• Сарын эхний 10 хоногт төлөвлөснөөс 17 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа

         Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 8 дугаар сарын эхний 10 хоногийн үзүүлэлтийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид уулын цул гаргалтыг  төлөвлөснөөс 26 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, 103.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 122.4 хувиар биелүүлэв. Өөрөөр хэлбэл, төлөвлөснөөс 176.6 мянган тонн хүдэр илүү олборлож, нийт 966.2 мянган тоннын гүйцэтгэлтэй ажиллажээ.       Харин баяжуулагчид 757.4 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.474 хувь буюу төлөвлөгөө 102.6 хувиар, молибдений агуулга 0.01830 хувь буюу 134.3 хувиар тус тус биелсэн дүн гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 103.8 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдений металл авалт 105.2-142.7 хувь хүрч биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт хуурай жингээр 15298 тонн зэсийн баяжмал, 274 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө  102.5 хувиар, молибдений баяжмалын чанар 104 хувиар давж биеллээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Эрдэнэт үйлдвэр, цар тахлын тархалтын улмаас үүсэж болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, ажилласан нь үр дүнгээ өгч байна

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Төв штабын даргаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нарийн бичгийн даргаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Төв штабын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар нарийн бичгийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа. -Эрдэнэт үйлдвэр хүндрэлийн үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг бодлого хөтөлбөрийг зангидаж, чиглүүлэх үүрэг бүхий Төв штабын хагас жилийн ажлын тайлан гарсан байна. Энэ хугацаанд шийдэгдсэн асуудал, хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгнө үү? Өөрөөр хэлбэл, Төв штаб хэрхэн ажиллав?      -Бид Төв штабаас авч хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан, 3 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдсэн хөтөлбөр дотроо “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг  тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн дэд хөтөлбөрүүдтэй. Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чиглэл хариуцсан дөрвөн дэд штабын зохион байгуулалттайгаар долоо хоног тутам биелэлтийг дүгнэж, хяналт тавин ажиллалаа. Эрдэнэт үйлдвэр энэ хүндрэлтэй үеийг  хэрхэн эрсдэлгүй, эдийн засаг үйлдвэрлэлийн үр ашигтай даван туулах боломжтой вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэлээр нийт 136 ажил төлөвлөн хэрэгжүүллээ. Эдгээрээс53 ажил бүрэн биелж, 83 нь  хэрэгжилтийн шатандаа үргэлжилж, төлөвлөгөөний биелэлт хагас жилийн байдлаар 57.9 хувьтай байна. Төв штабаас чиглэл хариуцсан дэд штабуудад үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хүндрэлийг даван туулах эдийн засаг, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 74 үүрэг даалгавар өгснөөс 95.9 хувийн биелэлттэй байна. Үүрэг даалгаврын биелэлтийг штаб бүрээр гаргаж, хянаж ажилласан. Төв штаб ажилласнаар гарч буй томоохон үр дүнгүүдийг тоон дүнгээр илэрхийлбэл, манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, нийт 7.033 тонн зэсийн баяжмал, 399.89 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, 9.3 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүллээ. Ингэж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэх, төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, орлого нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн чиглэл хариуцсан штаб болон цехүүд, уурхайчид маш сайн санаачилгатай, зөв зохион байгуулалттай ажилласныг хэлэх нь зүйтэй. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлийн штабууд сайн ажиллалаа. Төв штаб долоо хоног тутам нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг эдийн засгийн үр дүнгээр нь тооцож, хянаж ажилласан. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд эхний 6 дугаар сарын байдлаар 42.6 тэрбум төгрөгөөр өртөг зардлаа бууруулж чадлаа. Энэ хүрээнд хямралын эсрэг ажиллах төлөвлөгөө гаргаж, цех бүрт тодорхой даалгавар өгөхийн зэрэгцээ уурхайчин бүрээс хүндрэлийг хэрхэн даван туулах талаар санал бодлыг нь авч, тусгалаа. Бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудлаа  хамтдаа хэлэлцэж, төлөвлөж ажилласны үр дүнд өртөг зардал буурсан гэж хэлж болно. Хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 44.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг хэмнэлээ. Гэрээний нөхцөлийг сайжруулах, үнийн дүнд тодорхой зөв бодлого хэрэгжүүлснээр дээрх үр дүнг бий болголоо. Санхүүгийн чиглэлээр энэ хугацаанд 7.7 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт орлого олж, төлөвлөгөөг 37 хувиар давуулан биелүүллээ. Орлого нэмэгдүүлж, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаас гадна Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үр дүн өгөхүйц том төсөл хөтөлбөрүүдийг Төв штабын хурлаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, үйл явцад нь хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугамыг 100 хувь ашиглалтад оруулсан. Хэдийгээр коронавирусын тархалтын улмаас хил гааль хаагдаж, хамтран ажиллах гадаадын компанийн мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч манай инженер техникийн ажилтнууд цахимаар заавар зөвлөгөө авч, өөрсдийн хүчээр угсралт, туршилтаа хийснээр энэ бүтээн байгуулалт цаг хугацаандаа ашиглалтад орсон. Мөн Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийн нэвтрүүлэх төсөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажил, Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах III шугам, 820 мм-ийн диаметртэй ган хоолой татах ажил зэрэг томоохон төслүүдийн гэрээ батлагдаж, гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавих ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ мэтчилэн Төв штабаас үйлдвэрлэлийн болон нийгэм соёлын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, хэлэлцэж байна. Нийгмийн хариуцлагын чиглэлээр  “Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын ажил, Соёл, спортын цогцолборын “Эрдэнэт цогцолбор”-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хорооллуудын ажлын зураг хийгдэж, барилгын ажлыг гүйцэтгэх компаниудтай тус тус гэрээ байгуулж, хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулахаар бэлтгэж байна. Энэ бүх ажилд Төв штаб хяналт тавьж, чиглүүлэн ажиллалаа.  -Коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг урьдчилан тооцоолж, эрсдэлгүй даван туулах бодлого хэрэгжүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа юм байна. Хамгийн түрүүнд онцлох үр дүн юу байна вэ?      -Дэлхий нийтийг эдийн засгийн болон бусад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж буй коронавирусын тархалт манай улсад ч сөрөг үр дагавар авчирч байна. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барьж, ажиллагсад нь ажлын байргүй болох гэх мэт олон асуудал гарч ирсэн. Энэ нөхцөл байдлыг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон түүний удирдлагын баг маш хурдан олж харж, зөв бодлого, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч чадсаны үр дүнд өнөөдөр үйл ажиллагаа хэвийн тогтвортой байна. Төв штабыг анх байгуулахдаа хэдийгээр хүнд цаг үетэй тулгарч буй ч энд нэг ч уурхайчны ажлын байр хөндөгдөх ёсгүй, тэдний ар гэрийг хамгаалах, түүнчлэн улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрээ тасралтгүй үргэлжлүүлэх том зорилт руу чиглүүлсэн. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эрчимтэй ажиллаж, зорилтоо амжилттай биелүүлсэн төдийгүй ажилчдынхаа цалинг нэмлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон ч бид дотоод зохион байгуулалт хийж, ажилтнуудаа сул зогсоохгүйгээр цалинг нь бууруулахгүй байх арга хэмжээ авч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед нэг уурхайчин, нэг ажилтан ч хамт олны хэсэг учир эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай байж үр дүнд хүрнэ гэсэн чиглэл баримталсан нь сайн үр дүнд хүргэлээ. -Дэлхий нийтэд хэдийнэ цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын аюул одоо ч түгшүүртэйхэвээр байгаа. Тиймээс Төв штаб цаашид ажиллах байх аа? Үйл ажиллагаа, зорилт төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах уу?      -Мэдээж, Төв штабын үйл ажиллагаа хэзээ коронавирусын тархалт зогсоно, тэр цаг үе хүртэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, улс орон нутгийн төсөвт оруулах татвараа цаг тухайд нь төлөх, орлого нэмэгдүүлэх,зардал бууруулах зэрэг зорилтоо хэрэгжүүлээд явна. Чиглэл хариуцсан дэд штабууд төлөвлөгөөндөөнэмэлт өөрчлөлт оруулах саналаа Төв штабын хуралд танилцуулах, тэдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх гээд зохион байгуулалтын бүх ажил үргэлжлэн тасралтгүй хийгдэх болно. Мөн үйлдвэрлэлийн явцад гарах асуудлыг Төв штаб хэлэлцэж, хамтын шийдвэр гарган хэрэгжүүлж байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 10

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 222 дахь өдөр. Он дуусахад 143хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +9градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 7.4 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)   3. -Аргын тооллын 8 сарын 10. Даваа (Сумьяа) гараг. Билгийн тооллын 22, хөхөгчин тахиа, шийдэм од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13. Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3370, БНХАУ-ын юань 408, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6437.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965оны 8 сарын 16. Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав. 1974 оны 8 сарын 24. МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив. 1975 оны 8 сарын 25. БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв. 1978 оны 8 сарын 1. Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 12. Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2001 оны 8 сар. Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. 2013 оны 8 сарын 17. Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.   Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна

         Баяжуулах үйлдвэрийн хамт олон  2020 онд 17,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөж, эхний хагас жилд 31 тэрбум төгрөг буюу 13,5 төгрөгөөр илүү нэмэлт орлого олсон байна.  Тэд энэ онд  тээрэм солих ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах замаар хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж 300 мянган тонн хүдэр илүү боловсруулах төлөвлөгөөтэй байснаас эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Түүнчлэн энэ онд 9 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Өндөр үнэтэй технологийн нормчлогдсон материалыг хямд үнэтэйгээр орлуулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадлын тарифын төлбөрийг бууруулах зэргээс хэмнэсэн байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ҮҮРИЙНТУЯА: Бид менежментийн хувьд бүх боломжийг дайчлан ажиллаж байна

    Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. /08 сарын 06/ Үйлдвэрлэлийн цехүүд тайлангаа хамгаалж дуусах үеэр бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тайлангийн хурлын үр дүнгийн талаар тодрууллаа. -Тайлангийн хурлын явцын талаар ярина уу?      -Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үндсэндээ үйлдвэрлэлийн цехүүд маань тайлангаа хамгаалаад дууслаа. Өнөөдөр нийгмийн цехүүд тайлангаа хамгаална. Маргааш “Улаанбаатар” Төлөөлөгчийн газрын тайланг хэлэлцэнэ. Ер нь бид Төлөөлөгчийн газрын тайлангийн үр дүнг хагас бүтэн жилээр хэлэлцэж, балансын хурлын үр дүнд нэгтгэдэг байх нь зүйтэй гэж үзээд энэ жилээс эхэлж байгаа юм. Тайлангийн хурлууд хуваарийн дагуу амжилттай болж байна. Өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт дээр тулгуурлаж, 2020 оны нэгдүгээр хагаст  хийж гүйцэтгэсэн ажлын үр  дүн, цех нэгжүүдэд тулгамдаж буй, шийдвэрлэх, анхаарал хандуулах, яаравчлах асуудлуудыг тооцож, сүүлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах зорилтуудаа хэрэгжүүлэхээр тайлангийн хурлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна. -Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хүндрэлтэй асуудал нэлээн байсан ч Эрдэнэт үйлдвэр нэг ч ажилчин цомхотгоогүй төдийгүй цалингаа ч нэмлээ. Үйлдвэрийн эдийн засаг эхний хагас жилд ямаршуу байв?      -Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайн байгаа. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ харьцангуй уналаа. Нөгөө талаар гадаад худалдааны нөхцөл хүндэрч байна. Энэ амаргүй байдалтай уялдуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөт зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрлэлийн хамт олон маань сайн ажиллаж байгаа. Энэ амжилтаас үүдэн санхүү эдийн засгийн үр дүн ч сайн байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ хамгийн бага түвшиндээ 4800 ам.доллар хүртэл буурлаа. Харин өнөөдрийн байдлаар 6500 ам.доллар болон өсөж байна. Гэхдээ үнэ тогтвортой биш, өсөлт бууралтын хэлбэлзэл байна. Эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнэ 5991 ам.доллар байсан ч тонн тутамдаа дунджаар 500 ам.доллараар бага байлаа. Энэ алдагдлыг нөхөхийн тулд үйлдвэрлэлийн хамт олон маань хичээлээ. Менежментийн хувьд санхүү эдийн засгийн үр дүнг сайжруулах чиглэлээр ч ажиллалаа. Ингээд нэмэлт орлого олох, зардал хэмнэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, штабын зохион байгуулалтад орж ажилласны үр дүнд санхүү эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг манай үйлдвэр амжилттай даван тууллаа. Удирдлага, зохион байгуулалтын хувьд энэ хямралыг давах тодорхой төлөвлөгөө хөтөлбөртэй ажиллаж байгаагийн үр дүнд ажилчдадаа хүндрэл мэдрүүлэхгүй байхын төлөө байна. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлалтанд орчихсон, ажилгүй байгаа нөхцөлд сул зогсолт үүсгэлгүйгээр цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг бүтэн олгох зорилго тавьж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой удирдан ажиллаж байна. Түүнчлэн бид бодлогын түвшинд цалин хөлсөө нэмлээ. Бидний одоогийн гол зорилт бол цалин хөлсний өсөлтийг дагаж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах явдал. Тиймээс цех нэгж, хэсэг бүр дээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт ямар байгааг тооцож гаргах чиглэлийг балансын хурлаас өглөө. Үндсэндээ бид энэ хямралтай нөхцөл байдлыг давж туулахад өнгөрсөн 2019 оны ажлын үр дүн нөлөөлсөн. Мөн тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үл хамааран менежментийн хувьд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, зардлын хэмнэлт хийсэн.  Энэ нь “Ковид”-ийн үед хүндрэлтэй нөхцөлийг даван туулах санхүүгийн эх үүсвэр болж, санхүүгийн ямар нэгэн дутагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл ковидтой холбоотой ямар нэгэн хүндрэл Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй гэж хэлж болно. Төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаандаа хийгдэн санхүүжигдээд явж байна. Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг үзэж байж, цаашдаа Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа үр дүнтэй, үйлдвэрлэлийн бодлого бодитой хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн чиглэл, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр бид санхүү эдийн засгийн бодлогыг уялдуулж, үр ашигтай ажиллаж байна. Мөн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү эдийн засаг, мөнгөний бодлогын үр дүнд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын оновчтой шийдлээс нэмэлт орлого олж байна. Арилжааны банкуудад байршуулж байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдлээсээ орлого олж байна. Мөн худалдан авалтын үйл ажиллагаанаас эхний хагас жилд 40 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж ажиллалаа. Энэ бол худалдан авалт нээлттэй, ил тод, шилэн болж байгаагийн үр дүн юм. Энэ мэтчилэн менежментийн хувьд бид бүх боломжийг дайчлан ашиглаж байна. Ийнхүү хүндрэлийг уурхайчин хамт олон, тэдний гэр бүлд үүсгэхгүйгээр ажиллах Ерөнхий захирлын бодлогыг хэрэгжүүлж байна даа. -Балансын ерөнхий дүнг та нэгтгэж хэлнэ үү? Цаашид ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж комисс үзсэн бэ?      -Үйлдвэрлэлийн үндсэн цех нэгжүүдийн балансын дүн гарлаа. Манай Ил уурхай, Баяжуулах үйлдвэр үнэхээр сайн ажиллаж байгаа. Эдгээр цех дээр өртөг зардлын гол цөм явдаг. Мөн Автотээврийн цех үйлдвэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шатахууны зарцуулалтыг бууруулах тал дээр сайн ажиллаж байна. Нэмэлт орлого олох чиглэлд Баяжуулах үйлдвэр хамгийн өндөр үзүүлэлттэй байна.  Өртөг зардлыг хямдруулах чиглэлд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех сайн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн сайн явж байгаа боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажилчдын сахилга хариуцлагатай холбоотой асуудлууд дээр онцгой анхаарах шаардлагатай гэж дүгнэж, тайлангийн хурлын комиссоос үүрэг даалгавар өглөө. Мэдээж үйлдвэрлэлд нэмэлт орлого олох, зардлаа хэмнэх, үр ашиг гаргах нь чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь хүний аюулгүй байдал. Ажилчид маань аюулгүй орчинд ажиллаж, өөрсдөө сахилга хариуцлагатай байж ажлын үр дүн гарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчилгүй ажиллаж, ажилтан бүр хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга хариуцлагатай байж гэмээнэ бидний ажлын үр дүн улам нэмэгдэх учиртай. Тийм учраас уурхайчин хамт олноо энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ээлжит шуурхайгаар балансын хуралд өндөр үнэлгээ авсан цехүүдийг танилцуулав

                “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласныг орлогч дарга Б.Баттайван танилцуулав. Мөн тус хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд ХАБ хариуцсан  ажилтнуудын дунд сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, оны эхний  7 сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрхэн ажилласныг дүгнэж, хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид ямар асуудалд анхаарч, ажиллах зорилтоо дэвшүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил хэвийн, сарын эхний 10 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод зэрэг үндсэн болон туслах цехүүдийн удирдлага долоо хоногийн ажлаа товч танилцуулав.           Цаг үеийн мэдээллийн дараа Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор өнгөрөгч 7 хоногт хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгийн хуралд нийт цехүүд амжилттай оролцсоныг онцолж, өндөр үнэлгээ авсан цехүүдийг нэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ  хамгийн өндөр буюу 95.93 хувийн үнэлгээтэй хамгаалсан бол Ил уурхай 93.89 хувь, Цахилгаан цех 93 хувиар тус тус үнэлүүлж, эхний гуравт жагссан байна. Нийгмийн цехүүдээс  Аж ахуй, үйлчилгээний цех  93.84 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 91.19 хувиар үнэлүүлж,  оны эхний хагас жилийн ажлын үйл ажиллагаандаа “хангалттай сайн” гэсэн дүн авчээ. Балансын хурлын явцаас ажиглахад цех бүрийн ажлын үзүүлэлт сайн байгаа хэдий ч төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаагаа танилцуулахдаа удирдлага болон холбогдох ажилтнууд сайн бэлдэж, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй байдлыг цаашид анхаарч байх нь чухал гэдгийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга онцлов. Тэрээр шуурхай зөвлөгөөний төгсгөлд цех нэгжүүд төлөвлөгөөт ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцлагатай ажиллахыг чиглэл болголоо. М.Балжинням Фото Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 07

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 146хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +8градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 8 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 7. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 19, хар морь, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдахад муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3364, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6453.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 12 Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2013 оны 8 сарын 17 Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав. Дэлгэрэнгүй...
  • Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.      Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна

         Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдадаа зориулан шинэ загварын  ажлын хувцас үйлдвэрлэж байна. Нийт ажилтнууд нэг өнгө, загварын ажлын хувцастай байх төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс санаачлан, үйлдвэрийн удирдлагаар батлуулсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Тус цехийнхэн эхний ээлжинд 200 орчим ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэн хүлээлгэн өгснийг Санхүү, маркетингийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Д.Батхишиг ярив.        Оёдлын цехийн хамт олон оны эхний хагас жилд 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 24.3 хувиар өссөн дүнтэй байна. Үүний 944.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг Зөөлөн оёдлын хэсэгт үйлдвэрлэсэн бол Баяжмалын уут оёх хэсгийнхэн 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 74494 ширхэг уут оёж, нийлүүлжээ. Орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадны байгууллага болон хувь хүний захиалга авч, 660 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн шинэ төрлийн корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлж, 13.1 сая төгрөгийн хэмнэлт үйлдвэрлэл болон үйл ажиллагааны зардлаасаа гаргаж ажиллажээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн    Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 05

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 217 дахь өдөр. Он дуусахад 158 хоног үлдлээ.                  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +10 градус дулаан ,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 5. Лхагва (Буд) гараг.Билгийн тооллын 17, цагаан луу, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21, Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Үс бүү засуул өнгө зүс доройтно муу учир цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу. Өнөөдөр сарын цээр өдөр тул аливаа үйлийг эхлүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3347, БНХАУ-ын юань 407, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6440.0 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 1 -Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 15 Хөгжмийн зохиолч, багш Л.Ооёогийн удирдсан хөнгөн хөгжмийн “Cu-Mo” хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийв. 2001 оны 8 сар Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

     Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын  уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.

     Тус музейн бүтээн байгуулалт, ажлын явцтай  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр танилцлаа. Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн  хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн  6 танхимаас  бүрдэх юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн музейд үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” гэсэн 2 танхим байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Эдгээр 6 танхимыг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирэх 10-р сарын 01 гэхэд албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.

     Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд  дижитал музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх,  мэдээлэл өгөх, мэргэжлийн  баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн  ажлууд явуулна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа,  онцлох түүхэн үйл явдлууд,мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрт нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм.

Э.Мөнх-Уянга

Фото: Ш.Лхамсүрэн

 

     Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг эхний хагас жилд 100-аас дээш хувиар давуулан биелүүлэв. Төлөвлөгөөт ажлын хугацаанд Нунтаглан баяжуулах хэсэгт SIEMENS үйлдвэрийн 20/5 тн-ын даацтай гүүрэн кран шинээр суурилуулсан бөгөөд Өөрөө нунтаглах хэсгийн МШЦ5,5*6,5М тээрмийг  шинэчлэн сольжээ. Энэ онд хийх үндсэн тоног төхөөрөмжийн 16 их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна. Үүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд их зогсолтоор хийгдэх 104 ажлын жагсаалт батлагджээ. Үүний 66 ажлыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийх аж. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 33 ажлыг Засвар угсралтын цехийн хамт олон, таван ажлыг Барилга угсралтын цех тус тус гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2020 оны  II хагас жилд МШЦ3.2х4.5 тээрмийн болон  Туузан дамжуулгын их засвар, ШХХ-ийн молибдений өтгөрүүлэгчийг шинэчлэн солих зэрэг томоохон ажил хийгдэнэ.

                                                                                                                                   Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

     ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.

     Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.

     Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.

     Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.   

     Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.  

     ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.

     Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.

     Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.

     Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.   

     Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.  

А.Марал

Фото: Б.Баттөгс

     Цаг үеийн  онцгой нөхцөл байдлын үед  Баяжуулах үйлдвэрийн  Хүний нөөцийн албанаас эрхлэн  Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн цахим группээрээ дамжуулан   цуврал зөвлөмж мэдээлэл явуулж буй нь  ажилчдын сэтгэлд гойд нийцжээ.  1200 гаруй ам бүлтэй энэ “өнөр айл”  спортын мастер, урлагийн авьяастан, уран гартан олонтой.  Цахим группдээ тэд амжилтад хүрсэн түүхээ хүүрнэж, ахмад ажилтан  амьдралын баялаг туршлагаа түгээж, эгэл жирийн нэгэн ажилчин ч эзэмшсэн зөв дадлаа хуваалцдаг.  Амьдралын зөв хэв маягт суралцах, урт насалж бүтээмжтэй ажиллах тухай цахим зөвлөгөө  элбэг  байдаг ч,  зэрэгцэн ажилладаг нөхдийнх нь яриа хөөрөө, зураг, бичлэгээр дамжин  хүрч буй мэдээлэл тэдний сэтгэлд ойр “буужээ”. Зөвлөгөө мэдээллийг лавшруулан судлах,  хэрэгжүүлэхэд эх сурвалж  дэргэд нь байгаа болохоор  өгөөжтэй. “Баяжуулагчид бие биеэсээ суралцах,  нэгнийхээ амжилтаар бахархах, сайхан сэтгэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв амьдрах урлагт суралцахад  цахим зөвлөмжийн тус их. Нөгөөтэйгүүр  шинэ ажилтнуудынхаа  авьяас чадварыг нээн илрүүлэхэд дөхөм болж байна. Өнөөдрийн байдлаар 25 дахь зөвлөмжөө нийтэллээ гэж  Соёл олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн ярилаа.

Я.Энхтуяа

 

     Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Бүтээмж чанарын дугуйлангуудын сайн саналын систем дэх оролцоо гурав дахин өсжээ. 2019 онд тус цехийн ажилтнуудын гаргасан сайн саналууд ажлын байр болон ХАБЭА, үйлдвэрлэлийн технологийн чиглэлд 75 хувь хэрэгжиж үр ашиг өгсөн аж. Цехийн хэмжээнд гурван бүтээмж чанарын дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хүрээлэнгийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд оролцсон цагаасаа 46 төсөл, 20 жижиг сайжруулалтын ажил амжилттай гүйцэтгээд байна. Энэ хугацаанд цехийн тоног төхөөрөмжүүдийг автомат ажиллагаатай болгоход чиглэсэн олон төсөл хэрэгжжээ. Тухайлбал, хатаах шүүгээ температурын зөрөөтэй, нарийвчлал багатай байсныг өөрчилснөөр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж, цаг ашиглалт сайжирсан байна. 2020 оны эхний хагас жилд “Лабораторийн туршилтын процесс сайжруулалтын ажил”, “Ашиглалтын хайгуулын дээжийн боловсруулалтын хугацааг багасгах нь” зэрэг сэдэвт төсөл хэрэгжсэнээр цехийн дотоод зохион байгуулалтыг оновчилж, хүдэр бэлтгэлийн шат дамжлагыг багасгав. Мөн цехийн бүтээмжийн үйл ажиллагааг улам сайжруулахын тулд шинэ орон тоо батлуулсан нь бүтээмж, инновацийн чиглэлээр илүү сайн ажиллах  нөхцөл бүрджээ.   

                                                                                                                                    Т.Батчулуун

     Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс саналын систем дэх   ажилтны оролцоог нэмэгдүүлэх, улмаар өртөг зардлыг бууруулах зорилгоор  “Миний оролцоо-Миний үйлдвэр” сайн саналын  уралдаан зарласан. Тавдугаар сарын нэгэнд эхэлсэн уг уралдаан наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх  юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэсгүүдээр “1000 санал-1000 өгөөж”  уриа бүхий самбар аялуулж, саналыг бүртгэж байна. Өнөөдрийг хүртэлх  хоёр  сарын хугацаанд 354 ажилчин санал ирүүлжээ. Өнгөрсөн жилийн турш  455 хүн санал гаргасантай харьцуулбал ажиллагчдын оролцоо эрс  нэмэгдэх хандлагатай байна. Ажиллагчид   өртөг зардал бууруулах, ХАБЭА-г хангах, эрсдэл бууруулах, үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг таван чиглэлд ахиц авчрахуйц санаа сэдэж,  ухаанаа уралдуулж байна.  Уралдаан хоёр сая төгрөгийн шагналын сантай төдийгүй  шилдгүүдийн шагналт цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх аж.   Ажилтнууд саналаа “Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаа” цахим хуудсанд байршуулдаг бөгөөд хүсвэл Эрдэнэт үйлдвэрийн бусад цехийнхэн ч тэдний саналтай танилцах боломжтой.

                                                                                                                                     Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

      Олон улсын худалдааг хөнгөвчлөх, бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Гаалийн Ерөнхий газар Эрдэнэт үйлдвэрт “Итгэмжлэгдсэн аж ахуй нэгж” хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн холбогдох газар, хэлтэс, цехийн мэргэжилтнүүд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, хөтөлбөрийн ач холбогдол, экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох шалгуур, аж ахуйн нэгжийг үнэлэх, баталгаажуулах бэлтгэл үе шат сэдвээр номын “дуу” сонсож, гаалийнхан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Гаалийн Ерөнхий газар итгэмжлэлийг экспорт, импорт, олон улсын худалдаа, тээвэр, гаалийн зуучлал зэрэг зургаан төрлөөр эхний ээлжинд зарлахаар төлөвлөжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэсийн баяжмалын экспортын үйл ажиллагаанд итгэмжлэл санал болгож байна. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж болсноор гаалийн бүрдүүлэлт, гадаад худалдааны чиглэлээр Монгол улсын хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх томоохон хөнгөлөлтүүд эдлэхээс гадна өөрсдийн байр, агуулах, талбайдаа гаалийн бүрдүүлэлт хэрэгжүүлж цаг, мөнгө хэмнэх нөхцөл бүрдэх юм.

М.ОДГЭРЭЛ

ФОТО: Б.БАТТӨГС

Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрмийн машинч А.Дамдиндоржийг урилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Таны унасан газар, угаасан ус хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуурын хөвөөнд тоглож өслөө. Мухарт, Нарийн гол гэж газар бий. Өсөж төрсөн нутаг хүний сэтгэлд уяатай явдаг. Манай нутгийн зон олон 100 гаруй километр газар тэмээн хөсгөөр нүүж амьдардаг. Намар, өвөл Их хайрхны ар, өврөөр нутаглана. Завхан голын наахна, Улаагчны хар нуур луу орж зусдаг юм.

Үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-“Эрдэнэт цогцолбор“ дээд сургуулийг Сургалтын төв байхад өрмийн машинчаар төгсөж байлаа. 1981 оны зургаадугаар сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд өрмийн туслах машинчаар ажилд орсон. Тухайн үед нэг номерын өрмийн туслах машинчаар хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь болон ажиллаж байлаа. Дараа нь цэрэгт татагдсан. Ардын армийн 065-р ангид цэргийн алба хаасан. Эрдэнэт үйлдвэрт 36 дахь жилдээ ажиллаж байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл тавуулаа. Гэр бүлийн хүн маань 10-р цэцэрлэгт ажилладаг. Очирбатын Оюунчимэг гэдэг. Том хүү олон улсын худалдааны мэргэжилтэй. Германы компанид ажиллаж байна. Д.Баттогтох гэж хүү бий. “Хангарьд” спорт клубийн тамирчин явсан. Боксын спортын улсын аваргын хүрэл медальтай.  Дунд хүү Д.Баяртогтох маань инженер мэргэжилтэй. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Охин Д.Болорзул БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Дөрөвдүгээр арван жилийн хөгжмийн багш Цэнгэлмаагийн шавь. Төгөлдөр хуур тоглодог юм. Улс, орон нутгийн чанартай тэмцээнээс олон медаль авч байсан.

Эрдэнэт үйлдвэрт таны оруулсан хувь нэмэр юу вэ?

-Уурхайчны хөдөлмөр сайхан. Би амьдрахын төлөө Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрлөсөн. Бор уулынхаа буяныг чамгүй хүртлээ. Энэ хотод гал голомтоо бадрааж, гурван сайхан хүүхэдтэй болсон. Өнгөрсөн хугацаанд хамт олонтойгоо баялаг бүтээлцэж ирсэндээ баяртай явдаг. Эрдэнэт үйлдвэрт оруулсан миний хувь нэмэр ердөө энэ.

Та хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?

-Хөдөлмөрийн хүний эрхэмлэх чанар бол үнэнч шударга, зарчимч байх ёстой. Ийм зан чанар надад бий байх. Би шавь нартаа үнэнч хөдөлмөрлө, шударга бай гэж захидаг. Миний дөрвөн шавь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Доржзодовын Батзориг  миний ууган шавь. Баасанхүүгийн Борхүү, н.Ганболор, 21-р өрмийн машинч Чойжилсүрэнгийн Эрдэнэ-очир нарыг нэрлэх байна.

Танд урлаг, спортын ямар авьяас байна.? 

-Өндөр амжилт гаргаагүй ч урлаг, спортоор хичээллэж явлаа. Ил уурхайн урлагийн үзлэгт мөн ч олон орсон доо. Эрдэнэт үйлдвэрийг түшсэн материаллаг баазтай болохоор зааланд тоглож хөлс гаргадаг. Энэ бүхэн миний амьдралын нэг салшгүй хэсэг. Нэг хэсэг “Эрдэнэт” сувилалд шөнийн ээлжид гарах хүмүүсийг амраадаг байлаа.

Таны ажлын онцлог юу вэ?  

-Өрөмдлөг бол уурхайн нэг номерын ажил. Өрөмдлөг хийснээр дараагийн ажил  явагдана. Уг нь бид ажлын найман цагт 90 уртааш метр цооног өрөмдөх нормтой. Одоогоор 12 цагийн хуваарьт шилжсэнээр 153 уртааш метр найман цооног өрөмдөх нормтой ажиллаж байна.

12 цагийн хуваарьт шилжсэнээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Миний бие 1981-2020 оны 10-р сар хүртэл дөрвөн ээлжид явж ажиллалаа. Өнгөрсөн оны 10-р сараас л гурван ээлжээр ажиллаж байна. Гурван ээлжээр ажиллах болсон нь ажиллагчдын эрүүл мэндэд сайн. Өмнө нь нэг ажилтан гурван шөнө ээлжид гардаг байсан.12 цагийн ээлжид шилжсэнээр дунд нь амралттай болсон.

Таны хувьд их хөдөлмөр зарцуулж, сэтгэлээ шингээж хийсэн ямар ажил байна вэ?

-Би гурван шинэ өрөм монтажилсан. Нэг өрөм 10 жил ажилладаг. Анх нэг номерын өрмийг дуусгасан. Дөрвөн жил зургаан сарын өмнө  сүүлийн өрмийг хүлээлгэн өглөө. Манайхан нэг ээлжид 7-8 хүн ажилладаг. Хойноос ирсэн техникийг өөрсдөө угсардаг юм. Ер нь өрмийн засварын цахилгаанчин, механик, инженерүүдийн дэмжлэг, тусламжаар л бидний ажил сайн явдаг.

Аливаа зүйлд мэргэшсэн хүнээс үг сонсох нь их өгөөжтэй санагддаг. Залууст хандан юу хэлэх сэн бол?

-Юун түрүүнд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах ёстой. Тэгэхээр цаг хугацаанд нь техниктээ засвар үйлчилгээ хий гэсэн үг. Нэг боолт суларсан ч чангалах жишээтэй. Техникээ гамтай эдлэх хэрэгтэй.

Он удаан жил нэг газар эрүүл ажиллаж хөдөлмөрлөсний нууц юунд байна вэ?

-Хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажил, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Манай үеийнхэн орос мэргэжилтнүүдээс их юм сурсан. Тэд амьдралын маш зөв дадал хэвшил бүрдүүлсэн хүмүүс. Ажлын цаг маш сайн барьдаг.

Баярлалаа.

Т.Батчулуун

 

     Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд томоохон зургаан төсөл тусгагдсаны нэг нь Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил юм. Тасралтгүй 42 жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт бага хүчин чадалтай олон тоног төхөөрөмж ажиллаж байгаа нь ашиглалтын болон засварын зардал өсгөөд зогсохгүй хүдэр боловсруулалтын өртөг зардал нэмэгдэх, үр ашиг буурах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах болон баяжмалд нэг тонн металл зэс гаргах өөрийн өртөг орчин үеийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Иймээс үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны  хүчин чадалтай шинэ шугам барих юм. Одоогоор газар шорооны ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй, 20 дох хоногтоо үргэлжилж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Жайнги найпу”, туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт”, “Эрчим төсөл” компани ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй өргөтгөлийн бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд эхэлсэн бөгөөд оны сүүлээр талбай дээр бууна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

     Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төслийн хүрээнд хөвүүлэн баяжуулах машин, бутлуур, тээрмүүдийг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр солих, Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд зогсохгүй зардал болон хүдэр боловсруулах өөрийн өртгийг бууруулах, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах боломж бүрдэх юм. 

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС 

Баасан, 03 7-р сар 2020 00:00

Өнөөдөр 07 дугаар сарын 03

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 184дэх өдөр. Он дуусахад 181 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +13градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 4-5 м/сек байна.\

3. Аргын тооллын 7 дугаар сарын 03.Сугар гараг. Билгийн тооллын 13.Улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес хийх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад зүүн хойш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2823, евро 3169, БНХАУ-ын юань 399, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6080ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1963 оны 07 дугаар сар

  • БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал БНПАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цыранкевичид Варшавын гэрээний байгууллагад элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ.

1965 оны 07 дугаар сар

  • АНУ-ын Маринер-4 Ангараг гарагийн зургийг авч Дэлхий рүү илгээв.

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог