Гавьяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө байрны түлхүүр гардууллаа Онцлох

14 1-р сар 2018 12:00
1102 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө орон сууцны түлхүүр гардуулав. Их спортыг хөгжүүлэх , тив дэлхийд улс эх орныхоо нэрийг дуурсгаж яваа үе үеийн тамирчдыг дэмжиж урамшуулахад онцгой анхаарал хандуулж ирсэн Эрдэнэт үйлдвэр ээлжит шагналаа  Хангарьд спорт хорооны тамирчин Э.Бэхбаярт хүртээлээ.
     Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж, Ази тивийн аварга, олон улсын болон улсын аварга  шалгаруулах тэмцээнд удаа дараа түрүүлэн онцгой амжилт гаргаж, Монгол улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клубын чөлөөт бөхийн  тамирчин Эрдэнэбатын Бэхбаярт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны 41 дүгээр байрны 28 тоот гурван өрөө орон сууцыг олгосугай хэмээн  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалд дурьджээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаярт орон сууцны түлхүүрийг алд цэнхэр хадгийн  хамт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Х.Бадамсүрэн гардуулж, цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв. 


 

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 00:14
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог