“Энэ хүүхнүүд үү”-г Ил уурхайн бүсгүйчүүд өнгөллөө Онцлох

14 3-р сар 2019 12:00
34 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Энэ хүүхнүүд үү” тэмцээнд 11 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Оролцогчид “Сайхан ирээдүй биднээс” сэдэвт гэрийн даалгавар бэлтгэж, мэндчилгээний үзүүлбэрээр шилдгүүдээ шалгаруулсан юм. “Уурхайчин” соёлын ордонд зохиогдсон энэ жилийн тэмцээнд багууд ихээхэн ач холбогдол өгч оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр Ил уурхайн баг тэргүүлж, Засвар механикийн завод, Ерөнхий захиргааны багууд удааллаа. Мөн гурван тусгай байр шалгаруулж, шилдэг дүр 2, шилдэг өнгө төрх, шилдэг мэндчилгээ, шилдэг санаа номинацийн эздийг тодруулсан.

 


И.ТОГТОХ


 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 3-р сар 2019 09:07
Үнэлэх
(0 Саналууд)