад үеэсээ суралцсаар явна.

-Залуу ажилтан, нөгөө талаар мэргэжлийн хүний хувьд цаашид үйлдвэрийн хүний нөөцийн чиглэлээр ямар санал дэвшүүлж, хэрэгжүүлэх бодолтой байдаг вэ?

     -Дээр хэлсэнчлэн “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах хүчний нэгэн шинэ үе гарч ирж байна. Нийгмийн үе хоорондын ялгаа ч ихсэж байна. 2020 онд СИКА (SICA) ХХК болон Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох” судалгаа хийсэн байна. Үүнд дурдсанаар “... 1982 оноос өмнөх үеийнхэн социалист үзэл баримтлалтай, тогтмол ажлын байрыг дээдэлдэг, хянах, захирах, чиглүүлэн удирдах арга барилтай, албан боловсролыг илүүд үздэг, тодорхой бүтцэд баригддаг байж. 1983-1994 оныхон ардчилсан, капиталист үзэл баримтлалтай, эрх чөлөө, уян хатан байдлыг гол зорилго болгосон, харилцан зохион байгуулах удирдах арга барилтай. Суралцахдаа оролцоог хангахыг чухалчилдаг. Харин 1995 оноос хойших шинэ үеийнхэн либералист үзэл баримтлалтай. Аюулгүй, тогтвортой байдал, эрүүл сэтгэл зүйг эрхэмлэдэг. Дэмжин урамшуулах, хамтран идэвхжүүлэх удирдлагын арга барилтай. Технологид суурилсан олон талт, виртуал орчинд суралцах хандлагатай ... ” гэж дүгнэсэн байна. Энэ судалгааг иш татахын учир юу вэ гэвэл, хүний нөөцийн мэргэжилтнүүд бидний хувьд нийгмийн эдгээр үе болон тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайн ойлгож, тухайн цаг үеийн хөгжлийн хэв маягтай уялдуулан, хүний нөөцийн бодлогоо сайжруулж ажиллах нь хамгийн чухал гэж бодож байна. Ер нь хүнд ээлтэй бодлого л аль ч байгууллагын хүний нөөцийг улам чадваржуулна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %