О.ОТГОНБАЯР: Төв штаб том төсөл, хөтөлбөрийн явцыг хэлэлцэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг цар тахлын үед болон  улс орны хэмжээнд эдийн засгийг сэргээх, өсгөх төлөвлөгөөтэй уялдуулан, шуурхай арга хэмжээ авах, нэгдсэн удирдлагаар хангах Төв штаб байгуулагдан ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд хийх ажил болон Хүний нөөцийн чиглэлийн цаг үеийн асуудлаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга, Төв штабын нарийн бичгийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа.

-Цар тахлын үед үүсэж буй хүндрэлийг даван туулахад чиглэсэн Төв штабыг өнгөрсөн онд байгуулан ажилласан. Энэ жил Төв штаб удирдамжаа шинэчилж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ. Энэ талаар та ярина уу?

     -Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн  онд гүйцэтгэх удирдлагын түвшинд Ерөнхий захирлын санаачилгаар цар тахлын хүндрэлийг даван туулах, уурхайчдын цалин хөлс, шагнал урамшуулал, ажлын байр, амьжиргааны түвшнийг хадгалж үлдэх, мөн үйлдвэрийн эдийн засаг үйлдвэр-лэлийн үйл ажиллагааг хэвийн авч явах зорилготой хөтөлбөр боловсруулсан. Үүний дагуу чиглэл хариуцсан дөрвөн штаб байгуулан Төв штабын бүрэлдэхүүнээр ажиллаж,  үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа үзүүлэлт бүрээр  давуулан биелүүлж,  төсвийн өмнө хүлээсэн үүргээ  амжилттай биелүүлсэн. Энэ жилийн хувьд Төв штабын үйл ажиллагааг дахин шинэчлэн зохион байгуулсан. Цар тахлын үед улс орны эдийн засгийг сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдвэрийн газрын  нэгдсэн хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн дагуу штабын зохион байгуулалтаар ажиллана, өнгөрсөн 7 хоногт анхны хуралдаанаа хийсэн. Төв штаб 14 хоног тутамд хуралдана.  Энэ жилийн төлөвлөгөөний онцлог нь Эрдэнэт үйлдвэрт  хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн явцыг 14 хоног тутамд хэлэлцэн, үйл ажиллагаанд тодорхой ахиц гаргах чиглэлд гол анхаарлаа хандуулах юм.

-Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

     -Үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, зардал бууруулах, мөнгөн хөрөнгийн нөөцийг нэмэгдүүлэх, зөв зохистой удирдах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авснаар дараах үр дүн гарна гэж тооцож байгаа.

-Үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдана. Борлуулалтын орлогын нэг төгрөгт ногдох зардлыг бууруулж, ашигт ажиллагааны түвшнийг нэмэгдүүлнэ. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Цар тахлын улмаас улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны үнийг тэглэх хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

-Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрт ажлын байрны сонгон шалгаруулалт хэрхэн явагдаж байна вэ?

     -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн бүрдүүлэлтийн хүрээнд нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг тодорхой журмын дагуу зохион байгуулдаг. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сонгон шалгаруулалтын тоо буурсан. 2021 он гарсаар хөдөлмөрийн зах зээл дээрээс чадварлаг мэргэжилтнүүдийг шударга зарчмаар нээлттэй сонгож авах ажлыг зохион байгуулж байна.  Ажлын байрны сул орон тооны мэдээг бид Эрдэнэт үйлдвэрийн ОНХА-тайгаа хамтран веб сайт, пейж хуудсуудаараа дамжуулан нийтэд хүргэж, ажлын байрны зохих шаардлага хүргүүлдэг. Түүний дагуу мэргэжлийн комисс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар удирдан энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулдаг. Өнгөрсөн онд 1000 иргэн сонгон шалгаруулалтад оролцсон байдаг. Нэг ажлын байранд өрсөлдөж буй дундаж хүний тоо 9 байгаа. Нэг ажлын байранд хамгийн олон нь  160 хүн өрсөлдсөн байгаа. Эндээс  хүн шалгарч, 159 хүн тэнцээгүй гэсэн үг. Энэ тоо баримт  нь   хөдөлмөрийн зах зээл дээр Эрдэнэт үйлдвэрийн ажлын байрны эрэлт хэрэгцээ, үнэ цэнийг тодорхойлж байгаа гэсэн үг. Ер нь  Эрдэнэт үйлдвэрт шинээр сул гарч буй ажлын байранд бид нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж,  чадварлаг  хүний нөөц бүрдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна.

-Дөчөөд жилийн түүхтэй Эрдэнэт  үйлдвэрийн уурхайчдын шинэ үе бий болж  байна. Энэ цаг үед хүний нөөцийн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

     -Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө, Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлого бий. Түүний нэг нь Хүний нөөцийн бодлого. Ажилчдын насжилт, боловсролын түвшин, бүтэц хэрхэн өөрчлөгдөж буй талаар бид саяхан  судалгаа гаргасан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 70 гаруй хувь нь залуучууд болж шинэчлэгдсэн. Ажилчдын нэгэн шинэ үе бий болж  байна. Шинэ үеийнхнийг  үйлдвэрийн бодлого, зорилго, соёлд нийцүүлэн сургаж, хөгжүүлж, ирээдүйд энэ үйлдвэрийг авч явах түлхүүр ажилтнуудыг бэлтгэх нь  Хүний нөөцийн бодлогын томоохон зорилтын нэг  юм. Мөн төсөл хөтөлбөртэй холбоотой шинээр бий болох ажлын байранд ажилтныг урьдчилан  төлөвлөж  үе шаттайгаар сургаж бэлтгэх, хөгжүүлэх ажил бидний өмнө тулгарч байгаа.

-Эрдэнэт үйлдвэрт цаг нарийн баримталдаг, ахмад үеэсээ суралцдаг, багш шавийн гэрээтэй ажилладаг гэх зэрэг соёл бий. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын гэх мэт сайн туршлагууд байдаг. Эдгээрийг  залуу үедээ өвлүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

     -Бид бүтцийн нэгжүүдийнхээ  ойрын таван жилийн хүний нөөцийн төлөвлөлтийн баримт бичиг  боловсруулж байна. Энэхүү  бодит төлөвлөлтөө ажилчдадаа танилцуулж, хэлэлцүүлсэн. Бүтцийн нэгж бүр өөрсдийн онцлогт тохирсон  бодлогын баримт бичиг боловсруулсан. Өнгөрсөн онд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас санаачлан хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь  Хүний  хөгжлийн 5 цогц хөтөлбөр. Бид нотолгоонд суурилсан хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зорилтын хүрээнд  1000 гаруй ажилтныг хамарсан сэтгэл зүйн болон суурь судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран явуулсан. Уг судалгаанд үндэслэн дээрх  цогц хөтөлбөрийг  боловсруулсан. Үүний нэг нь “залгамж” хөтөлбөр. Байгууллагын соёлыг тээгч нь  манай үйлдвэрт олон жил ажилласан дадлага туршлагатай, өндөр зэрэгтэй ахмад ажилтнууд. Эдгээр ажилтнаар дамжуулан залуу үеийг сургах хөгжүүлэх, тэдэнд байгууллагын соёл, үнэт зүйлийг өвлүүлэх  зорилготой “Залгамж” хөтөлбөр  амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрт ахмад туршлагатай 100 гаруй ажилтан оролцож, залуу болон шинэ ажилтнуудтай багш, шавийн гэрээ байгуулан ажиллаж байна.

-Баярлалаа.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %