“Таван цагираг” ТББ-ийн дэргэдэх RTU клубын тамирчид спорт авиралтын тэмцээнд амжилттай оролцов Онцлох

09 12-р сар 2016 12:00
1035 удаа үзсэн

     Монголын Үндэсний Олимпын Хорооны 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн өсвөр насны 19 тамирчин оролцоод иржээ. Эдгээр тамирчид Орхон аймаг дахь Уул Аялалын Спортын “Таван цагираг” ТББ-ийн дэргэдэх RTU клубт харьяалагддаг бөгөөд “Их засаг” их сургуулийн хиймэл хадан дээр хурдны төрлөөр уралдсан байна.
     Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс  Баян-Өндөр цогцолбор сургуулийн 9д ангийн сурагч С.Бадамханд алтан медаль, Баян-Өндөр цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Манай аймагт өнгөрсөн 4-р сараас эхэлсэн спорт авиралтын дугуйланг  Засвар механикийн заводын Хайлах хэсгийн хийн зүсэгч, уулын спортын мастер Р.Түвшинбаяр удирдан хичээллүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй хүүхэд суралцаж байгаа юм байна.






 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 06:58
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог