Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Хүрэл өвс” номын баяр болно Онцлох

22 11-р сар 2016 12:00
470 удаа үзсэн

     Энэ сарын 26-ны өдөр “Хүрэл өвс” номын баярын арга хэмжээг Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран зохион байгуулна. “Хүрэл өвс” номын зохиогч нь Баяжуулах үйлдвэрийн конвейрийн машинч Б.Уранцэцэг бөгөөд энэ бүтээл нь түүний анхны яруу найргийн бие даасан ном ажээ. Номын баярын арга хэмжээнд зохиолч Б.Батрэгзэдмаа, Б.Сарантуяа нар хүрэлцэн ирж, “Бидний сэтгэлээс урсах уран үгс” сэдэвт чөлөөт ярилцлага, уулзалтанд оролцох юм байна. Мөн энэ үеэр зохиолч эмэгтэйчүүдийн номын үзэсгэлэн худалдаа болох аж.
     “Хүрэл өвс” номын баярын үйл ажиллагаа нь их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд Баяжуулах үйлдвэрийн уран бүтээлч ажилтныг дэмжих, утга зохиолоор дамжуулан нийт ажилтнууд, ҮЭ-ийн гишүүдийн төлөвшил, хүмүүжил, зан төлөв, ёс суртахууны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой гэж арга хэмжээг зохион байгуулагчид ярилаа.



М.Балжинням

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог