×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эмэгтэйчүүдийн холбоо шилдгүүдээ шалгаруулав Онцлох

11 4-р сар 2017 12:00
465 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо саяхан 2016 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгаруулав. Эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан ажлаараа Материал техникийн хангамжийн баазын Эмэгтэйчүүдийн зөвлөл тэргүүн байр эзлэв. Дэд байрт Цахилгаан цех, гутгаар байрт Баяжуулах фабрикийн Эмэгтэйчүүдийн зөвлөл шалгарав. Шилдэг удирдагчаар МТХБ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга А.Дэжидмаа, Цахилгаан цехийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Мөнхчимэг, Баяжуулах фабрикийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Уранцэцэг нар шалгарав. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Шилдэг 9 эмэгтэй”-гээр Лаборатори, судалгааны төвийн хөвүүлэн баяжуулагч Н.Лхамбаяр, Засвар механикийн заводын мастер Б.Мөнхтуяа, Спорт ордны радио техникч Ариунаа, Дулааны цахилгаан станцын насосны машинч Л.Нямжаргал, Баяжуулах үйлдвэрийн насосны машинч Б.Цэнд, Цахилгаан цехийн агуулахын эрхлэгч Б.Хаш, Авто тээврийн байгууллагын токарьчин Б.Амаржаргал, Тээвэр ложистикийн албаны агуулахын эрхлэгч Г.Наранчимэг, Төслийн менежментийн хэлтсийн инженер А.Ариунжаргал нар шалгарлаа. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр Ил уурхайн краны машинч Б.Адьяахүү, Тээвэр ложистикийн албаны мастер Ө.Буянхишиг, Эрдэнэт сувиллын цогцолборын шүдний эмч Б.Одончимэг, Дулааны цахилгаан станцын машинч Л.Дэлгэрмаа, Цахилгаан цехийн үйлчлэгч Б.Цэцэгмаа нарын 27 эмэгтэйг шагнав.

 





 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог