Эрдэнэтийн дуучин “Морин хуур” наадмын дэд байрт шалгарлаа Онцлох

05 3-р сар 2019 12:00
226 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин”соёлын ордны дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, Монгол улсын СТА С.Ариун-Эрдэнэ “Морин хуур” наадмын гала тоглолтонд оролцож, уралдааны дэд байрт шалгарсан сайхан мэдээгээр уурхайчдынхаа сонорыг мялаалаа.
     Мэргэжлийн дуучид сор болсон уран бүтээлээрээ оролцдог тус наадмын босго өндөр, шалгуур нарийн гэдгийг урлагийн салбарынхан сайн мэднэ. Дуучин С.Ариун-Эрдэнийн хувьд “Амьдрал жаргалтай” дуугаараа 32 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцсон нь энэ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр, Уурхайчин соёлын ордныхоо нэрийг гаргаж, чансаатай дуучин гэдгээ харуулаад ирсэн уран бүтээлч маань удахгүй “Энгэрийн цэцэг” анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо тайзнаа тавих юм. 


И.ЧИНТОГТОХ

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог