Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Хоккейн ахмадуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Онцлох

12 1-р сар 2017 12:00
819 удаа үзсэн
   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит Ахмадын хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголын Хоккейн холбооны удирдлага, тэргүүлэгчид оролцов.

Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр хоккейн спортын тамирчин Авидбаатарт “Спортын дэд мастер”, Галсанжамцад “Спортын мастер”, Мэргэн, Шинэбаяр нарт “Олон улсын хэмжээний мастер” цол олгож, хоккейн тамирчин Энхбат, Зориг нарын 6 хүнийг Биеийн тамир спортын хорооны  “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.  Мөн Монголын спорт сонирхогч мастеруудын холбооныХүндэт зүтгэлтэн” тэмдгийг Спорт ордны ахлах арга зүйч Отгонбаяр, тамирчин Баатар нарт  гардуулсан юм. Хоккейн ахмадуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Монголын спорт сонирхогч мастеруудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Доржпалам, Монголын Үндэсний олимпийн хорооны гишүүн, гавьяат дасгалжуулагч Д.Баясгалан, Спорт ордны орлогч дарга, гавьяат тамирчин Д.Нармандах нар хүрэлцэн ирж, ахмад хоккейчдод  хүндэтгэл үзүүллээ.

Ахмадын хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнийг  2 жилд тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Орхон,  Шарын гол, Бугат зэрэг 9 аймаг,  дүүргийн 100 гаруй тамирчид оролцож байна. Хоккейн спортын үе үеийн шилдэг тамирчид оролцож  байгаа тус тэмцээн энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шүүгчдээр Монголын Хоккейн холбооны Лигийн тамирчид ажиллаж байгаа аж.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог