×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

     Газар шороотой харьцдаг уул уурхай нь зөвхөн эрэгтэйчүүд давамгайлсан салбар гэх уламжлалт ойлголт хэдийнэ өөрчлөгджээ. Техник технологийн хөгжил, нийгэм ч үүнийг шаардаж байна. Тиймээс Монголын уул уурхайн техник, нарийн мэргэжил, удирдах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зохистой харьцаа ямар байвал энэ салбарын эдийн засаг үр өгөөжтэй, хүн бүрт хүртээмжтэй байх вэ?
     Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг хүйсийн ялгаваргүй тэлэх бодлого чухал. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах, уурхайчин эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа юм гэдгийг энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт хотноо болсон “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганы үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон. Энэхүү чуулганд Монгол улсын уул уурхайн салбарын 15 компанийн 400 гаруй эмэгтэй оролцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Амарзаяа нар болон “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарын удирдлагууд оролцож, эрдэс баялагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, санаачилгын талаар бүсгүйчүүдийн үзэл бодлыг сонсов.

     Өнөөдөр уул уурхайн салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, уул уурхайн компаниудын ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монголд хамгийн их буюу нийт уурхайчдын 20 гаруй хувийг эзэлдэг нь гарсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь улсын дунджаас төдийгүй дэлхийн дунджаас ч өндөр үзүүлэлт юм.  Энэ тоо “Эрдэнэт”-д эмэгтэйчүүд манлайлж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ачааны хүндийг үүрэлцэж байгааг тодотгоно. Эмэгтэй ажилчид манлайлсан компанийн бизнесийн үр ашиг өндөр байдаг нь нэгэнт нотлогджээ.
     “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд уурхайчдын нийгмийн цогц үйлчилгээг бий болгосон. Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, спортын болон урлагийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Энэ үйлдвэрийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж, тэд эрчүүдийн нэгэн адил эрх эдэлдэг. Тухайлбал хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжид сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэхүү чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал уг тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Эх үрсийн баяраар гаргахаа амласан нь төлөөлөгч бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт сайн туршлага бусад уул уурхайн компанид үгүйлэгдэж буйг чуулганы үеэр онцлов.

     Төлөөлөгчид эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх талаар ярилцахын зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлаар ч санал солилцсон. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сайн туршлагаа хуваалцья, эрх зүйн орчин эмэгтэйчүүд гэсэн сэдвээр өрнөж, салбар хуралдаан бүрт саналаа нэгтгэв. Үндэсний чуулганд оролцогчид уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих сан байгуулж, хүүхэд гэр бүлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцох нөхцөл боломжийг ханган ажлын цагийн зохицуулалт хийх, уул уурхайн бүс нутаг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бодитой хийж, ажлын байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан зөвлөмж, уриалга гаргаж Улсын их хурал, Засгийн газарт илгээв.


У.Цэрэнбат

2018 оны 4-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо ШУТИС-ийн салбар, харъяа 10 сургуулийн 100 гаруй оюутнуудын дунд зохион байгуулагдсан математикийн олимпиадад Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Мөнхцэцэг, Ч.Уранчимэг, Д.Дунгаамаа нарын бэлтгэсэн Мэдээллийн технологийн ангийн оюутан Г.Билгүүн 2-р байр эзэлж мөнгөн медаль, багийн дүнгээр шагналт 5-р байранд шалгарсан байна.

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотноо эхэллээ.  Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ. Тэд чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн мэндчилгээндээ уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нмийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.
     Мөн чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар уурхайчин эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв. "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганаар уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн манлайлал, эрх зүйн орчин эмэгтэйчүүд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж,  сайн туршлагаа хуваалцаж солилцох юм. Уг чуулганы үйл ажиллагааг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн 60 орчим сэтгүүлчид сурвалжилж байгаа аж.

 

 

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК нь  2031 он хүртэлх тогтвортой хөгжлийн үндсэн чиглэлийг шинэчлэн баталсан. Тус хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд техникийн парк шинэчлэлийг хийх ажлыг энэ оноос эхлэн эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан автотээврийн байгууллагын шуурхай албанд дөрвөн TOYOTA Land Cruiser-76 машиныг хүлээлгэн өглөө. Тус 4 техникийг автотээврийн байгууллагын шуурхай албанд ашиглалтанд оруулснаар ил уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, жолооч нарын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон ашиг тустай юм.


 

 

     “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал болох цагаан тоосыг нийлэг бодисоор барьцалдуулж уусгах туршилтыг Хаягдлын аж ахуйд эхлүүллээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 10 хоногийн хугацаанд явуулж, үр дүнг тооцох юм. Цагаан тоосны нарийн ширхэглэлийг барьцалдуулан дэгдэлтийг багасгах энэхүү аргыг лабораторид туршихад үр дүн 100 хувь гарчээ. Хэрвээ энэхүү арга үйлдвэрлэлд үр дүнгээ өгвөл цагаас тоосны дэгдэлт эрс багасах болно гэж мэргэжлийнхэн дүгнэж байна.
     Хавар, намрын улиралд салхины хурд 5 м/сек-ээс их үед, цагаан тоос дэгддэг. Технологийн энэхүү хаягдлыг багасгах, бууруулах олон олон туршилт өмнөх жилүүдэд хийгдэж байсан ч үр дүн гараагүй. Энэ удаагийн туршилт амжилттай болвол эдийн засгийн зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нийлэг буюу синтетик материалиар барьцалдуулах аргыг хаягдлын аж ахуйн нийт талбайд ашиглах юм.

 

У.Цэрэнбат

     Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, бөхийн самбо төрлийн Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Д.Баянмөнхийн нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улиастайд энэ сарын 6-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
     Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 570 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөнөөс Хангарьд спорт клубын тамирчин Б.Цогтбаяр болон Б.Эрдэнэбаяр нар өөрсдийн жинд алтан медаль хүртлээ. Тэмцээнийг Монголын Самбо бөхийн холбоо, Завхан аймгийн ЗДТГ, Завхан аймгийн Биеийн тамир спортын газар хамтран  Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд охид хөвгүүд гэсэн ангиллаар нийт тус бүр 10 жинд хүчээ сорьсон юм. Энэхүү тэмцээн нь самбо бөхийг сурталчлах, тив дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаа алдаршуулах, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, самбо барилдааны өсвөрийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох зорилготой юм.

 



 

Өнгөрсөн 3-р сард зэсийн сарын дундаж үнэ 6795  ам доллар тонн байсан нь 2-р сарын дундаж үнэтэй  харьцуулахад 206.5  ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 1-р улирлын зэсийн дундаж үнэ 6959  ам доллар тоннд хүрч  2017 оны мөн үетэй харьцуулахад 1125 ам доллараар өссөн байна.

АНУ болон Хятадын худалдааны асуудлаарх үл ойлголцол хөрөнгө оруулагчдын мэдрэмжид сөргөөр нөлөөлж  металлуудын үнэ буурлаа  гэж шинжээчид үзэж байна. 3- р сарын эхээр АНУ –ын ерөнхийлөгч Доналд Трамп хөнгөн цагаан болон гангын импортод татвар ноогдуулах тухай мэдэгдэл хийсэн нь зах зээлд ихээхэн нөлөөлсөн талаар шинжээчид мэдээлж байна. Мөн  АНУ –ын хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд   тавих хориг нь зэсийн эрэлтийн тодорхой хувийг  бүрдүүлж байдаг хэрэглээний барааны зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар  CRU  мэдээллээ.

Үүний зэрэгцээ металлын биржүүдийн зэсийн нөөцийн  өсөлт судлаачдын анхаарлын төвд байна. 2017 оны сүүлээр ЛМБ, Комекс, ШМБ –үүдийн нийт нөөц 543 мянган тонн байсан бол 2018 оны эхний гурван сард 380  гаруй мянган тонноор өсөж 923 мянган тонн болжээ.  Нөөцийн өсөлт нь үйлдвэрлэл өссөнтэй  холбоотой гэж судлаачид үзэж байна.

Азийн орнуудын 2018 оны Шилжин явах цомын төлөөх тэмцээн  Филиппин улсын Манила хотод  энэ сарын 2-оос 9-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийн тамирчид, Филиппин, Сингапур, Кувейт, Тайландын багуудтай   хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Монголын Хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт” үйлдвэрээс гурван тамирчин багтдаг. Тодруулбал, Ил уурхайн маркшейдер Н.Мишигсүрэн, Баяжуулах үйлдвэрийн засварчин Б.Эрдэнэсүх, Засвар механикийн заводын ээлжийн мастер Б.Батзаяа нар юм.  Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ багийнхан хоёр тоглолт хийж хоёр хожилтой байгаа нь хүрэл медалийн болзол хэдийн хангажээ. Манайхан Сингапурын багийг 5:3 харьцаатайгаар хожиж тоглолтын шилдэг тоглогчоор Ж.Баярсайхан тодорсон бол дараагийн тоглолтод Кувейтийн багтай тоглож 11:2 ийн харьцаатай Монгол улсын шигшээ багийнхан ялалт байгуулж энэ тоглолтын шилдэг тоглогчоор “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын ээлжийн мастер П.Батзаяа тодорчээ.

 

А.Бямбамаа

     “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм. Уурхайчин бүсгүйчүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, нарийн бичгийн даргаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Хууль, эрх зүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа ажиллаж байна.

 

 




 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог