Лида сувилагч

Та бүхэнд нэгэн хүндтэй эмэгтэй (Тётя Лида)-н ярилцлагыг хүргэж байна. Лида эгч Эрдэнэт хотод ОХУ-ын иргэдийн нутгийн зөвлөл, Оросын сүсэгтэн олны тэргүүний ажлыг 25  жил хашиж, өдгөө 76 насыг зооглож  буй юм.


-Юуны өмнө танд Монгол Оросын Найрамдлын  хамтын  ажиллагааны өдрүүдийн баярын мэндийг Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс хүргэе.
-Маш их баярлалаа. Энэ цэцгийг танд дурсгая.
-Өө гялайлаа. Тётя Лида та  Монголд ирсэн тухайгаа болон  гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Би Оросын эртний Тамбовь хотод төрж өссөн. Идэр залуу насаа тэнд өнгөрөөж, 10 жилийн тусгай мэргэжлийн сургууль дүүргэж токарьчны, эмнэлгийн техникум төгсөж эх баригч  мэргэжил тус тус эзэмшсэн хүн. Сургуульд байхдаа урлаг уран сайхан, биеийн тамирын хичээл, нийгмийн бүх  ажилд идэвхтэй оролцож явлаа. Дуулж, бүжиглэж, олонтойгоо хөгжсөн, сурлага сайтай нэгэн байлаа. Миний араас олон арван хөвгүүд гүйлддэг байсны нэг нь өнөө  миний  насны хань, Монголын “борхүү” Цэрэндорж байлаа ш дээ. Тэр үед  Цэрэндорж маань Тамбовь хотын цэргийн артлерийн буюу их буу танкийн сургуульд сурч байсан юм. Ингээд бид хоёр гэр бүл болж, 1963 онд манай охин Цэцгээ төрсөн. Тэр жил манай гэр бүлийн хүн Улаанбаатар хотын Хужирбулангийн цэргийн хуаранд хуваарилагдаж, би Монголд анх хөл тавьсан. Тэгэхэд би 24 настай гялалзаж явлаа. 12 ам бүлтэй Монгол цэргийн даргыг гэр бүлтэй нь байрнаас нь гаргаж, биднийг оруулаад, та манайд ирсэн ганц Орос бэр гээд л их хүндэтгэсэн нь санаанаас ер гардаггүй юм. Би монгол гэрт амьдармаар байна гэсэн. Хурандаа Сэрдарь гуай та нар байранд амьдрах ёстой гэснээр Монгол дахь амьдрал маань эхэлж билээ. Монголын ард түмний зочломтгой, хүндэтгэлтэй, эелдэг сайхан зан чанар өнөө хүртэл намайг бүүвэйлж явна. Би Монголд цэргийн ангийн сувилагч болж, ажлын гараагаа эхэлсэн.
-Таныг Монголд амьдрах хугацаанд хөгжилтэй, хөгтэй, баяр, гуниг хосолсон олон үйл явдал тохиолдсон байх. Энэ талаар...?
-Санаанаас гардаггүй аль олон юмыг хэлж барах вэ дээ. Нэг өдөр цэргийн ангийн эмч эм тариагаа авахаар явлаа. Гэтэл цайны цагаар нэг цэрэг ороод  ирдэг юм. Монголоор баахан юм ярилаа. Би ойлгодоггүй. Тэр цэрэг уйлж эхэллээ. Би дагаад уйлав. Би хоёр үг мэддэг байлаа. “Обед и иди” хоол, явна гэсэн. Тэгсэн тэр цэрэг хоол биш ээ хөл гээд байгаа бололтой. Тэгэхээр нь хөлийг нь үзсэн чинь үнэхээр боолттой байж билээ. Дараа нь эмч ирж бүгдийг тайлбарласнаар би гурав дахь үгээ сурсан. Хоол–еда, хөл-нога, хоолой–горло гээд л ингээд тэр цэрэг маань хөлөндөө боолтоо хийлгээд инээгээд явж билээ. Ингэж л би Монгол хэл сурч эхэлсэн. Би цэргийн ангийн офицерийн гэр бүлд Орос дуу шүлэг заана. Тэд надад Монгол дуу шүлэг заадаг байлаа. Тэндээс манайх хотын төвд ирж суурьшсан. 1, 2, 3-р төрөхийн эх баригч Лида болсноор амьдрал үргэлжилсэн. Би тэр үед дадлага туршлагагүй байлаа. Тухайн үед эмч Жав гуай (хожим эрүүл мэндийн сайд болсон) эмч Сэрээтэр, Очирсүх, Цогзолмаа, Галина нар намайг олон сайхан Монгол үрсийг эх барихад тусалж дэмжиж, ажиллуулж байсанд  баярлаж  явдаг. Хүнд төрөлтийн үед Лида, эх баригч эмчээс илүү арга туршлагатай сувилагч гэсэн магтаалын үг сонсож явлаа. Зарим эхчүүд гудамжинд таарахдаа энэ таны эх барьж авсан хүү, охин гээд л хүүхдүүдээ танилцуулна. Намайг “улаан ээж” чинь гэж заах жишээтэй. Монголын нэг ёс заншил байдаг. Өвөө, эмээгээ эргэж төрлөө гээд л надад олон сайхан урмын үг хайрлана гээч. Зарим ээжүүд Лида, манай хүү, охин чамайг дуурайсан. Их сайхан хүү, охин болсон, мэргэжил эзэмшсэн, архи ууж, тамхи татдаггүй, урлаг, спортын олон амжилт гаргалаа гэсэн яриа надад их урам өгдөг. Би Ховд, Орхон аймагт олон  үрсийг эх барьж авсан. Тэд маань одоо 30-40 нас хол давсан, эх орондоо хэрэгтэй хүмүүс болсон байна. Зарим нэг нь эмээ, өвөө болсон ч явах шиг. Би өөрөө 3 ач, 3 зээтэй.


-Та “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж явсан он жилээ дурсаач?
-Би нөхөр, охины хамт “Эрдэнэт” үйлдвэртээ ажилласан. Уулын үйлдвэрт Түргэн тусламжийн сувилагч эмчээр ажиллаж байгаад гавьяа-ныхаа амралтанд гарсан юм. Энэ дашрамд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олонд ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэтийн овооны буянд, Монголчуудынхаа хайр ивээлд сайхан амьдарч яваадаа би залбирч суудаг. Би 25 жил Эрдэнэт хотын байнгын оршин суугч ОХУ-ын иргэдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. Нөхөр Цэрэндоржтойгоо амьдралынхаа сайн сайхан бүхнийг хамт өнгөрөөсөн. Тэр маань тэнгэрт хальсан болохоор миний аз жаргалыг тэнгэрээс л харж байгаа. Би энд амьдардаг Оросын сүсэгтнүүдийн тэргүүнээр 18 жил ажиллаж байна. Бид даян дэлхийн энх тайвны төлөө, найрамдалт манай 2 орны хамтын ажиллагааны төлөө байнга мөргөж залбирдаг. Хувь тавилан намайг ийм сайхан зүйлд хүргэсэн. Би олон үндэстэн ястны төлөөлөлтэй нөхөрлөдөгтөө маш их баярлаж явдаг. Өнөөдрийг хүртэл амьдрал ахуйг маань  яриулах гэж сургууль цэцэрлэгийн хүүхдүүд намайг урьдаг. Танд ч бас талархаж байна. Та нартайгаа би үргэлж хамт шүү. 24 настай цэл залуухан бүсгүй ирж, 50 гаруй жил амьдарсан болохоор би орос цустай  ч  өөрийгөө монгол хүн гэж боддог. Миний сэтгэл залуу байна. Хүн бүхэнд би сэтгэлээрээ туслахсан гэж боддог.  Монгол, Оросын үрс маш олон болтугай. Хоёр орны Найрамдал нөхөрлөл улам батжин бэхжээсэй гэж ерөөе.
-Баярлалаа. Танд болон үр хүүхэд, ач, зээ нарт  тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Та урт насалж, удаан жаргаарай.  


М.МАЙДАР

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %