Бидний тухай

     Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөл, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, засгийн болон ТББ-ууд нэгдэн манай орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” сэдэвт төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд манай улсад олон улсын нэртэй гэрэл зурагчид ирсэн бөгөөд ажлын шугамаар Эрдэнэт үйлдвэрт зочлов. Тодруулбал, Японы мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин  Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай  Хиегү  нарын гэрэл зурагчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, гэрэл зурагчин Ц.Батбаатар: “Манай улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид ажлын багт оролцон ажиллаж байна.
     Гадаад, дотоодын гэрэл зурагчид долоо хоногийн хугацаанд манай оронд байж УИХ-ын гишүүд, иргэд, олон нийттэй уулзаж, Төв, Дархан-Уул, Орхон аймагт зочлон малчин айлаар орж, гэрэл зураг авч орчин үеийн Монгол орны түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан бүтээл гарган, өөр өөрсдийн сувгаар дэлхий дахинд түгээх зорилготой юм” гэв. Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Целовальникова Светлана-Цыбик Иваноновагаас сэтгэгдлийг сонсоход: “Монгол оронд дахин ирж Эрдэнэт үйлдвэрт зочилсондоо баяртай байна. Энд миний олон сайхан найз нөхөд бий. Тэдэнтэйгээ дахин уулзаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэж онцлов. Тэрээр угсаатан судлалын чиглэлээр алдаршсан гэрэл зурагчин аж. Олон улсын гэрэл зурагчдын “Өнөөдрийн Монгол” төслийнхөн мөн Эрдмин компани, Эрдэнэт хивсний үйлдвэртэй танилцаад суурын газруудын өнөөгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ололт амжилтыг дуран авиандаа буулгахаар Дархан-уул аймгийн  зүг хүлгийн жолоо заллаа.  

 


Т.БАТЧУЛУУН

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан компанийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын холбоо, Чиглэлийн Залуучуудын Зөвлөлүүдтэй хамтран Уурхайчин залуу 2018 нөхөрсөг уулзалт, нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод 2018 оны 10-р сарын 04-нөөс 06-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн цех хэсгийн төлөөлөл 30 шилдэг залуу, ДЦС-IV ТӨХК-ийн ЗХ, УБТЗ-ын ЗХ, ИНЕГ-ын Залуучуудын холбооны төлөөллүүд хамтран оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбооны 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чиглэлийн Залуучуудын Зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж ажлын уялдаа харилцаа холбоог сайжруулах, хамтран ажиллах мөн лекц сургалт зохион байгуулж ажилтан залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг байлаа.

 




 







 

Лхагва, 10 10-р сар 2018 00:00

Ногоон төгөлд мод тарив

     Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрөөр  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Ногоон төгөлд мод тарилаа. Энэ үеэр  монос, үхрийн нүд, шинэс зэрэг 400 орчим мод суулгаж, зарим модыг  нөхөн тарилаа. Мод тарих ажилд Дулааны цахилгаан станц, Ил уурхай, Үйлчилгээ аж ахуйн алба, Авто тээврийн байгууллага идэвхтэй оролцлоо гэж ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн ярилаа. Ногоон төгөлд  2013 оноос хойш үйлдвэрийн ажилтнууд 12000 орчим мод тарьж, ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүдийн удирдлага дор  усалгаа, хөрс цэвэрлэгээ,  арчилгаа хийн ургуулж байна. Ногоон төгөл нь нийт 30 га газрыг хамардаг бөгөөд, хөрсний шинж чанараас нь шалтгаалан жимсний мод, шинэс ургуулж байгаа юм байна.  



 

 

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн шинэчлэлийн хүрээнд Комацу Д-275  маркийн 50 тоннын хүчин чадалтай бульдозерийг Ил уурхайд хүлээн авах ёслол боллоо. Комацу Д-275 маркийн бульдозерийг  Ил уурхайн Зам овоолгын хэсэгт ашиглана. 2018 онд Ил уурхайд гурван шинэ техникийг нэвтрүүлэхээр  төлөвлөсний түрүүч нь ийнхүү өнөөдөр бэлэн болж байна. Шинэ бульдозер нэмэгдсэнээр зам овоолгын ажил саадгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж буйг Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр онцлов.

Уг бульдозерийг Комацу фирмийн албан ёсны дистрибютер Транс Вест Монголия компани хамтын  ажиллагааны гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байна. Транс Вест Монголия компани нь тус үйлдвэртэй  2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд оригинал сэлбэг хэрэгсэл, Комацу фирмийн хуучин ашиглаж байсан техникийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байв. Харин өнгөрсөн оноос Комацу брэндийн гурван шинэ техник хүлээлгэн өгчээ. Энэ удаа нийлүүлж буй Комацу бульдозер нь 2018 оны шинэ загвар юм. Уг бульдозерын техникийн бүх үзүүлэлтийг хиймэл дагуулын хяналтын системээр  цахим орчинтой бүхий л газраас орж, шалгах боломжтой. Ингэснээр хөдөлгүүр дээр гарч буй бүх алдааны код, түлш зарцуулалт, техникийн бүтээмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системийн тусламжтайгаар авч болох аж.

Мөн хамгийн сүүлийн үеийн шингэн галын хөөсний системийг суурилуулсан байна. Энэ нь уг техникийн галын аюулын эрсдэл, операторын аюулгүй байдлыг хангах  давуу талтай юм. Үйлчилгээний туслах материалуудыг гэрээний хүрээнд нийлүүлж байгаа аж. “Комацу бульдозерын шинэ загварыг 2019 оны 1 дүгээр улиралд нийлүүлэхээр гэрээнд заасан хэдий ч  уурхайн ажлын онцлог, техникийн бүрэн бүтэн, шуурхай бэлэн  байдал зэргийг харгалзаж үзээд, энэ оны 4 дүгээр улирлын эхэнд хүлээлгэж өглөө. Энэ бол манай компанийн зүгээс үзүүлж буй чанартай,  хариуцлагатай үйлчилгээний нэг алхам юм” гэж Транс Вест Монголия компанийн Худалдааны захирал Д.Болдсүх ярилаа.

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуугаар өргөмжлөгдсөн “Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлуулав. Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон “Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж.

Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр тус дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн,  дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв. Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд “Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.  

Page 2 of 2

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог