Цаг агаар

Цахилгаан цехийн Донж баг түрүүлэв Онцлох

11 4-р сар 2017 12:00
1062 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Энэ хүүхнүүд үү” АСТ өнгөрсөн 7 хоногт  Уурхайчин соёлын ордонд боллоо. Тэмцээнд цехүүдийн 9 баг “Эмэгтэйчүүд өөрчлөлтийн төлөө” сэдвийн дор урлагийн үзүүлбэр, жүжигчилсэн тоглолтоор өрсөлдөв. Тэргүүн байрт Цахилгаан цехийн “Донж”, дэд байрт Төслийн менежментийн хэлтсийн “Эрдэнэсийн шигтгээ”, гутгаар байрт Баяжуулах фабрикийн  “Хүчирхэг хатад”, тусгай байрт Дулааны цахилгаан станцын “Дөл”, Чанар хяналтын хэлтсийн “Сондор”, Тээвэр ложистикийн албаны “Инээмсэглэл” багууд шалгарлаа.
     “Шилдэг дүр”-ийн эзнээр Спорт ордны Э.Ичинхорлоо, шилдэг хөгжөөн дэмжигчээр Төслийн менежментийн хэлтсийн хамт олон, “Шилдэг санаа” номинацид Цахилгаан цехийн Донж баг, “Шилдэг дуу” номинацид Баяжуулах фабрикийн Э. Алтантуяа, “Шилдэг бүжиг” номинацид Төслийн менежментийн хэлтсийн “Эрдэнэсийн шигтгээ” баг тус тус шалгарав.

 

 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 06:58
Үнэлэх
(0 Саналууд)