Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Маргааш буюу 3-р сарын 10-ны өглөө 11 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болохоор болжээ. Мөн 3-р сарын 18-ны өдрийн 14 цагаас ЗХ-ний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, 20-ны 14 цагаас Казак түмний Наурызын баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, 27-ны 14 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус  болно.

Бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

МҮБХ

Лигийн хамгийн шилдэг дуэль болох SBL-Хасын Хүлэгүүд болон Дархан Гарьд багуудын тулаан эхнээсээ л үзэгчдийн зөсийг хөөргөж байсан юм. Лигийн түүхэнд ч эдгээр багуудын тулаан хамгийн шилдэг нь байсаар ирсэн билээ. Энэ удаад хоёр багаас нийлээд найман тоглогч 20+оноо авж шилдэг гал гарсан тоглолт хөгжөөн дэмжигчдийг уйдаагаагүй.

Дархан Гарьд тоглолтын эхнээс давамгайллыг авж байсан ч тоглолтын 3-р үеэс Хүлгүүдийн хамгаалалт Гарьдуудыг бөмбөг алдалт ээлж дараалан хүргэж байсан нь тэдний хожих гол шалтгаан болсон юм. Гарьдууд тоглолтын турш багаараа 33 бөмбөг алдалт гүйцэтгэсэн нь Хүлгүүдийн том боломж байлаа. Хүлгүүдээс T.Corbin 28 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 7 таслалт гүйцэтгэн багаа тэргүлсэнээс гадна тоглолтын эцсийн цэгийг тавьсан алсын зайн шидэлт амжиллтай болгосон юм. Мөн өнөөдрийн тоглолтын нэгэн нууц зэвсэг бол M.Harris байсан юм тэрбээр мөн 28 оноо, 15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн, Б.Билгүүн 26 оноо, Н.Золжаргал 21 оноог тус тус гүйцэтгэсэн нь хожход хангалттай байлаа.

Харин Гарьдуудаас A.Jones багаа тэргүүлэн 34 оноо, 11 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, J.Richard 24 оноо, 13 самбар, М.Дорждагва 24 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Б.Мөнхболд 24 оноогоор багаа тэргүүлсэн ч хожиход хангалттай байж чадаагүй юм.

МОСКВА. /Sputnik/. Сэргээштэй холбоотой дуулианд нэр холбогдоод байгаа Мария Шарапова өөрт нь дэмжлэг үзүүлж байгаа фэнүүддээ талархал илэрхийлсэн байна.

Талбайн теннисний Их дуулга тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үедээ сэргээшний шинжилгээнд орсон бөгөөд түүний цуснаас сэргээшний хориотой төрөл болох “мельдоний” илэрсэн байна. Харин Мария Шарапова, эрүүл мэндийн шалтгааны улмаас “мельдоний”-г 10 жил хэрэглэж байна гэж мэдэгджээ.

“Энэ мөчид та нарыг миний фэнүүд гэж дуудахдаа би маш их бахархаж байна. Намайг мэдэгдэл хийсний дараахан миний фэнүүд намайг дэмжиж байгаагаа илэрхийлж, надад үнэнч болохоо харуулсан. Энэ л миний хүсэн хүлээж байсан зүйл юм. Би дахин тоглохыг хүсч байна, ийм боломж байгаа гэдэгт найдаж байна. Та бүхний илгээлт надад маш их урам зориг хайрлалаа. Би зүгээр л талархсан сэтгэлээ үүгээр илэрхийлэх гэсэн юм. Маш их баярлалаа” гэж тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

     Өнөөдөр Технологийн сургуульд инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэх арга зүйн сургалт эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтанд технологийн сургуулийн багш нар болон Эрдэнэт үйлдвэрт ажиллангаа Технологийн сургуульд гэрээгээр багшилдаг багш, инженерүүд хамрагдаж байна.   Монгол Улсын БСШУЯам CDIO системийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ систем нь дотроо 12 заалт бүхий сургалтын арга зүйн стандарттай. Инженерийн боловсролын шинэчлэлийн арга зүй сургалт нь нийт 5 шатны сургалт байдаг. Үүний  хоёр дахь шатны сургалт өнөөдөр ийнхүү явагдаж байгаа юм.  Эхний удаа багш нарт дээрх системийн тухай ойлголт мэдээллийг өгсөн бол өнөөдөр CDIO системийг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйг зааж өгч өгч байгаагаараа онцлог аж. Багш нар тус сургалтанд хамрагдсанаар   сургалтын төлөвлөгөөгөө нягт төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг илүү бодитой үнэлж дүгнэх чадвартай болох юм. Мөн  оюутнууд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломж бүрдэх юм байна.

 

     Дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн бууралттай, эдийн засгийн хямралтэй байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлого баримтлан, үе шаттай арга хэмжээ авч байгаа билээ.  Хэмнэлтийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар үйлдвэрийн ажиллагсад, үзэгчиддээ ойлголт мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт” телевиз “Хэмнэлт” ток шоу хийж эхэллээ. Тус нэвтрүүлгийн анхны дугаарт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу болон бусад удирдах албаны хүмүүс оролцсон байна. Үйлдвэрийн үндсэн дөрвөн цехийн ажиллагсдын төлөөлөл  120 хүн нэвтрүүлэгт зочноор оролцож, ажил хариуцсан хүмүүсээс сонирхсон асуултандаа хариулт авчээ. Нэвтрүүлгийн эхний дугаар ирэх долоо хоногт “Эрдэнэт” телевизээр гарах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн чиглэлд хэмнэлтийн бодлого ямар үр дүн өгсөн тухай мэдээллийг үзэх боломжтой юм байна.

Б.Учрал

     Тэртээ 1977 оны 3-р сарын 9-ны энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлтийн хэлтэс буюу одоогийн Эдийн засаг, маркетингийн хэлтэс, Үйлдвэр, техникийн хэлтэс, Ерөнхий механикийн хэлтэс, Ерөнхий эрчим зүйн хэлтэс болон  Нягтлан бодох-санхүүгийн хэлтсүүд  байгуулагдаж байсан түүхтэй. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн 6-р хуралдааны шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 42 тоот тушаалаар 19 хэлтэс нэгж байгуулж байжээ. Үйлдвэр техникийн хэлтсийн даргаар В.А.Кулишов, Ерөнхий механикийн хэлтсийн анхны даргаар В.А.Тилилкин болон долоо нхүний бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдаж байсан  Төлөвлөлтийн хэлтсийн даргаар Н.И.Кирьянов нарыг тус тус томилж байв.

 

Б.Учрал

     Компанийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд нь эдийн засгийн хямрлаас шалтгаалан удаашралтай байгаа ч судалгааны ажлуудыг тасалдуулахгүй байхад анхаарч шаардлагатай ажлуудыг хийсээр байна. Эрдэнэт үйлдвэр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр 2013 онд 6 ажил, 2014 онд 9 ажил, 2015 онд 15 ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, техникийн оношилгоог оновчтой гүйцэтгэснээр  үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн их болон урсгал засварын ажлын өртөг зардлыг бууруулах боломжтой болсон байна. Мөн ДЦС-ын тэжээлийн усыг амиакжуулах ажлаар тогоонууд доторх усны хүчиллэг орчин тогтоосон нормдоо хүрч, зуухны металлын талст хоорондын зэврэлт үүсэхээс хамгаалах нөхцөл бүрджээ. Ингэснээр турбогенератор болон зуухны аюул осолгүй ажиллах чанарын үзүүлэлт хангагдсан байна.  “Эрдэнэтийн овоо” бүлэг ордын өгөгдлийн сан цахимжуулж, геологийн гурван хэмжээст загварчиллаар нөөцийн үнэлгээг баталгаажуулах ажлыг “Цахиурт минерал” ХХК амжилттай гүйцэтгэж, “Компанийг 2016-2025 он хүртэл хөгжүүлэх Концепци”-д тусгалаа.

 

Б.Учрал

     Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын жил хэд вэ? гэдэгт олон нийт анхаарлаа хандуулдаг. Үйлдвэрийн нөөц дуусахад цаашид энэ үйлдвэрийн барилга байгууламжийг хэрхэн ашиглах, ажиллах боловсон хүчнээ ажлын байраар хэрхэн хангах асуудалд одооноос анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатайг үйлдвэрийн удирдлагууд онцлон, баримталж буй гол бодлогодоо тусгасан бий. Энэ нь Эрдэнэт үйлдвэр хүний нөөц, бараа материалын худалдан авалт, санхүү-Эдийн засгийн үйл ажиллагааг ил тод болгох, осол аваарь, авлига, улс төрөөс ангид байх, геологи, техник, хаалт-хөгжлийн бодлого тодорхой байх зорилт юм. Тус 9 зорилтын нэг нь дээр хэлсэнчлэн хаалт-хөгжлийн бодлого. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчин, нийгэм эдийн засгийн  нөлөөллийг судалж, уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийг 2016-2025 онд хөгжүүлэх концепцийг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, нийгмийн цехүүд болон охин компаниудыг хамруулах замаар бодлогыг цогцоор шийдвэрлэхийг зорьж байгаа. Мөн   Монгол улсын хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөг оруулж байгаа нь өмнөх концепциас зарчмын ялгаатай баримт бичиг болно гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу онцолсон.  Өнөөдрийн байдлаар  нийгэм эдийн засгийн үнэлгээний суурь судалгаанууд гаргахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бааз суурь дээр үндэслэн бие даасан шинэ бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, Орхон аймгийн эдийн засаг Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай байгаа  нөлөөллийг бууруулах болон  орон нутгийн бизнесийн санаачлагыг бодлогоор дэмжих, хотын суурь дэд бүтцийн бие даасан байдлыг хангах, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлттэй холбоотой төслүүд хэрэгжүүлэх, уурхайн хаалттай холбоотой нийгмийн асуудлуудыг тодорхойлох, томоохон төслүүдийг санхүүжүүлэх тогтвортой хөгжлийн сан байгуулах зэрэг асуудал шинэ концепцид багтаж байна.  Одоо хийгдэж байгаа судалгаанаас үзвэл Эрдэнэт үйлдвэр зэсийн агуулга, үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамааран 30-аас дээш жил тасралтгүй ажиллах бүрэн боломжтой гэж тооцоолсон байна.

 

Б.Учрал

     Өнөөдөр олон улсын  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр  “Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн  хариуцлагыг бүтээгч бүсгүйчүүд” хүндэтгэл ёслолын ажиллагаа “Уурхайчин” соёлын ордонд боллоо.  Уул уурхайн салбарт хүнд хүчир ажлын голыг нугалалцаж яваа бүсгүйчүүдээ алдаршуулах энэ арга хэмжээнд нийгмийн хариуцлагыг бүтээгч алдарт эхчүүд, доктор, профессор бүсгүйчүүд, спортын мастер, төрийн одон медальтан, Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга  180 гаруй бүсгүйчүүдийг хүндэтгэн урьжээ. Ёслолын арга хэмжээний эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 1-р орлогч Кутлин Борис Алексеевич үйлдвэрийнхээ тэргүүний бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ хэлж, аз жаргал эрүүл энхийг хүссэн юм. Мөн ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, түүний гэргий Ракшаева Ольга Кимовна,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн дарга  орлогч дарга О.Отгонбаяр, Хүний нөөцийн хэлтсийн  дарга Ш.Батдэлгэр нар хүрэлцэн ирж оролцлоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийнхаа  үнэт баялаг болсон ажилтнууддаа  ажиллах хүч, тэдний гэр бүл, нийгэм, хүрээлэн буй орчны амьдралыг сайжруулах үйлст амжилт гарган ажилласан бүсгүйчүүдээ алдаршуулан хүндэтгэх ёслолын ажиллагаа “Бүсгүй танаа” урлагийн тоглолтоор үргэлжилсэн. Эхийн тухай уянгат сайхан дуунуудаар Уурхайчин соёлын ордоны уран бүтээлчид бэлэг барьж, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаа ая дууны цэнхэр хадаг барьлаа. “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогч, сурагч Э. Нандинзаяа Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондовын “Ижийтэй хүн би” шүлгийг уншиж энд цугласан ээжүүд, бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж, зарим бүсгүйчүүд сэтгэлээ барьж дийлэлгүй нулимсаа арчин, өхөөрдөн харж сууна. Монгол хүн эцэг эхийнхээ ачийг үргэлж санаж, бишрэн дээдэлдэг өр зөөлөн улс. Тэр ч утгаар эхийн тухай  “Энгэрийн цэцэг”, “Ээжээ дурсана”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Үүрд хамт байгаач ээжээ” зэрэг бүтээлүүдийг сонсон уяарч, баясан цэнгэсэн энэ арга хэмжээ Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй, улс орондоо хийж бүтээсэн гавьяатай ээжүүдийн баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Урлагийн тоглолтын дараа өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс нь уянгалж, өрх гэрийн жаргал гэрэлтсэн бүсгүйчүүдээ урлагийн алтан тайзнаа алдар нэрээр нь дуудан урьж,  баглаа цэцгийн дээжийг барин хүндэтгэл үзүүлсэн юм.  

 

 

 

Б.УЧРАЛ






 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог